August
30
2024
Anu.mn
Мэдээ
Лос Анжелес "цэлцэгнүүртэй аяга" мэт хөрсөн дээр байдаг тул, газар хөдлөлт аймшигтай үр да ...
Лос Анжелес "цэлцэгнүүртэй аяга" мэт хөрсөн дээр байдаг тул, газар хөдлөлт аймшигтай үр дагаварт хүргэх магадлалтай
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Лос Анжелес "цэлцэгнүүртэй аяга" мэт хөрсөн дээр байдаг тул, газар хөдлөлт аймшигтай үр дагаварт хүргэх магадлалтай
Photo: Francesco Scatena | Dreamstime.com

Өмнөд Калифорнид саяхан 4.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсныг Лос-Анжелес хотын оршин суугчид мэдэрсэн нь, тус хот хөрсний хурдас хуримтлагддаг, газар доорх ай сав газрын дээр байрладагтай холбоотой гэж ВВС бичжээ.

Калифорниа бол Аляскийн дараа ордог газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй хоёр дахь муж юм. Өмнөд Калифорнид дунджаар гурван минут тутамд чичиргээ болдог. Эдгээрийн ихэнх нь хүнд мэдрэгдэхээргүй байдаг. Гэхдээ жилд 4.0 баллаас давсан 15-20 газар хөдлөлт болдог байна.

Лос-Анжелес хот, 8 км-ийн гүнд байрладаг асар том хурдас дүүрсэн сав газар дээр байгаа нь газрын гадаргуу дээр чичиргээ мэдрэгдэхэд ихээхэн нөлөөлдөг.

Дэлхийн гадаргуу дээрээ хатуу мэт харагдах боловч гүнд байрлах чулуулаг нь цонхны хагархай шилтэй төстэй байдаг бөгөөд эдгээр хагаралууд нь газар хөдлөлт болоход нөлөөлдөг. Дэлхийн тектоник хавтангийн удаан бөгөөд тогтвортой хөдөлгөөний улмаас хагарал нь асар их ачаалалд өртөж байдаг. Калифорнид Хойд Америк, Номхон далайн хавтангууд жилд дунджаар 30-50 миллиметрийн хурдтай Сан Андреасын хагарлын дагуу хөдөлж, хөдөлгөөн нь жигд биш, хагарсан чулуунууд нь шаантаг шиг бие биендээ орох маягаар хөдөлсөөр хязгаартаа хүрэхэд хагарч, газар хөдлөлт үүсдэг байна.

Лос Анжелесийн доорх сав газрыг цэлцэгнүүрээр дүүрэн аварга том аяга гэж төсөөлж болно.

Нэг газраас эхэлсэн чулуулгийн хагарал хагарлын дагуу хэдэн зуун километрт тархдаг. 2004 оны 12-р сарын 26-нд болсон Суматра-Андаманы их газар хөдлөлтийн улмаас 1600 км урт хагарал бүртгэгдсэн нь хамгийн урт хагарал юм. (Энэ нь Энэтхэгийн далай дахь олон улс оронд нөлөөлсөн сүйрлийн цунами үүсгэсэн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг байсан). “Хөдөлгөөн цааш үргэлжлэх тусам газар хөдлөлтийн давалгаа удаан үргэлжилж, илүү их энерги ялгардаг. Тиймээс хагарал удаан байх тусам газар хөдлөлт илүү хүчтэй болдог" гэж Калифорнийн Технологийн хүрээлэнгийн докторын дараах судлаач, USGS-ийн газар хөдлөлт судлаач асан газар хөдлөлт судлаач Люси Жонс тайлбарласан байна.

Чичирхийллийн үед эвдрэлд хуримтлагдсан энерги гэнэт ялгарч, усанд хаясан чулууны долгион шиг газар хөдлөлтийн долгион нь хагарлаас бүх чиглэлд тархдаг. Лос Анжелес нь, Сан Андреасын хагарлын аварга томтохойн урд хэсэгт байрладаг бөгөөд хавтангийн хил нь чиглэлээ өөрчилсөөр байдаг. Лос-Анжелес хотын доорхи аяга хэлбэртэй хотгор нь бараг 8 км гүн бөгөөд хайрга, элс, шаврын хольцоор дүүрсэн байдаг нь, Лос Анжелес хотод газар хөдлөлтийн нөлөөг үүсгэдэг гол хүчин зүйл нь юм. "Аягыг бага зэрэг сэгсрэхэд аяган доторх зүйлийн дээд хэсэг цалгидаг" үүнтэй адил дээд хэсэгт Лос Анжелес байдаг. 1992 оны Ландерсийн газар хөдлөлтийн дараа Лос-Анжелесийн газар хөдлөлтийн чичиргээний хэмжилтийг ажигласан эрдэмтэд нэгэн судалгаагаар, Лос Анжелесийн сав газрын доорх газар хөдлөлтийн долгион нь гаднахаас 3-4 дахин их байгааг тогтоожээ.

Нэмж дурдахад Сан Бернардино, Сан Габриэлийн сав газрууд Лос Анжелесийн сав газарт ойрхон байгаа нь юүлүүрийн эффект үүсгэж, Лос Анжелес руу газар хөдлөлтийн долгион илгээдэг.

Хэдийгээр Лос Анжелес хот, газар хөдлөлтийн аюулын бүсэд байгаа ч, ийм асуудалтай цорын ганц хот биш юм. Хүн төрөлхтний түүхийн туршид хүмүүс, усны ойролцоох тэгш газар дээр хот барих хандлагатай байсаар ирсэн бөгөөд эдгээр газрууд нь геологийн сав газрын дээгүүр, заримдаа хагарлын ойролцоо байх нь их байдаг.1500-аад онд Европоос ирсэн цагаачид, Теккоко нуурыг ширгээн Мехико хотыг хуучин нуурын хавтгай ёроол дээр босгосон байдаг. 1985, 2017 онд газар хөдлөлтийн улмаас хот ихээхэн хохирол амсч, сав газрын тунадасжилтыг нэмэгдүүлсэн ажээ.

Ираны Тегеран хот нь мөн голын хурдсаар дүүрсэн геологийн сав газарт байрладаг бөгөөд энэ бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй гэж үздэг.

Барилга барих дүрмийг мөрдөх нь мега хотуудын хүн ам, дэд бүтцийг хамгаалах нэг арга зам болдог. Жишээлбэл, 1985 оны аймшигт газар хөдлөлтийн дараа Мехико хот барилгын хатуу дүрмийг баталж, хуучин барилгуудыг шинэчилсэн ажээ.

Калифорнид, хамгийн анхны газар хөдлөлтийн эсрэг Барилгын норм, дүрмийг 1933 оны Лонг-Бичийн газар хөдлөлтийн дараа мөрдөж эхэлсэн. Тэр үед сургуулиудыг галд тэсвэртэй арматургүй тоосгоор барьдаг байсан. 70 сургууль бүрэн сүйрсэн, харин азаар оройн зургаан цагийн үед болсон учираас сургуулиуд бараг хоосон байсан ажээ. Харин сүүлийн үеийн чичиргээнүүдийг, Лос-Анжелесийн барилгууд маш сайн давж чадсан байна.

АНУ-д хэсэг сейсмологич, геофизикчид ойрын 100 жилд хүчтэй газар хөдлөлт болох магадлалыг харуулсан газар хөдлөлтийн аюулын зургийг бүтээжээ. Тайлангийн хамгийн сүүлийн хувилбарт, АНУ-ын нутаг дэвсгэрийн бараг 75% нь газар хөдлөлтөд өртөх эрсдэлтэй байгааг тогтоосон байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.