2024 онд, гахайн бөөр шилжүүлэн суулгахаас эхлээд удамшлын дүлийг эмчлэх хүртэл, сэтгэл хөдөлгөм нээлтүүданагаах ухааны салбарт хийгдсэн бөгөөд аутоиммун өвчний шалтгааныг олж илрүүлэх, шизофрени өвчнийг эмчлэх шинэ эмийг бүтээсэн бодит нээлтүүд нь жинхэнэ дэвшил байлаа гэж ABC News бичжээ.
Хүүхдийн сонсгол сэргээх генийн эмчилгээ
Энэ оны нэгдүгээр сард "Лансет" сэтгүүлд, төрөлхийн дүлий хүүхдүүд генийн эмчилгээний ачаар сонсгол нь сэргэсэн эмнэл зүйн амжилттай туршилтыг нийтэлсэн юм.
Бостон дахь Mass Eye and Ear хэмээх тусгай клиникийн судлаачид, DFNB9 хэмээх чихнээс тархи руу дуут дохио дамжуулах үйл явцыг алдагдуулдаг генийн мутациас үүдэлтэй төрөлхийн дүлий зургаан хүүхдийн чихэнд генийн "зөв" хувилбарыг агуулсан идэвхгүй вирусыг тарих генийн эмчилгээ хийсэн бөгөөд 26 долоо хоногийн дараа зургаан хүүхдийн тавынх нь сонсгол сэргэж, "хэвийн яриа" өрнүүлэх чадвартай болсон байна.
Клиникийн судлаач доктор Жэн-И Чен, "Ийм хэлбэрийн дүлий өвчтэй хүүхдүүдийн хувьд өнөөг хүртэл цорын ганц эмчилгээ нь дунгийн суулгац байсан. Харин одоо, энэхүү генийн эмчилгээний тусламжтайгаар хүүхдүүд сонсож, ярьж чаддаг болж, тэдний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Энэ судалгаа нь анагаах ухааны цоо шинэ талбарыг нээж өглөө. Ирээдүйд бид, одоогоор ямар ч эмчилгээгүй байгаа бусад төрлийн генетикийн сонсголын алдагдлын эмчилгээг боловсруулах боломжтой болно." гэж бичжээ.
Амьтны эрхтэн шилжүүлэн суулгах
Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн (MGH) мэс засалчид, 2024 оны 3-р сард генийн инженерчлэлийн аргаар боловсруулсан гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах дэлхийн анхны мэс засал хийжээ.
Мэс заслын баг дөрвөн цаг үргэлжилсэн хагалгаагаар, бөөрний дутагдлын хүнд үе шатанд орсон өвчтөн 62 настай Ричард Слейманд, гахайн бөөрний цусны судас, шээсний сувгийг шээс бөөрнөөс давсаг руу урсдаг сувагтай холбосон байна..
MGH-ийн бөөр шилжүүлэн суулгах эмнэлгийн захирал, доктор Леонардо Риелла, “Бөөрний дутагдалтай өвчтөнүүдийн хувьд бөөр шилжүүлэн суулгах нь хамгийн сайн эмчилгээ юм. Гэвч харамсалтай нь, бид эрхтэний хомсдолын асуудалтай маш ихээр тулгардаг. АНУ-д 100,000 гаруй өвчтөн бөөр шилжүүлэн суулгахыг хүлээж, өдөрт 17 орчим өвчтөн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж чадалгүй нас барж байна. Эрхтэн хомсдолын энэ саадыг бид даван туулахын тулд, өвчтөнүүдэд цаг тухайд нь шилжүүлэн суулгах өөр төрлийн бөөртэй байх нь өөрчлөлтийг авчрах болно." гэсэн байна.
Слейман энэ оны 5-р сард нас барсан, гэхдээ MGH-ийн мэдээлснээр, энэ нь бөөр шилжүүлэн суулгах мэс засалтай холбоотой гэсэн нотлох баримт байхгүй байгаа юм. Энэ хүний эмчилгээний явцад, шинэ эрхтэн хүлээж буй өвчтөнүүдэд эмчилгээг илүү хүртээмжтэй болгох амьтны эд эрхтнийг шилжүүлэн суулгах эмчилгээний талааролон асуултын хариултыг авсан бөгөөд хэд хэдэн ижил төстэй мэс засал хийсэн байна.
