February
17
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-д зуны цагт шилжиж буйтай холбоотой дасан зохицох зөвлөмжүүд
АНУ-д зуны цагт шилжиж буйтай холбоотой дасан зохицох зөвлөмжүүд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д зуны цагт шилжиж буйтай холбоотой дасан зохицох зөвлөмжүүд

2025 оны 3-р сарын 9-нд, АНУ-ын оршин суугчид зуны цагт шилжиж, цагаа нэг цагаар урагшлуулна гэж NBC News мэдээлэв.

Энэхүү нэг цагийн зөрүү тийм их биш ч, эрүүл мэндийн эрсдэлийг бий болгоход хангалттай байдаг. Зуны цагт шилжсэн даваа гарагт хүний ​​амь нас хохирсон осолууд их гарч, зүрхний шигдээс, ишемийн харвалт тусах эрсдэл нэмэгддэг гэж судалгаагаар тогтоогджээ.

Зуны цагийн хуваарьт хэрхэн бэлдэх талаар мэргэжилтний зөвлөмжүүд:

Хэд хоногийн өмнөөс унтах цагаа, 15-20 минутын өмнө, дараа нь дахиад 15-20 минутын өмнө гэх маягаар эрт унтахыг хичээ. Энэ нь таны биеийг гэнэт биш харин илүү жигд шинэ горимд шилжүүлэхэд тусална.

Нэмэлт аяга кофе ууж өөрийгөө тайвшруулаарай

Allina Health's United-ийн нойрны чиглэлээр мэргэшсэн Анагаах ухааны доктор Эндрю Стием, "Кофеин нь нойрмоглохоос сэргийлэхэд тусалдаг, гэхдээ нойрмоглохгүй байхын тулд унтахаас дор хаяж дөрвөн цагийн өмнө кофейн хэрэглэх. Оройн цагаар их идэж болохгүй, унтахынхаа өмнө архи ууж болохгүй. Согтууруулах ундаа таныг унтахад тусалдаг ч, нойрны чанарт ихээхэн нөлөөлнө" гэж зөвлөжээ.

Нарны гэрэл, дасгал хөдөлгөөн аливаад дасахад тусална.Өдрийн цагаар нарны гэрэлд аль болох их цагийг өнгөрөөхийг хичээ. Иерусалимын Еврей их сургуулийн мэдрэлийн эмч, профессор Гермона Сорек, "Нарны гэрэлд өртөх үед нүд нь тархинд мессеж илгээж, нойрны даавар мелатонины үйлдвэрлэлийг дарангуйлдаг."гэсэн байна.

Өдрийн 20 минутын нойр нь танд сайнаар нөлөөлнө. Ням гарагт хийх хамгийн сайн зүйл бол өглөө эрт босч, өдөр богино хугацаанд унтах. Ням гарагт өглөө нэг цаг илүү унтахыг бүү зөвшөөр, эрт босч, өдөр нь дуг хий" гэж доктор Боллу зөвлөжээ.

Хүүхдэд зуны цагт дасан зохицоход туслах мэргэжлийн зөвлөгөө

Жонс Хопкинс хүүхдийн эмнэлгийн нойрны төвийн захирал, анагаах ухааны доктор Бобби Жо Хопкинс, хүүхдүүдэд дараах зөвлөгөөг өгчээ.

Унтахаас нэг цагийн өмнө ямар ч электрон хэрэгсэл хэрэглэхгүй. Орой нь мелатонины ялгаралтыг дэмжихийн тулд, бүх электрон төхөөрөмжөө цэнхэр хориглогч гэрэл дээр тавь. Хүүхэд, өсвөр насныхан эрт унтаж, эрт босоход хүндрэлтэй байдаг тул өмнөх орой нь хичээлдээ хэрэгтэй бүх зүйлээ бэлдэж өглөөний дэглэмээ хялбарчлаарай. Хүүхдүүд нэг цаг нойроо "алдсан" ч гэсэн дараагийн шөнө нь илүү амархан унтахын тулд өдрийн цагаар унтаж хэрэггүй.

Д аминдэм зуны цагт сайн уу?

Д аминдэмийг бидэнд ашигтай гэж үздэг ч, энэ нь тийм энгийн зүйл биш. Эмч нар цагийн зүү зуны цагт шилжих үед, зүрхний шигдээстэй өвчтөнүүдийн тоо 24%-иар нэмэгддэг гэж мэдэгджээ. Мөн ажилчид дунджаар 40 минут бага унтдаг тул, ажлын байрны осол гэмтлийн тохиолдол цаг өөрчлөгдсөний маргааш нэмэгддэг байна. Судалгаанаас үзэхэд зуны цагийн хуваарь нь сэтгэлийн хямралыг богино хугацаанд нэмэгдүүлдгээс, автомашины осол нэмэгдэж, хүмүүс уур уцаартай болж, хүмүүст толгой өвдөх зовиур илрэх зэргээр иргэдийн эрүүл мэндэд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.