February
20
2025
Anu.mn
Мэдээ
Урт наслах магадлалыг цусны шинжилгээгээр тодорхойлж болно гэсэн судалгааны дүгнэлт гарчээ ...
Урт наслах магадлалыг цусны шинжилгээгээр тодорхойлж болно гэсэн судалгааны дүгнэлт гарчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Урт наслах магадлалыг цусны шинжилгээгээр тодорхойлж болно гэсэн судалгааны дүгнэлт гарчээ
Photo: IStock

Эрдэмтэд, 100 насалсан хүмүүсийн цусны шинжилгээ болон тэдний үеийн богино насалсан хүмүүсийн цусны шинжилгээг харьцуулсан судалгаа явуулсан бөгөөд үр дүнд нь, хүний ​​урт наслах магадлалыг цусны шинжилгээний үзүүлэлтүүдээр урьдчилан харах боломжтой болох нь харагдсан гэж Science мэдээлэв.

Хүмүүс хэр удаан амьдрах болон урт удаан, эрүүл насыг юу тодорхойлж болох вэ гэсэн асуултууд хүн төрөлхтөний анхаарал, сонирхолыг байнга татсаар ирсэн юм. Платон, Аристотель нар 2300 гаруй жилийн өмнө,хөгшрөлтийн үйл явцын талаар ярилцаж, бичиж байжээ. Урт удаан судалгааны түүхтэй, урт наслалтын нууцыг ойлгох нь тийм ч хялбар биш бөгөөд энэ нь, удамшлын урьдал нөхцөл ба амьдралын хэв маягийн хүчин зүйлс хоорондын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл хүний ​​амьдралын туршид хэрхэн харилцан үйлчлэлцдэгийг илрүүлэхэд оршдог байна.

GeroScience-д хэвлэгдсэн саяхны судалгаагаар, 90-ээс дээш насны хүмүүст холестерин, глюкоз зэрэг нийтлэг биомаркеруудын түвшингийн ялгааг илрүүлсэн бөгөөд зуун настнууд хэрхэн урт насладаг, хөгшрөлтийн порцесс нь хэрхэн явагддаг талаар олон зүйл эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татсаар ирсэн байдаг. Өнөөг хүртэл зуун настнуудын судалгаа нь ихэвчлэн бага хүрээнд хийгддэг байсан бөгөөд асрамжийн газарт амьдардаг зуун настнуудыг оруулахгүй байх гэх мэтээр сонгогдсон бүлэгт төвлөрдөг байв.

Харин энэхүү шинэ судалгаа нь, биомаркерын профайлыг харьцуулсан хамгийн том судалгаа юм. Онцгой урт насалсан хүмүүс болон богино насалсан үе тэнгийн хүмүүсийг амьдралынх нь туршид шинжилж судалсан байна.

Судалгаанд, 64-99 насны эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 44,000 Швед иргэдийн мэдээллийг хамруулж, оролцогчдыг 35 жилийн турш ажиглан судалжээ. Эдгээр хүмүүсийн 1224 нь буюу 2.7% нь 100 насалсан байна. Зуун настнуудын дийлэнх нь (85%) эмэгтэйчүүд байв.

Судалгаанд үрэвсэл, бодисын солилцоо, элэг, бөөрний үйл ажиллагаа, түүнчлэн хоол тэжээлийн дутагдал, цус багадалт гэсэн, хөгшрөлт эсвэл нас баралттай холбоотой өмнөх судалгаануудын, цусны арван хоёр биомаркерыг оруулсан.

Үрэвсэлтэй холбоотой биомаркер нь, тодорхой хоол хүнсийг боловсруулах явцад бие махбодоос ялгардаг хаягдал бүтээгдэхүүн шээсний хүчил байв.

Судлаачид мөн, нийт холестерин, глюкоз зэрэг бодисын солилцоо, үйл ажиллагаатай холбоотой маркерууд, аланин аминотрансфераза (ALT), аспартат аминотрансфераза (AST), альбумин, гамма-глутамил трансфераза (GGT), шүлтлэг фосфатаза зэрэг элэгний үйл ажиллагаатай холбоотой маркеруудыг судалжээ. (Альп) ба лактат дегидрогеназа (LD).

