Уг шинэлэг ухаалаг даавуу нь, гэрлийг дулаан болгон хувиргадаг бөгөөд наранд 10 минут байлгахад,температурыг 30 хэмээс дээш нэмэгдүүлэх үр дүнтэй гэж Live Science мэдээлэв.
Шинэ материалыг хэт хүйтэн, бага температурт зориулагдсан хувцсанд ашиглана. Даавууны нано бөөмс нарны гэрлийг шингээж, дулаан болгон хувиргадаг бөгөөд утаснуудын халуунд мэдрэмтгий будагч бодисуудын өнгө нь өөрчилөгддөг нь температурын хэлбэлзлийг нүдээр хянах боломжийг олгодог байна.
Эрдэмтэд олон жилийн турш, хүйтэн нөхцөлд биеийг дулаан байлгахад туслах, даавууг бүтээсээр ирсэн бөгөөд ийм даавууг уурхайн аврах тоноглол, хувцас, тэр ч байтугай гэрийн тэжээвэр амьтдын хувцасанд ашигладаг байна. Гэхдээ одоо байгаа загварууд нь, металл наноматериал эсвэл батерейгаар ажилладаг халаалтын элементүүд болох, ихэвчлэн үнэтэй эд ангиудад тулгуурласан байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд химийн инженер Юнинг Ли ахдагчтай Канадын Ватерлоогийн их сургуулийн баг, гэрлийг дулаан болгон хувиргадаг хуванцар шиг материал фототермал полимер ашиглан туршжээ.
Полианилин ба полидопамин гэсэн хоёр полимерийн нано хэсгүүд нь, термопластик полиуретан утаснуудын матрицад шингэсэн байдаг. Энэ материалыг ус нэвтэрдэггүй, спортын хувцас үйлдвэрлэхэд өргөн ашигладаг. Харин Юнин Лигийн баг, халуунд мэдрэмтгий (термохром) янз бүрийн будагч бодисуудыг хольцонд оруулснаар үр дүнд нь, материалын температур нэмэгдэхийн хэрээр өнгө нь өөрчлөгддөг цуваа утаснуудыг бүтээв. Эдгээр утаснуудаа ашиглан хөгжүүлэгчид, ухаалаг материалынхаа шинж чанарыг шалгахын тулд теди баавгайнд зориулж жижигхэн цамц нэхсэн бөгөөд энэхүү улаан өнгийн цамц нь наранд 10 минут байлгасны дараа 53.5 ºC-т хүрч гайхалтай халжээ. Температур нэмэгдэхийн хэрээр улаан будгийн молекулууд химийн бүтцийг өөрчилж, цагаан өнгөтэй болж байсан байна..
"Суулгасан нано хэсгүүд, нарны гэрлийн янз бүрийн урттай долгионуудыг маш үр дүнтэй шингээж байсан. Нарны гэрэл эдгээр нано хэсгүүдэд тусах үед тэд эрчим хүчийг шингээж, фототермаль хувиралт гэж нэрлэгддэг процессоор дулаан болгон ялгаруулдаг " гэж Ли тайлбарлажэээ. Ухаалаг даавуу нь зөөлөн, уян хатан бүтэцтэй, анхны хэмжээнээсээ тав дахин сунаж, 25 удаа угаасан ч өнгө, температурын өөрчлөлтийн шинж чанараа хадгалах боломжтой.
“Бид бат бөх чанарыг чухалчилсан. Даавуу шинэлэг шинж чанараа хадгалахын зэрэгцээ олон удаа ашиглагдахболомжтой, байгаль орчны нөлөөллийг тэсвэрлэх чадвартай байх болно" гэж Ли тэмдэглэжээ.
Түүний баг материалыг арилжааны үйлдвэрлэлд бэлтгэхээр ажиллаж байна. Үүнийг өргөнөөр ашиглахаас өмнө нэмэлт туршилт хийх шаардлагатай байгаа ажээ.
Химийн инженер Юнин Ли, "Энэ судалгааны дараагийн алхамууд нь, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн процессыг өргөжүүлэх, арьсанд удаан хугацаагаар хүрэх үед утаснуудын аюулгүй байдлыг хангахад чиглэгднэ" гэж мэдэгджээ.