January
7
2024
Anu.mn
Мэдээ
Интернет дэх текстийг хүн биш хиймэл оюун ухаан бичсэн гэдгийг яаж ялгах вэ
Интернет дэх текстийг хүн биш хиймэл оюун ухаан бичсэн гэдгийг яаж ялгах вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Интернет дэх текстийг хүн биш хиймэл оюун ухаан бичсэн гэдгийг яаж ялгах вэ
Photo: IStock

Хиймэл оюун ухаан нь өнөө үед хаа сайгүй тархаж, ChatGPT зэрэг дэвшилтэт роботууд одоо ямар ч сэдвээр эцэс төгсгөлгүй урт текст бичих чадвартай болсон. Тэд бичсэн текстийнхээ агуулгыг хүн бичсэн мэт болгож чаддаг ч, роботыг зохиогчоос нь ялгах боломж бас байгаа гэж GizModo мэдээлжээ.

Интернэт дэх нийтлэлүүдийг жинхэнэ хүн бичиж нийтэлсэн гэдгийг шалгах ямар ч эргэлзээгүй эсвэл баталгаатай арга байхгүй ч, хиймэл оюун ухаан бичсэнийг тодорхойлж болох зарим сэжүүрүүд байдаг байна.

Зохиогчийг шалгах

Юутай ч, одоогоор хиймэл оюун ухааны бичсэн зүйлийг нэргүйгээр түгээдэг өндөр зэрэглэлийн, нэр хүндтэй онлайн хэвлэлүүд байхгүй байгаа юм. Гэхдээ хиймэл оюун ухаанаар бүтсэн нэргүй текстийг бүрэн ашигладаг доод түвшний олон сайтууд байдаг. Хэрэв та ямар ч нэргүй олон тексттэй таарч байгаа бол, энэ нь анзаарах ёстой анхааруулах тэмдгүүдийн нэг юм.

Харин нийтлэлд жинхэнэ хүний ​​​​нэр, намтар, олон нийтийн сүлжээний холбоос хавсрагдсан байвал, та хүний ​​​​бичсэн зүйлийг уншиж байна гэх магадлал өндөр байна гэсэн үг. Гэвч, саяхан Sports Illustrated вэб сайтад нийтлэгдсэн хиймэл оюун ухааны тухай өгүүллүүдийг зохиогчдын профайл, намтар дагалдуулсан байсан нь, профайл, намтарыг үүсгэгч хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн нь тогтоогдсон байна.

Зураг, дүрсний урвуу хайлт (TinEye гэх мэт) нь бодит бус хүмүүсийн зургийг илрүүлж, нийтлэлийн эх сурвалжийг тодорхойлоход тустай байдаг. Вэб сайтад нийтлэгдэж буй агуулгын төрөл болон сайтын танилцуулга, мөн Бидний тухай хуудас байгаа эсэх гэх мэт нэмэлт мэдээллүүд нь тодорхойлох боломж өгч болно.

Онлайн илрүүлэгч ашиглах

Текст таних AI үр дүнтэй эсэх талаар маш их маргаан байдаг. OpenAI, "үгүй" гэж хариулсан бөгөөд энэ талаархи ихэнх тайланд эдгээр AI илрүүлэгчдэд итгэх боломжгүй гэж мэдэгджээ. Мэргэжилтнүүд Copyleaks, GPTZero, Scribbr зэрэг хэд хэдэн онлайн хиймэл оюун ухаан илрүүлэгч дээр богино хэмжээний туршилт явуулахад, тэдний илрүүлсэн зүйл, хүмүүсийн олж мэдсэнтэй таарч байсан байна. Эдгээр илрүүлэгч нь хиймэл оюун ухааны текстийг хүний ​​текстээс ялгаж чаддаг, гэхдээ хиймэл оюун ухааны бичсэнийг танихаас илүүтэй хүний ​​бичсэнийг илрүүлэхдээ илүү амжилттай байсан ажээ.

Шинж тэмдгийг шалгах

Анхаарал хандуулах ёстой зарим шинж тэмдгүүд: Хиймэл оюун ухааныг сургасан арга барилаас шалтгаалан бичсэн зүйлс нь их ерөнхий, тодорхой бус эсвэл хэт тодорхой байх хандлагатай байдаг. Өвөрмөц байдал, хошигнол, хүнэрхүү аяс ихэвчлэн байдаггүй. AI нь, үргэлж төөрөгдөл багатай, өөрөөр хэлбэл өндөр түвшний урьдчилан таамаглах боломжтой текст үүсгэхийг хүсдэг. Үндсэндээ тэд, дараа нь ямар үг бичихээ урьдчилан таамаглан гаргаж ирж бичдэг учираас зарим агуулга нь ерөнхийдөө дарааллын хувьд хайхрамжгүй гэмээр бүдүүлэг алдаануудтай байдаг.

Эдгээр шинж тэмдэгүүд, зөвлөмжүүдийг анхаарснаар, текстийн зохиогчийн талаар тодорхой хэмжээний таамаглалтай болох боломжтой юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.