November
21
2024
Anu.mn
Мэдээ
Трамп, цагаачид болон хилийн асуудлыг Том Хоманд хариуцуулахаар боллоо
Трамп, цагаачид болон хилийн асуудлыг Том Хоманд хариуцуулахаар боллоо
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трамп, цагаачид болон хилийн асуудлыг Том Хоманд хариуцуулахаар боллоо
Photo: 4kclips | Dreamstime.com

Цагаачлалын албаны туршлагатай ажилтан Том Хоман, олон арван жил хууль сахиулах болон хилийн алба хашиж ирсэн. Тэрээр нэгдүгээр сард Трампын тангараг өргөсний дараа тус улсын хилийн бүсийг хариуцах юм. Хууль бус цагаачлалтай тэмцэх тухай Трампын сонгуулийн уриа лоозонг тэрээр хэрхэн хэрэгжүүлэх нь, хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна гэж BBC бичжээ.

Нэгэн цагт цагдаагийн ажилтан, АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын (ICE) даргын үүрэг гүйцэтгэгч асан Хоман, АНУ-ын хил дээрх нөхцөл байдлыг "9 сарын 11-ний халдлагатай дүйцэх үндэсний аюулгүй байдлын хамгийн эмзэг цэг" гэж тодорхойлжээ. Түүний бодлоор нөхцөл байдлыг яаралтай засах шаардлагатай байгаа юм. Тэрээр, Бүгд найрамдах намын үндэсний их хурлын үеэр хэлсэн үгэндээ, АНУ-ын хууль бус цагаачдад хандан “Та одоо цүнхээ баглаж эхэлсэн нь дээр” гэж байсан бөгөөд Хоман цаашид хэрхэн ажиллах талаараа зарим санаагаа хуваалцжээ.

Байдены бодлогыг өөрчлөнө. Тэрээр,10-р сард CBS News телевизийн "60 минут" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа, тус улсад хууль бусаар байгаа гэмт хэрэгт холбогдоогүй цагаачдыг ч онилно. Гэхдээ эхлээд, "олон нийтийн аюулгүй байдалд заналхийлэх" ба "үндэсний аюулгүй байдалд заналхийлэх" гэсэн хоёр асуудалд онцгой ач холбогдол өгөх болно гэж ярьсан юм. Энэ нь, ICE-ийн үйл ажиллагааг ноцтой гэмт хэрэгтнүүд, үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй цагаачид, сүүлийн үеийн хил зөрчигчдийг албадан гаргахад чиглүүлдэг,АНУ-д амьдардаг, гэмт хэрэг үйлдээгүй, бичиг баримтгүй цагаачдыг хамгаалахад тусалдаг Байдены засаг захиргааны бодлогыг өөрчлөх болно..

Албадан гаргах ажлыг хөнгөвчлөх зорилготой баривчилгаа. Хоман баривчлах, албадан гаргахдаа зорилтот арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Мөн 10-р сард өгсөн ярилцлагадаа, "Хот дүүргүүдийг олноор нь цэвэрлэхгүй. Бид хорих лагерь барихгүй. Зорилтот баривчилгаа болно. Бид хэнийг баривчлах, тэднийг хаанаас олохоо мэдэх болно. Энэ мэдээллүүд мөрдлөгөд тусална” гэжээ.

Гэр бүлүүдийг хамтад нь албадан гаргана

Хоман, олон мянган цагаач хүүхдүүдийг эцэг эхээс нь салгасан Трампын маргаантай "үл тэвчих" бодлогод чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ бодлого нь, хүүхдүүдийг асрамжийн газарт илгээж, эцэг эхийг нь дахин нэгдэх боломжгүйгээр хавчсан гэсэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр, энэ бодлогын баримт бичгийг өөрөө бичээгүй, гарын үсэг зурсан гурван албан тушаалтны нэг, үүнийг “амиа аврах зорилгоор” хийсэн гэж тайлбарласан. Мөн тэрээр, энэ бодлогыг сэргээхийг оролдохгүй гэж мэдэгдсэн ч, гэр бүлүүдийг хамтад нь албадан гаргах боломжтой гэж ярьсан байна.

Цагаачдыг ажлын байран дээр нь бөөнөөр нь баривчилна

Хоман, Байдены 2021 онд болиулсан, ажлын байранд цагаачдыг олноор нь баривчлах ажиллагаа дахин сэргэж байгааг онцлон тэмдэглээд, цагаач орогнол хүсэх эрхтэй, шүүгчтэй уулзах эрхтэй. Бид энэ боломжийг олгодог. Гэхдээ шүүгчийн шийдвэр буцаахаар гарвал гүйцэтгэгднэ " гэжээ.

Хоман - цагдаа, хилчин

62 настай Хоман ажлын гараагаа Нью-Йорк мужид цагдаагаар эхлүүлж, улмаар хилийн эргүүлийн ажилтан болжээ. Тэр “Би хилийн харуул байсан. Би дүрэмт хувцсаараа бахархдаг. Би доод шатнаас шат ахиж дэвшсэн анхны ICE захирал байсан" гэж ярьдаг. 44 дэх ерөнхийлөгч Барак Обама түүнийг 2013 онд ICE-ийн албадан гаргах албаны даргаар томилж байв. Энэ бол, тус газраас албадан гаргах ажиллагааны дээд амжилт тогтоосон үе юм. Хоман төрийн албаны хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртэж байжээ. Трамп, Хоманыг 2017 оны эхээр буюу хоёр дахь долоо хоног дээрээ ICE-н захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, энэ албан тушаалыг 2018 он хүртэл хашиж байв. Дараа нь Трамп түүнийг, Цагаачлалын албаны даргаар томилохоор нэр дэвшүүлсэн ч, Сенат түүнийг батлаагүй ажээ. Хоман, консерватив Heritage Foundation-ы гишүүн, “Төсөл-2025”-ыг зохиогчдын нэг юм.

Heritage Foundation нь, 1973 онд байгуулагдсан, хязгаарлагдмал засгийн газар, чөлөөт зах зээл, хувь хүний ​​эрх чөлөө, хүчирхэг үндэстэн гэх мэт, АНУ-ын улс төр дэх консерватив зарчмуудыг дэмжихэд чиглэсэн бодлогын судалгаа, боловсруулалтад идэвхтэй оролцдог консерватив судалгааны төв юм.

“Төсөл 2025” нь, Heritage Foundation 2025 онд Бүгд найрамдах намын шинэ засаг захиргааг байгуулах талаар нарийвчилсан үйл ажиллагааг тусгасан санаачилга. Зорилго нь, консерватив зарчмын дагуу АНУ-ын засгийн газрыг удирдах, шинэчлэх "консерватив арга замын зураглал"-ыг бий болгох. Энэхүү төслийн хүрээнд, бусад консерватив байгууллагуудын эвслийг нэгтгэн эрчим хүч, цагаачлал, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал зэрэг асуудлаар бодлого, боловсон хүчний зөвлөмж, шат дараалсан төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулсан. Төсөлд төрийн байгууллагуудад ажиллах боловсон хүчнийг бэлтгэх санаачилга багтсан. “Төсөл-2025”-д АНУ-Мексикийн хилийн ханыг барих санхүүжилтийг нэмэгдүүлэх, хилийн цагдааг хүчирхэгжүүлэх, цагаачдын хураамжийг нэмэгдүүлэх тухай дурдсан байдаг. Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр энэ төслөөс холдсон байсан юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.