September
8
2022
Anu.mn
Мэдээ
Цаг хугацааны тэсрэх бөмбөг: "Doomsday Glacier буюу Сүйрлийн өдрийн мөсөн гол" тооцож байс ...
Цаг хугацааны тэсрэх бөмбөг: "Doomsday Glacier буюу Сүйрлийн өдрийн мөсөн гол" тооцож байснаас хамаагүй хурдан хайлж байна.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цаг хугацааны тэсрэх бөмбөг: "Doomsday Glacier буюу Сүйрлийн өдрийн мөсөн гол" тооцож байснаас хамаагүй хурдан хайлж байна.
Photo: IStock

Судлаачид, Антарктид тив дэх далайн түвшинийг нэмэгдэх аюулд хүргэх болзошгүй "мөхлийн мөсөн гол" гэж нэрлэгддэг асар том мөсөн масс ойрын жилүүдэд хурдан хайлахаар байна гэснийг CNN мэдээллээ.

Дэлхийн далайн түвшинг хагас метрээр нэмэгдүүлэх чадвартай Твейтс(Thwaites)-ын мөсөн гол нь манай гараг дулаарч буйгаас усан доорх суурийнхаа дагуу нурж байна. Даваа гарагт Nature Geoscience сэтгүүл, эрдэмтэд мөсөн уулын түүхэн өөрчлөлтийн зураглал дээр уг мөс ирээдүйд яах талаар нарийвчилсан судалгааны үр дүнг гаргахаар ажиллаж байна гэж нийтэлсэн бөгөөд энэхүү хурдацтай нуралт нь "20-р зууны дунд үед" эхэлсэн байж магадгүй гэж судалгааны ахлагч, Өмнөд Флоридагийн их сургуулийн далай тэнгис судлаач, геофизикч Аластэр Грахэм хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Эрдэмтдийн ажигласнаар, сүүлийн хоёр зуун жилд мөсөн голын суурь, далайн ёроол хоёр холдож, жилд 2.1 километр хурдтай хайлж байсныг олж тогтоосон ба энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ажигласнаас нь хоёр дахин хурдацтай хайлж буй үзүүлэлт болохыг илрүүлжээ. Энэ нь Твейтсыг ойрын ирээдүйд бүрэн хайлж, далайн түвшнийг нэмэгдүүлж их хэмжээний сүйрэл учруулж магадгүй гэдгийг харуулж байгаа юм.

Твейтсийн мөсөн гол нь Антарктид тивийн баруун хэсэгт оршдог бөгөөд Флорида мужаас том талбайтай юм. NASA-гийн мэдээлснээр дэлхийн далайн түвшинг бараг 5 метрээр нэмэгдүүлэхэд хангалттай хэмжээний мөс энэ Glacier-т агуулагддаг байна.

Антарктид тивийн мөсөн голууд уур амьсгалын өөрчлөлт, дулаарал хурдсахын хэрээр эрчтэй хайлж байна.
Твейтсийн мөсөн гол олон арван жилийн турш эрдэмтдийн санааг зовоосоор ирсэн байдаг. Аль 1973 онд судлаачид нурах эрсдэл өндөр байгаа талаар асуудал тавьж байв. Түүнээс хойш арав гаруй жилийн дараа тэд энэхүү мөсөн масс нь хуурай газарт биш далайн ёроолын дээр оршдог тул далайн халуун урсгал нь мөсөн голыг доороос нь хайлуулж, тогтворгүй болгоход хүргэдэг болохыг олж мэдсэн ажээ.

Тиймээс энэхүү судалгааны үр дүнд эрдэмтэд Твейтсийн орчмын бүс нутгийг “Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн сул тал” гэж нэрлэх болсон бөгөөд хурдацтай хайлж байгааг баримтжуулж эхэлсэн.

2001 оны хиймэл дагуулын мэдээллээс харвал уг мөсөн хавтан жилд 1 км орчмоор хайлж байгаа нь харагдаж байсан ба харин 2020 онд, хавтангийн суурь хэсгийн дагуу далайн дулаан усны ургал, суурь хэсгээс хайлуулж байгааг харуулжээ.

2021 оны судалгаанд Твейтсийн мөсөн голыг тогтвортой байлгаж, далайд чөлөөтэй урсгахгүй байхад тусалдаг хавтангууд таван жилийн дотор сүйрч магадгүй юм.

"Хиймэл дагуулын мэдээллээс харахад эдгээр том хагарал нь мөсөн бүрхүүлийн гадаргуугийн дагуу тархаж, мөсөн бүрхүүлийг мэдэгдэхүйц сулруулж буй нь салхины шилний хагаралтай адил’ гэж Британийн Антарктидын судалгааны газрын далай судлаач Питер Дэвис хэлсэн байна .Энэ хагарал нь мөсөн гол дээр аажмаар тархаж, эцэст нь олон жижиг хэсгүүдэд хуваагдах магадлалтай ба энэ 9-р сарын 5-ны өдрийн судалгааны дүгнэлтээр, Твейтс бодсоноос хамаагүй хурдан хайлж болно гэсэн дүгнэлтийг 20 цагийн турш хийсэн Хьюстон мужийн хэмжээний усан доорх зураглалыг баримтжуулсан гэж хэвлэлийн мэдээлэлд бичжээ.

Мөн Аластэр Грахам хэлэхдээ, "Энэ судалгаа нь үнэхээр онцгой байлаа" гээд, түүний багийнхан удахгүй Антаркдидад буцаж ирж, тэд далайн ёроолоос дээж цуглуулж, өмнөх хурдацтай хайлалт хэзээ явагдсаныг тодорхойлох бүрэн боломжтой гэж найдаж байна. Энэ нь, эрдэмтэд өмнө нь аажмаар хайлна гэж бодож байсан "Сүйрлийн мөсөн гол”-ын ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан таамаглахад тусална гэж ярьжээ. Мөн Грахамын хэлснээр, энэ судалгааны үр дүн бидний төсөөлж буй өөдрөг таамаглалыг үгүйсгэх магадлалтай байх боломжтой гэдэг талаар анхааруулжээ.

Эх сурвалж: CNN

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.