September
27
2023
Anu.mn
Мэдээ
Калифорнид нэгэн эмэгтэй дутуу болгосон загас идсэнээс аймшигт өвчин тусч, бүх мөчөө тайру ...
Калифорнид нэгэн эмэгтэй дутуу болгосон загас идсэнээс аймшигт өвчин тусч, бүх мөчөө тайруулжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорнид нэгэн эмэгтэй дутуу болгосон загас идсэнээс аймшигт өвчин тусч, бүх мөчөө тайруулжээ
Photo: IStock

Калифорнийн нэгэн эмэгтэй, дутуу болгосон tilapia идсэнээр Vibrio vulnificus бактерийн халдвар авч, бүх мөчөө тайруулсан гэж Insider мэдээлэв.

40 настай Лаура Баражас өнгөрсөн сард Сан Хосе хотын захаас худалдаж авсан загасаа гэртээ шарж идсэн бөгөөд уг загаснаас халдвар авсан Баражас эмнэлэгт сар гаруйн хугацаанд Vibrio vulnificus бактерийн халдвартай тэмцсэн ч, есдүгээр сарын 13-нд түүний бүх мөчийг тайрсан ажээ. Түүний найз Анна Мессина, “Энэ аймшигтай хэцүү үед нь, энэ сайхан гэр бүлийг дэмжихийг та бүхнээс хүсч байна. Тэдэнд тохиолдсон зүйл бидний хэнд ч тохиолдож болох бөгөөд бид хамтдаа бүхнийг өөрчилж чадна." гэж GoFundMe-д бичжээ

Есдүгээр сарын 1-ний өдөр, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) усны температур нэмэгдсэний улмаас АНУ-д Vibrio vulnificus бактерийн халдвар нэмэгдэж байгааг анхааруулсан байна.

CDC-ийн мэдээлснээр, Vibrio vulnificus нь Мексикийн булангийн халуун усанд үрждэг нян бөгөөд энэ бактери нь АНУ-д жил бүр 80,000 орчим хүнийг өвчилүүлдэг гэсэн байна.

Техас мужийн Галвестон хотод 8-р сарын 29-нд,Vibrio vulnificus бактеритай хясаа идсэн хүн халдварын улмаас нас баржээ.

Vibrio vulnificus халдварын шинж тэмдэг нь, усан суулгалт, гэдэс базлах, дотор муухайрах, бөөлжих, халуурах зэргээр илэрдэг. Халдвараас үүдэлтэй шарх нь улайж, өвдөж, хавдаж, халуу оргидог байна.

CDC-ийн мэдээлснээр, Vibrio-ийн халдварт өртөх хамгийн түгээмэл шалтгаан нь, дутуу болгосон эсвэл түүхий хясаа, далайн нялцгай биетүүд, загас идэх. Эдгээрийг хүнсэнд хэрэглэхээр бэлтгэснийхээ дараа болон гараа хүргэсэн тохиолдолд гараа савандаж угаах, гаран дээр ил шархтай үед бүр хүрэх ч хэрэггүй. Мөн сайтар болгож хэрэглэх хэрэгтэй гэж CDC-ээс зөвлөсөн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.