Судалгаанаас үзэхэд таны биологийн нас, баримт бичиг дээрхээс тань залуу эсвэл ахимаг байх магадлалтай байдаг. Биологийн насаа эргүүлж, эрүүл мэнд, сайн сайхан байдлаа хадгалахад туслах энгийн шийдлүүд байдаг талаар Fortune илүү дэлгэрэнгүй мэдээлэв.
FxMed клиникийн захирал, "Younger You" номын зохиогч, анагаах ухааны доктор Кара Фицжералд, "Энгийнээр хэлбэл, биологийн нас бол таны бие махбодийн хөгшрөлтийн хурд, харин он, жилийн нас бол зүгээр л таны бичиг баримт дээр тэмдэглэгдсэн төрсөн өдрийн тоо юм. Он жилийн насны хувьд та юу ч хийж чадахгүй үргэлж өсөх болно. Харин биологийн насны хувьд танд сайн, муу аль алийг нь хийх болоомж байна. Цаг хугацааг ухрааж, биологийн наснаасаа хэдэн жилийг хасч болох бол, харин эрүүл мэндээ муутгаж болох үйл явцыг хурдасгаж, цаг хугацааны хувьд наснаасаа илүү хөгширч болно. Цусны даралт ихсэх, чихрийн шижин гэх мэт өвчтэй хүмүүс илүү хурдан хөгширдөг. Эдгээр өвчнүүд хөгшрөлтийг урагшлуулдаг. Гэхдээ хөгшрөлт өөрөө биднийг эдгээр өвчинд эмзэг болгодог." гэж бичжээ.
Биологийн насаа хэрхэн тодорхойлох вэ
Онлайн тест, тооцоолуур зэрэг нь биологийн насыг тодорхойлоход тусалдаг ч, үнэн зөв тооцоолол хийх хамгийн сайн арга бол хүний эпигенетик өгөгдлийг судлах арга буюу зан байдал, хүрээлэн буй орчин, шүлс, цус, бусад эд эс зэргээс цуглуулсан ДНХ-ээр дамжуулан генийн нөлөөллийг судалдаг.
Анхны найдвартай эпигенетик цагийг 2013 онд Лос Анжелесийн Калифорнийн их сургуулийн судлаач Стив Хорват зохион бүтээжээ. Түүний судалгааны үр дүн, хүний биологийн насыг хэд хэдэн төрлийн эд эсээр тооцож болохыг харуулсан. Түүнээс хойш 75-500 долларын үнэтэй, хэд хэдэн туршилтын тестүүд зах зээл дээр гарсан ч, зөвхөн myDNAge загвар Хорватын Эпигенетик насны цаг дээр суурилдаг.
Эдгээр тестүүдийн шинжилгээний үр дүн нь, ихэвчлэн хоёроос зургаан долоо хоногийн дотор гардаг бөгөөд таны бодисын солилцооны эрүүл мэнд, генетик болон насжилттай холбоотой өвчний бусад эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдээллийг багтаасан байдаг. Туршилтыг бие даан үнэлдэггүй тул арьсны өнгө, угсаатны бүлгүүдийн нарийвчлал нь өөр өөр байж болно.
Таны биологийн насанд юу нөлөөлдөг вэ?
Биологийн насаа мэдсэн тохиолдолд хүн хөгшрөлтөд хүргэж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийг ойлгож эхэлнэ. Энэ үйл явцыг удаашруулах арга замуудыг шинжлэх ухаан нээсээр байна.
Хөгшрөлтийг буцаах янз бүрийн түвшний амжилтыг харуулсан судалгаанууд байдаг: 2019 онд хийсэн анхны судалгаагаар, биологийн насыг 3 хүртэл жилээр ухраах боломжтой гэсэн дүгнэлт гарч байв. Таргалалттай, Д аминдэмийн дутагдалтай Африк гаралтай америкчууд дунд хийсэн өөр нэг судалгаагаар, оролцогчид 16 долоо хоногийн дотор биологийн насаа 1.85 жилээр ухрааж чадсан болохыг тогтоож байжээ.
"Бидний ген ерөнхийдөө бидний хувь тавилан биш. Аав, ээж, эмээ өвөө нь тодорхой өвчинтэй байсан ч, тухайн хүн өвчтэй байх албагүй. Хэд хэдэн хүчтэй удамшлын нөхцөл байдаг ч ихэнх тохиолдолд тэдгээр нь үл хамаарна. Бидний генүүд, бидний идэж байгаа зүйлээс эхлээд шөнө бүр хэр их унтдаг гэх мэт амьдралын хэв маягт хамгийн их нөлөөлдөг байна:
Биологийн насаа хэрхэн өөрчлөх вэ
Найман долоо хоног үргэлжилсэн эмнэлзүйн туршилтаар Фицжералд болон түүний багийнхан хооллолт, амьдралын хэв маягийн өөрчлөлтийг биологийн насыг өөрчлөхөд хэрхэн ашиглаж болохыг судалжээ. Хоолны дэглэм, хангалттай унтах, дасгал хөдөлгөөн, бясалгал, нэмэлт пробиотик, фитонутриент агуулсан эмчилгээ нь биологийн насыг 3.23 жилээр ухраасан байна.
Оролцогчдын дагаж мөрдсөн дэглэм:
“Биологийн насанд нөлөөлөхийн тулд хоолны дэглэм, амьдралын хэв маягаа өөрчлөхөд хамгийн тохиромжтой цаг бол 30 нас. 40 наснаас эхлэн хөгшрөлтийн үйл явц, өөрчлөлтүүд эхэлдэг. Бид хөгшрөлттэй холбоотой сөрөг өөрчлөлтүүдийн эсрэг хэдий чинээ хурдан тэмцэж эхлэх тусам, төдий чинээ үр дүн нь илүү сайн байх болно. Хөгшрөлт нь COVID-19, томуу зэрэг архаг болон цочмог өвчнүүдийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл юм. Хэрэв бид хөгшрөлтийг удаашруулах, биологийн насыг буцаахад нөөц бололцоогоо чиглүүлбэл хүн төрөлхтөнд гайхалтай боломж нээгдэх болно." гэж судлаачид бичжээ.