July
11
2024
Anu.mn
Мэдээ
Дөрвөн эрдэмтэн нэг жилийн турш өөрсдийгөө тусгаарлаж, Ангараг гараг дээрх амьдралын нөхцө ...
Дөрвөн эрдэмтэн нэг жилийн турш өөрсдийгөө тусгаарлаж, Ангараг гараг дээрх амьдралын нөхцөлд амьдарсны үр дүн
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Дөрвөн эрдэмтэн нэг жилийн турш өөрсдийгөө тусгаарлаж, Ангараг гараг дээрх амьдралын нөхцөлд амьдарсны үр дүн
Photo: Shutterstock

Хьюстон дахь Mars Dune Alpha хэмээх Улаан гариг дээрх амьдралын нөхцөлийг дуурайлган загварчилсан тусгай өрөөнд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй эрдэмтэн 378 хоногийг өнгөрүүлсэн гэж Deutche Welle мэдээлэв.

Долдугаар сарын 6-нд Америкийн дөрвөн эрдэмтэн Ангараг гараг дээрх амьдралыг дуурайлган загварчилсан нөхцөлд амьдрах туршилтыг хийж дуусгажээ. Нижигнэсэн алга ташилтын дор, дөрвөн сайн дурын ажилтан НАСА-гийн бүтээсэн Mars Dune Alpha цогцолборыг орхин гарч ирсэн байна.

160 метр квадрат талбай бүхий Улаан гариг ​​дээрх амьдралын нөхцөлийг дуурайлган загварчилсан, унтлагын өрөө, биеийн тамирын заал, нийтийн эзэмшлийн талбай, хоол хүнсээ тариалах босоо ферм зэргээр тоноглогдсон энэхүү байгууламжийг 3D принтер ашиглан барьсан бөгөөд багийн гишүүд зориулалтын хувцасаа өмсөн алхах улаан элсээр дүүрэн "гадаад бүс"-тэй, энэ нь агаарын түгжээгээр тусгаарлагдсан байдаг байна.

Анка Селариу, Росс Броквелл, Натан Жонс болон багийн ахлагч Келли Хастон нар Ангараг гариг ​​дээр хүнсний ногоо тариалах болон Ангараг гарагийн экспедицид хүмүүс хэрхэн биеэ авч явах талаар ерөнхийд нь судалжээ. НАСА-гаас зарим нөхцөл байдлыг "нэмэлт стресс үүсгэгч" гэж нэрлэдэг. Эдгээр стрессийн хүчин зүйлүүдэд, "Дэлхий"-тэй харилцахдаа хоцрох, тусгаарлалт, хязгаарлагдмал орон зайд амьдрах, гэр бүлээсээ салангид орших явдал байдаг.

НАСА-гийн инженерийн албаны захирал Жули Крамер "Энэ төсөл нь Ангараг гараг руу аялах, буцах аяллыг илүү аюулгүй болгох цогц системийг судлах боломжийг олгож байна. 2025, 2027 онуудад CHAPEA-ийн нэмэлт томилолтыг хийхээр төлөвлөж байна." гэж мэдэгджээ.

Мөн Артемис хөтөлбөрийн хүрээнд АНУ сар руу урт хугацааны аялал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь, 2030-аад оны сүүлээр төлөвлөгдсөн Ангараг гараг руу хийх аялалд бэлтгэхэд туслах юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.