Маркетинг нь хүмүүсийн оюун ухааныг чадварлаг удирддаг. Ихэнхдээ бид, ямар нэгэн зүйл худалдаж авахаас хэдхэн секундын өмнө сонголтоо хийдэг гэж бодох нь бүү хэл сэжиглэдэг ч үгүй. Маркетингийн сэтгэл судлалын технологийг анх 1957 онд Вэнс Паккардын "Нууц манипуляторууд" бүтээлд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд нөлөөллийн маркетингийн технологи маш их өөрчлөгдсөн ч үндсэн зарчмууд нь хэвээрээ байгаа ажээ.
Маркетингийн сэтгэл судлалын сонгодог жишээнүүдийн нэг бол, амаржих газруудад үнэгүй чихэр тараадаг, хүүхэд төрөхөөсөө өмнө чихрийн амтанд дасдаг гэж үздэг, Филиппиний Копико кондитерийн компани юм.. Өөр нэг алдартай тохиолдол бол, жирэмсэн эмэгтэйчүүд супермаркетад маш их цаг зарцуулж, төрөөгүй хүүхдүүд нь тайвширдаг гэсэн санаан дээр үндэслэн, Johnson & Johnson компани, хүүхдийн нунтагийн үнэрийг худалдааны төвд хэрэглэдэг .
Coca-Cola, Kinder Surprise, Snickers, LEGO зэрэг алдартай компаниуд маркетингийн тактикийг ашигладаг бөгөөд хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эцэг эхээсээ тэдний бүтээгдэхүүнийг худалдаж авч өгөхийг гуйдаг болгохын тулд тэд олон сая долларыг сурталчилгаанд зарцуулдаг байна.
Маркетингаар дамжуулан ухамсрыг удирдах нь, ихэвчлэн компьютерийн тоглоомыг санагдуулдаг бөгөөд сэтгэлзүйн донтолт үүсгэдэг. Энэ хамаарал нь тодорхой брэндийн бүтээгдэхүүн худалдан авахад илэрч, тоглоом гэх мэт тодорхой брэндийг сонирхох сонирхол нь, давтан худалдан авалтыг дагуулж байдаг.
Маркетерууд, хүмүүсийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, тэр байтугай айдсыг идэвхтэй ашиглаж, хүмүүсийнойр дотны хүмүүсээ алдах, өвдөх, ядуурах, ажилгүй болох, илүүдэл жинтэй болох, ганцаардахаас айх айдас дээр байнга удирдаж байдаг. Гарын нян устгах зориулалттай Purell бүтээгдэхүүн болон Kleenex салфетканы борлуулалт, томуугийн шинэ хэлбэрүүд гарч ирснээр огцом өссөн нь харагддаг.
Маркетерууд айдас, мэдрэмжийг удирдахаас гадна, хиймэл оюун ухаан, тооцооллыг ихээхэн ашигладаг. Хэрэглэгчийн хайлтын бүх асуулга нь, хэрэглэгчийн зан төлөвийг үнэлэхэд ашиглаж болох Big Data хэмээх нэг цахим баазад цуглуулагддаг. Ийм механизмын тусламжтайгаар худалдагч өөрийн зорилтот бүлгийг олж, зорилгодоо хүрч, таны сонирхлыг тодорхойлж чадна. Жишээлбэл, Amazon, Netflix, Google, eBay зэрэг онлайн худалдааны аварга компаниуд хиймэл оюуны тусламжид ханддаг. Та хайлтын системд эдгээр бүтээгдэхүүнийг сонирхсоны дараа, нийгмийн сүлжээнд тэдний бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа хөвөрдгийн анзаарна. PwC Digital IQ 2017 судалгаагаар, орчин үеийн компаниудын 73% нь эд зүйлсийн интернет, 54% нь хиймэл оюун ухаан, 10-15% нь робот техник, 3D хэвлэх болон виртуал бодит байдалд хөрөнгө оруулалт хийж байгаа нь харагдсан байна.