June
12
2024
Anu.mn
Мэдээ
Ирэх арван жилд хөдөлмөрийн зах зээлд ямар ур чадвар давамгайлах вэ?
Ирэх арван жилд хөдөлмөрийн зах зээлд ямар ур чадвар давамгайлах вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ирэх арван жилд хөдөлмөрийн зах зээлд ямар ур чадвар давамгайлах вэ?
Photo: iStock.com/Choreograph

Өнөөдөр, бизнесменүүд болон аливаа мэргэжлийн хүмүүс өрсөлдөх чадвартай, хамааралтай байхын тулд, ажлын байраа хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухаан (AI) ашиглаж сурч байна гэж CNBC мэдээлэв.

"Хиймэл оюун ухаан таныг орлохгүй. Харин таныг, хиймэл оюун ухааныг чамаас илүү ашигладаг хүн орлоно” гэж Сингапур дахь хиймэл оюун ухааны инновацийн захирал Лоуренс Лю ярьжээ.

Олонхи мэргэжилтнүүдийн 45% орчим нь, хиймэл оюун ухаан тэднийг орлох болно гэдэгт санаа зовниж байгаа бол, удирдах ажилтнуудын дийлэнх нь (55%), хиймэл оюун ухааныг ашиглан үүрэг гүйцэтгэх авьяас чадвартай хүмүүс ховор байгаад санаа зовж байна.

Өнөөдөр, авъяас чадвартай ажилтнууд хомс байгаа энэ үед хиймэл оюун ухаантай харьцаж сурсан хүмүүст асар их боломж байна. Корпорацын удирдагчдын 71% нь, туршлага багатай ч, хиймэл оюун ухааны ур чадвартай хүнийг, илүү ажлын туршлагатай хүнээс илүүд үзнэ гэж хариулжээ.

Удирдах ажилтнуудын 79% нь, компанийнхаа өрсөлдөх чадварыг хадгалахын тулд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна. Майкрософт компанийн хийсэн судалгаагаар харин, хөрөнгө оруулалтаас хурдан ашиг олох ажиллагаа нь, хиймэл оюун ухааны хэрэглээнд шилжих асуудлыг удаашруулж байгаа нь харагджээ.

Одоо дэлхийн өнцөг булан бүрт ажилтнууд, энэ асуудлаа шийдэхээр хиймэл оюун ухааны хэрэгслийг бие даан ашиглаж сурч байна. Гэхдээ, “хиймэл оюун ухаан”-ыг ашиглах ур чадвараа бие даан дээшлүүлэх нь өрсөлдөөний давуу талыг бий болгож болох ч, зарим нэг бэрхшээлийг дагуулдаг гэж мэргэжилтнүүд үзжээ.

AI технологид бие даан суралцах эрсдэл

Бие даан хиймэл оюун ухааныг ашиглах ур чадвараа дээшлүүлэх асуудалд тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг бол, хүмүүс үүнийг хэрхэн аюулгүй, үр дүнтэй хийхээ мэдэхгүй байгаа явдал юм. ChatGPT болон бусад олон "үнэгүй" AI эх сурвалжуудыг интернетээс хялбар олж болно. Тэд том хэлний загвар (LLMs) ашигладаг бөгөөд шинжээчид эдгээр хэрэгслүүдийг төлбөргүй гэдэг ч, үнэ төлбөртэй гэж үздэг. LLM нь асар том өгөгдлийн багц ашиглан мэдээллийг тодорхойлох, нэгтгэн дүгнэх, хувиргах, урьдчилан таамаглах, боловсруулах боломжтой алгоритмууд юм.

“Энэ дэлхий дээр үнэгүй зүйл гэж байдаггүй. Таны мэдээлэл бол таны арилжааны бараа юм. Хиймэл оюун ухааны үнэгүй онлайн хэрэгслийг ашиглахдаа та, өөрийн компанийн мэдээлэл эсвэл хувийн мэдээллээ ашиглах ёсгүй. Энэ нь таны болон танай компанийн нууц мэдээллийг эрсдэлд оруулж болзошгүй. AI хэрэглүүрийг чадварлаг ашиглахын тулд, хэрхэн аюулгүй, үр дүнтэй хийхийг сурах явдал " гэж Лью анхааруулсан байна.

Шаардлагатай ур чадвар

Люгийн хэлснээр, өнөөдөр эзэмших ёстой гол чадвар бол одоо байгаа хиймэл оюун ухаанаар ажилладаг технологитой үр дүнтэй харилцах явдал. Open AI-ийн ChatGPT, Microsoft-ын Copilot, Google-ийн Gemini бүгд LLM програмуудыг ашигладаг.

"Хүмүүс ChatGPT-г буруу ашигладаг, учир нь энэ нь Google хайлттай яг адилхан харагддаг. LLM-тэй ажиллахдаа зааварчилгаагаа тодорхой зааж өгөх нь чухал. Хиймэл оюун ухаанд маш их контекст өгөх хэрэгтэй - хиймэл оюун ухааныг үе үе алдаа гаргадаг маш шаргуу дадлагажигч гэж үзэх хэрэгтэй. Мөн, хиймэл оюун ухааны хэрэгслийг бие даан илүү чадварлаг эзэмших хамгийн сайн арга бол, тэдгээрийг ашиглах. Дадлага л, LLM-д хүссэн үр дүндээ хүрэхэд туслах илүү тодорхой заавар өгч сурах боломжийг олгоно. Одоогоор AI хэрэгслүүд харь гаригийнх шиг танил бус хэвээр байна. Харин ирэх жил гэхэд хиймэл оюун ухаан ашиглах асуудал, Microsoft Word програмын зөв бичгийн алдаа шалгагчийг ашиглахтай ижил түвшинд очно” гэж Лоуренс Лю дүгнэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.