December
29
2024
Anu.mn
Мэдээ
Америк сэтгэлгээний онцлог
Америк сэтгэлгээний онцлог
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америк сэтгэлгээний онцлог
Photo: Depositphotos

Улс орон бүр өөр өөрийн харилцааны онцлог, тодорхой сэтгэлгээтэй байдаг. Америкийн хувьд, маш олон тооны цагаачид цугларсан, тиймээс төдий чинээ олон төрлийн сэтгэлгээ холилдон зэрэгцэн оршдог гайхалтай улс гэж za-bugrom.com сайт дээр бичжээ.

АНУ-д 4 үеэрээ амьдарч байгаа америк хүнтэй бараг таарахгүй гэж хэлж болно. Хүн бүр цагаач эмээтэй эсвэл өвөөтэй байсан, эсэвэл олон хүмүүсийн эцэг эх нь цагаач байсан байдаг. Гэсэн хэдий ч, зарим нэг ижил төстэй шинж чанарууд энд амьдардаг бүх хүмүүст байдаг. Үүнийг Америк сэтгэлгээ гэж нэрлээд гол онцлогуудыг дурджээ.

Өрсөлдөөний сэтгэлгээ

Америкчуудыг сургуульд байхаас нь эхлэн, дэлхий дээрх бүх зүйлд хамгийн шилдэг нь гэж ойлгуулдаг! Энэ нь зарим талаараа үнэн, учир нь энд маш сайн автомашины үйлдвэр, шилдэг технологи, жүжигчид, спортын лигүүд, дэлхий даяар биширдэг Apple-ийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж, Америкийн хөрөнгийн биржид хөрөнгийн зах зээлийн капиталжуулалтаас гадна хамгийн үнэтэй компанийн хөрөнгө оруулалт явагдаж байдаг. Хачирхалтай нь америкчууд, Америк дэлхийн 2-р дайнд ялж, Орос зүгээр л тусалсан гэдэгт итгэдэг. Энд бүх зүйлд, хаа сайгүй өрсөлдөөн маш өндөр, хүн бүр бусдаас илүү гэдгээ харуулахыг хичээдэг. Энэ нь дараагийн цэг буюу бардамнал руу хөтөлдөг:

Америк бардамнал

Байнгын ширүүн өрсөлдөөний улмаас хүн бүр бусдаас ялгарахыг хичээдэг, тиймээс олонхи нь ихэмсэг, бардам зантай. Ямар нэгэн ажил, арга хэмжээн дээр ихэнх америкчууд хэд хэдэн нефтийн цооног эзэмшдэг юм шиг аашилж аяглах нь анзаарагддаг.

Амжилтаа хэтрүүлэн үнэлдэг

LinkedIn сайтыг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Энэ сайт дээр хүмүүс өөрсдийн ажлын туршлага, ололт амжилт болон чадвар чансаагаа ажил олгогчидод сонгогдохын тулд жагсаан бичдэг. “Өрсөлдөөн”-өөс болоод хүмүүс маш өнгөц мэдлэгтэй ч, аль нэг салбарын мэргэжлийн хүмүүс гэж зоригтойгоор худал бичиж, өөрийгөө сурталчилдаг. LinkedIn бол хоосон үзэсгэлэн юм. Ажил олгогчид үүнд нэг их анхаарал хандуулахаа больсон. Америкчууд амжилтаа хэтрүүлэн үнэлдэг.

Хэний ч өмнө албатай биш гэх сэтгэлгээ

Америкчууд аливаа хүсэлт, гуйлтад шууд "үгүй" гэж хэлдэггүй заншилтай. Хэрэв хэн нэгэн хүн тусламж хүсэх юм бол бүгд толгой дохиж, туслахаа амладаг боловч, дараа нь татгалзах 100 шалтгаан гаргаж ирдэг. Тэд үүнийг цахим шуудангаар бичих эсвэл эвтэйхнээр тайлбарлана, учир нь шууд "үгүй" гэж хэлэхийг бүдүүлэгт тооцдог.

Үнэгүй зүйлд дуртай

Хүн бүр үнэгүй зүйлд дуртай байдаг нь нууцгүй үнэн. Америкчууд, хямдрал, хөнгөлөлт ашиглах эсвэл үнэ төлбөргүй зүйл хүртэх хүслийг хэвийн зүйлд тооцдог. Тийм ч учраас энд сугалаа, хар баасан гараг, тасалбар маш их алдартай. 5 лааз кофенд 2 долларын хөнгөлөлт үзүүлэх купон хайж олоход хэзээд бэлэн байдаг.

Найрсаг, хүлцэмтгий

Эндхийн хүмүүс их найрсаг. Багш нар л гэхэд үргэлж инээмсэглэж, бүх асуултанд хариулахад бэлэн. Цаггүй, завгүй гэж хэзээ ч хэлэхгүй. Эндхийн хүмүүс бүдүүлэг харагдахгүй байхад маш их анхаардаг. Хичээл дээр гараа өргөөд асуулт тавихад, багш 100 хувь "ГАЙХАЛТАЙ асуулт", "ГАЙХАЛТАЙ сэтгэгдэл" гэх мэтээр дахин дахин хэлдэг. Энэ нь хүнд маш их урам зориг өгч, итгэлтэй байдлыг мэдрүүлдэг. Америкчууд найрсгаас гадна, хүйс, үндэс угсаа, чиг баримжаа харгалзахгүйгээр бүх хүмүүст их хүлээцтэй ханддаг. Хэн нэгнийг бэлгийн харьцаа, үндэс угсаа, гарал үүслээр нь муугаар ярьвал, нийгэм таныг идэж, шүүх болно.

Тав тухтай байдлын хамаарал

Мэдээжийн хэрэг, хүн бүр дулаан орон дээр унтаж, амттай хоол идэх дуртай. Гэхдээ Америкчууд илүү дуртай. Төлбөрийн чадваргүйгээс байшингаа зарахаар шийдсэн тохиолдол, тэдний хувьд эмгэнэлд тооцогддог. Халуун ус нэг сар тасарна гэвэл америкчууд зүгээр бодоод л ханиад хүрнэ.

Зугаа цэнгэл

Энэ зүйл залуучуудад илүү хамаатай. 16-25 наснаас доош насныхан үдэшлэг тэмдэглэхдээ маш их чимээ шуугиантай, хөлчүүрхэж, бүгд орилж, сармагчин шиг үсэрч, галзуурч, өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг. Спортын арга хэмжээ болох үед бүх бааруудад хүн нь багтахаа больж, ширээн дээр бүжиглэж, архин далайд живж, бүрэн эмх замбараагүй байдал үүсдэг. Гэсэн хэдий ч, америкчууд нас ахих тусам мэдэгдэхүйц тайван болж, гэр бүлийн баярыг илүүд үздэг болдог.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.