April
16
2023
Anu.mn
Мэдээ
Хойд Калифорнид л үзэж болох, адал явдлаар дүүрэн гайхалтай арван газар
Хойд Калифорнид л үзэж болох, адал явдлаар дүүрэн гайхалтай арван газар
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хойд Калифорнид л үзэж болох, адал явдлаар дүүрэн гайхалтай арван газар
Photo: Shutterstock

Хойд Калифорниа дах эдгээр газрууд, бараг уйдах боломжгүй сэтгэл хөдөлгөм зугаа цэнгүүн, үзэсгэлэнт уулсын цэцэрлэгт хүрээлэн, ер бусын байгалийн үзэсгэлэнт газрууд, сэтгэл хөдөлгөм аялалуудаараа энэ бүс нутгийн амьдралыг адал явдлаар дүүргэж байдаг.

Хойд Калифорни дахь заавал үзэх ёстой газруудын жагсаалтыг Only in Your State сэтгүүл гаргасан байна.

1. Moaning Caverns адал явдалт парк (Мерфи) 

Calaveras County дахь Moaning Caverns адал явдалт цэцэрлэгт хүрээлэнд зочлох шиг жинхэнэ адал явдалт мэдрэмж төрүүлэх илүү сайн арга байхгүй. Энэ нь Сьерра Невадагийн үзэсгэлэнт уулын бэлд байрладаг. Тус цэцэрлэгт хүрээлэн нь янз бүрийн түвшний  болон гэр бүлийн олон арван адал явдлуудыг санал болгодог.

2. Шаста нуурын агуй (Лейкхед)

Энэ нь, 2012 онд хамгаалалтад авсан Калифорнийн хамгийн сүүлийн үеийн үзмэрүүдийн нэг боловч, эдгээр гайхалтай агуйнууд олон сая жилийн турш оршин байсаар ирсэн юм. Шаста нуур бол хавар, зуны алдартай амралт бөгөөд цөөхөн хүн эдгээр гайхалтай агуйд хэрхэн хүрэхийг мэддэг. Нилдээ шохойн чулуунаас бүрдсэн эдгээр тогтоц нь, өөр ертөнцийнх юм шиг харагддаг.

3. Сафари-Вест (Санта Роза)

Калифорниас гаралгүйгээр жинхэнэ Африкийн сафари хийх боломжийн талаар цөөхөн хүн мэддэг. Санта Роза дахь Safari West нь, жинхэнэ Африкт байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. 100 акр талбайтай цэцэрлэгт хүрээлэнгээр аялахдаа анааш, зэрлэг ангал, хирс зэрэг бүх төрлийн зэрлэг ан амьтдыг үзэх боломжтой. Хэзээ ч мартагдахааргүй адал явдал таныг хүлээж байдаг.

4. Castle Crags Park (Castella)

Хойд Калифорниа ер бусын геологийн гайхамшгуудаар дүүрэн байдаг ч, Castle Crags шиг гайхалтай нь цөөхөн байдаг. Парк дахь гайхалтай боржин чулуун тогтоц нь, олон сая жилийн геологийн хөдөлгөөний үр дүн юм. Энэ бол өөрийн биеэр үзэхэд үнэ цэнэтэй гайхалтай үзмэр юм.

5. Сьерра халуун рашаан (Сьерравиль)

Байгалийн халуун рашааны агаараар амьсгалахаас илүү тайвшруулах зүйл байхгүй. Сьерра халуун рашаан бол Калифорни дахь хамгийн гайхалтай рашаануудын нэг юм. Ойн дунд тусгаарлагдсан байршил нь, хотын дуу чимээ, стрессээс ангижрахад тохиромжтой газар.

6. Калифорнийн баруун төмөр зам (Форт Брагг)

Калифорнийн баруун төмөр зам (мөн Скунк галт тэрэг гэгддэг) Форт Браггаас Wheelits хүртэл явдаг. Үзэсгэлэнт уулын ландшафтаар дамжин өнгөрөх галт тэрэгний цонхоор үзэгдэх давтагдашгүй үзэсгэлэнт байгалийг хараад та гайхах болно.

7. Калаверасын том модны цэцэрлэгт хүрээлэн (Арнольд)

Калаверасын Big Tree мужийн цэцэрлэгт хүрээлэн нь, Хойд Калифорнийн албан бус бэлэг тэмдэг болсон аварга том секвоиагийн хоёр төгөл модтой. 1852 онд байгуулагдсан цагаасаа хойш тус цэцэрлэгт хүрээлэн нь, Калифорнийн аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг хэвээр байсаар байна. Цэцэрлэгт хүрээлэн, янз бүрийн хэлбэр, хэмжээтэй аварга том үзэсгэлэнтэй моддоор дүүрэн бөгөөд замуудыг нь, бүхий л онцгой сонин зүйлсийг нь харах боломжтой байхаар тавьсан байдаг.

8. Little Backbone Creek (Шаста нуур)

Энэ бол гайхалтай Шаста нуурын бас нэгэн адал явдалт газар юм. Little Backbone Creek-д хүрэхийн тулд та бага зэрэг явган аялал хийх хэрэгтэй болдог. Гэхдээ энэ нь, үнэхээр үнэ цэнэтэй үзүүштэй аялал. Уг горхины урсгал нь намуухан. Онгон дагшин байгаль дах, нууцлаг хэсгийн нуугдмал орчинд та зүгээр л жинхэнэ диваажинг мэдрэх болно. Улаан хаднууд дундах, горхины хөх ногоон ус нь өөрийн нүдээр үзүүштэй үнэ цэнэтэй зүйл юм.

9. Хар элсэн эрэг (Эврика)

Black Sands наран шарлагын газар нь, Kings Range үндэсний дархан цаазат газрын эргийн  гайхалтай хэсэг юм. Далайн эрэг нь, улаан моднуудын цаана байрладаг тул холоос харагддаггүй. Харин эрэг нь дагуудаа, ид шидийн уур амьсгалыг бүрдүүлдэг бараг хар элстэй.

10. Лассен галт уулын цэцэрлэгт хүрээлэн (Реддинг)

Каскад уулын бэлд байрладаг тус цэцэрлэгт хүрээлэн нь гайхалтай үзэмж, үзэсгэлэнгээрээ бусдыг татдаг. Жилийн аль ч үед, энэхүү газар эрдэнэсийн гайхалтай өнгөөр ​​гялалзаж байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.