Тэд мөн бөөрний үйл ажиллагаатай холбоотой креатинин, цус багадалттай холбоотой төмөр ба нийт төмрийг холбох чадавхийг (TIBC) судалсан. Эцэст нь судлаачид хоол тэжээлтэй холбоотой биомаркер болох альбуминыг мөн судалжээ.

Эрдэмтэд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

Эрдэмтэд 100 нас хүрсэн хүмүүсийн, глюкоз, креатинин, шээсний хүчлийн түвшин 60 наснаас эхлэн багассанхандлагатай байгааг тогтоожээ. Ихэнх биомаркеруудын дундаж утга нь, богино насалсан хүмүүс болон уртнастнуудын хооронд их ялгаагүй байв.

Жишээлбэл, 100 настнуудын маш цөөхнийх нь, залуу байх үеийн глюкозын хэмжээ нь 6.5-аас дээш, креатинины түвшин 125-аас дээш байсан. Мөн богино насалсан болон зуу насалсан хүмүүсийн аль алинд нь олон биомаркерын утга нь, эмнэлзүйн удирдамжид хэвийн гэж тооцогддог хязгаараас хэтэрсэн байсан байна. Эдгээр хэмжээ, утгуудыг залуу, эрүүл хүн амд зориулан боловсруулсантай холбоотой байх магадлалтай гэж үзэв.

Эрдэмтэд түүнчилэн, аль биомаркер 100 нас хүрэх магадлалтай холбоотой болохыг судалж үзэхэд, 12 биомаркерын хоёроос бусад нь (ALT ба альбумин), 100 нас хүрэх магадлалтай холбоотой болохыг тогтоожээ. Энэ нь нас, хүйс, өвчлөлийг тооцсон үзүүлэлт юм.

Цусан мдах ерөнхий холестерин, төмрийн агууламж хамгийн багатай, таван бүлгийн хүмүүс, эдгээр нь өндөр түвшинтэй хүмүүсээс 100 нас хүрэх магадлал багатай байв. Үүний зэрэгцээ глюкоз, креатинин, шээсний хүчил, элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд өндөртэй хүмүүсийн 100 нас хүрэх магадлал буурдаг нь харагджээ.

Шээсний хүчлийн хувьд, үнэмлэхүй зөрүү нь 2.5 нэгж байв. Шээсний хүчлийн түвшин хамгийн бага бүлгийн хүмүүсийн 100 хүртэл амьдрах магадлал 4% байсан бол, шээсний хүчил ихтэй бүлгийн хүмүүсийн дөнгөж 1.5% нь 100 хүртэл амьдрана гэсэн үг юм.

Эрдэмтдийн илрүүлсэн биомаркеруудын утгуудын ялгаа нь ерөнхийдөө маш бага байсан ч, бодисын солилцооны эрүүл мэнд, хоол тэжээл ба онцгой урт наслах хоёрын хооронд боломжит холбоос байгааг харуулсан байна.

Гэвч судалгаа нь, амьдралын хэв маягийн ямар хүчин зүйл эсвэл ген, биомаркерын утга, үүргийг хариуцдаг талаар ямар ч тодорхой дүгнэлт гаргаагүй. Гэхдээ, хоол хүнсний хэрэглээ, согтууруулах ундааны хэрэглээ зэрэг хүчин зүйлс урт наслахад нөлөөлдөг болохыг үндэслэлтэй гэж үзжээ. Мөн, нас ахих тусам бөөр, элэгний үйл ажиллагаа, глюкоз, шээсний хүчлийн түвшинг хянах нь зүйтэй гэсэн байна. Гэхдээ, биомаркеруудын ялгаа, өөрчлөлтүүдийг, урьдчилж, үхэхээсээ өмнө, эртнээс харж, хянаж болно гэдэг нь маш чухал боломж бөгөөд генболон амьдралын хэв маяг наслалтад бас үүрэг гүйцэтгэдэг болохыг мартаж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.