АНУ, Жо Байдены үед баталсан цагаачлалын хөтөлбөрийн дагуу тус улсад ирсэн гадаадын иргэдийн гаргасан бүх цагаачлалын өргөдлийг түдгэлзүүлж байна. Нөлөөлөлд өртсөн бүлгүүдийн дунд “Украины төлөө” (U4U) хөтөлбөрийн дагуу Америкт ирсэн украинчууд ч оржээ. Энэ талаар CBS News мэдээлэв.
Трампын засаг захиргаа, Байдены үеийн хөтөлбөрийн дагуу АНУ-д нэвтэрсэн Латин Америк болон Украины цагаачдын гаргасан бүх цагаачлалын өргөдлийг, залилан мэхлэлт явагдаж байна гэж үзсэнээс боловсруулахажлыг түдгэлзүүлж, төрийн албан тушаалтнууд эдгээр залилангийн гэмт хэргүүдийг илрүүлэх, шалгалтын журмыг чангатгахаар ажиллах хугацаанд тодорхойгүй хугацаанд зогсоожээ.
Олон нийтэд мэдээлэгдээгүй энэ алхам нь, олон цагаачдад, тэр дундаа ногоон карт авах өргөдөл гаргагчидынхувьд тодорхойгүй байдлыг бий болгооод байна.
Энэ арга хэмжээнд хамрагдах цагаачдын тоо тодорхойгүй байгаа бөгөөд Байдены засаг захиргаа, олон зуун мянган гадаадын иргэд АНУ-д хууль ёсны дагуу ирэх боломжийг олгосон хэд хэдэн хөтөлбөрийг хориглосон байна. Үүнд, Байдены засаг захиргааны урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн хүрээнд ашиглаж байсан “Пароль”хөтөлбөрийг урвуулан ашиглаж байна гэж үзэн түр зогсоохоор болжээ.
2-р сарын 14-ний өдрийн удирдамжид USCIS-ийн ахлах албан тушаалтан Эндрю Дэвидсон, өмнө нь Байдены засаг захиргааны гурван хөтөлбөрийн дагуу АНУ-д нэвтрэхийг зөвшөөрсөн цагаачдын ирүүлсэн бүх "цагаачлалын хүсэлтийг" түдгэлзүүлэхийг тушаажээ. Эдгээрт Ерөнхийлөгч Трампыг албан тушаалдаа орохоос өмнө,Оросын түрэмгийллээс зугтсан украинчуудад зориулсан “Украины төлөө нэгдэх” хөтөлбөрөөр, АНУ-д ирсэн, ойролцоогоор 240,000 украинчууд орж байна.
Мөн өөр нэг хөтөлбөр CHNV буюу Америкийн иргэдийн ивээн тэтгэсэн хөтөлбөрөөр ирсэн, 530,000 Куба, Гаити, Никарагуа, Венесуэлчүүд хамрагдна.
Гурав дахь хөтөлбөр нь, АНУ-д төрөл төрөгсөдтэй, Колумби, Эквадор, Төв Америк, Гаити, Кубын иргэдэд, гэр бүлнэгдэх үндэслэлээр ногоон карт авахыг хүлээх боломж олгодог механизмуудыг багтаасан байдаг.
Эдгээр хөтөлбөрүүдийн дагуу АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн цагаачид, зөвхөн түр хугацаагаар ажиллах зөвшөөрөл авч, албадан гаргахаас хамгаалагддаг (ихэвчлэн хоёр жилийн хугацаатай) ч, тэдний олонх нь цагаачлалын статусаа өөрчлүүлэх хүсэлтээ гаргадэг байна..
Одоо эдгээр хүмүүсийн өргөдлүүдийг хүлээн авахаа больж, урд нь хүлээн авсан хүсэлтүүдийг ч боловсруулахаа больсон. Энэ нь, түр хамгаалагдсан статус (TPS), ногоон карт болон бусад статусын өргөдөлд хамаарч байна.
Дээр дурдсан Байдены хөтөлбөрүүдээр АНУ-д ирсэн цагаачидын цагаачлалын статустай холбоотой өргөдлүүдийг USCIS боловсруулах боломжгүй гэж дотоод удирдамжид нь заажээ.
Жорж В.Бушийн засаг захиргаанд USCIS-ийн шилдэг хуульчаар ажиллаж байсан, одоо Berry Appleman & Leiden LLP хуулийн фирмийн хамтрагч Линден Мелмед "Энэ арга хэмжээ, цагаачдын өөр эрх зүйн статус руу шилжих чадварыг үндсэндээ хаасан. Энэ хугацаанд албадан гаргах эрсдэл үүснэ" гэж бичжээ.”
Мөн уг арга хэмжээний удирдамжид, түдгэлзүүлэлт цуцлагдах хугацааны тухайд, "Дээрх өршөөлийн хөтөлбөрүүдээр АНУ-д ирж үлдсэн гадаадынхныг бүрэн шалгаж, үнэлсний дараа" цуцлах боломж үүснэ гэж оцлон дурдсан байна.