Чонон хөрвөсийн шалтгааныг илрүүлсэн
Brigham & Women's Hospital болон Northwestern Medicine-ийн судлаачдын баг, чонон хөрвөс, аутоиммун өвчинийгэдгээх боломжтой шалтгааныг олж мэдсэн гэж мэдэгдэв.
Лупус өвчний үед, биеийн дархлааны систем нь өөрийн эрүүл эс, эд эс рүү андуурч халдан, үрэвсүүлэх, эрхтэн, тогтолцоог гэмтээх шалтгаан болдог байна. 7-р сард Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, судлаачид чонон хөрвөстэй 19 өвчтөний цусны дээжийг, эрүүл 19 өвчтөнийхтэй харьцуулан судалж, чонон хөрвөсөөр өвдсөн өвчтөнүүдийн ялгаруулдаг Т эсийн төрлүүд тэнцвэргүй байгааг илрүүлжээ. Т эсүүд нь өвчний эсрэг бие махбодийн дархлааны хариу урвалд чухал үүрэг гүйцэтгэдэг цагаан эсийн тодорхой төрөл юм.
"Бид чонон хөрвөстэй өвчтөнүүдэд үүсдэг дархлааны хариу урвалын үндсэн тэнцвэргүй байдлыг тодорхойлж, аутоиммун хариу урвалыг бууруулах, энэхүү тэнцвэргүй байдлыг засч чадах тусгай зуучлагчдыг олж тогтоосон" гэж судалгааны хамтран зохиогч, Brigham and Women’s Hospital-н доктор Дипак Рао бичжээ.
Шизофрени өвчний шинж тэмдгийг хянах шинэ бүлгийн эм
9-р сард FDA шизофрени өвчтэй хүмүүст зориулсан, ксаномелин, троспиум хлорид гэсэн хоёр эмийг нэгтгэсэн өдөрт хоёр удаа уудаг, Bristol Myers Squibb эмийн компанийн үйлдвэрлэсэн Cobenfy нэртэй шахмал, шинэ бүлгийн эмийг баталжээ.
Мөн Bristol Myers Squibb, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) насанд хүрэгчдийн шизофрени өвчнийг эмчлэх COBENFY™ эмийг ууж хэрэглэхийг зөвшөөрсөн гэж мэдэгдэв.
Эмнэлзүйн туршилтууд нь энэхүү эм нь, шизофрени өвчний шинж тэмдгүүд болох хий зүйлс харах, солиорол, эмх замбараагүй сэтгэхүйг хянахад тусалдаг болохыг харуулсан байна.
Синайн Икан Анагаах Ухааны Сургуулийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Рене Кан, “Шизофрени өвчний шинж тэмдгийг арилгах анхны эмийг бий болгоход олон жил зарцуулагдсан. Энэ эм нь психозоос урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй бөгөөд допамин рецепторыг блоклодог. Допамин рецепторыг шууд болон шууд бусаар хаах нь маш тааламжгүй зүйл юм. Өвчтөнүүдэд Паркинсоны өвчинтэй төстэй шинж тэмдэгүүд болох сэтгэлийн хямралд орох, идэвхигүй болох зэрэг ноцтой гаж нөлөөг илэрдэг"гэсэн байна. Тэрээр энэ эмээ"тоглоомыг өөрчилдөг эм", допамины системд шууд нөлөөлдөггүй анхны эм гэж тодорхойлжээ.
Ханиад, COVID-ийг оношлох анхны жоргүй тест
Аравдугаар сард FDA нь, энгийн нөхцөлд ашиглах COVID-19 болон томуугийн анхны жороор олгодоггүй тестийг баталжээ. Өөрөөр хэлбэл, тахал өвчин болон дэлхийн эрүүл мэндийн бусад асуудлууд зэрэг хямралын бус үед, ердийн, яаралтай тусламжийн бус нөхцөлд эмнэлгийн бүтээгдэхүүнд ашигладаг стандарт батлах процессыг ашиглан энэхүү тестийг FDA албан ёсоор баталсан бөгөөд одоо худалдаанд гараад байгаа аж.