Холбооны цаазаар авах ялаар шийтгүүлсэн дөчин хоригдлын дийлэнхийнх нь ялыг Ерөнхийлөгч Байден хөнгөрүүлж, урьдчилан суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял болгожээ. Ирэх нэгдүгээр сард албан тушаалаа авах Дональд Трамп, энэ шийдвэрийг буцаах боломжгүй гэж ВВС мэдээллээ.
"Би эдгээр алуурчдыг буруушааж, тэдний жигшүүрт үйлдлийнх нь хохирогчдод эмгэнэл илэрхийлж, төсөөлшгүй, нөхөж баршгүй хохирол амссан бүх гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Гэхдээ олон нийтийн өмгөөлөгч, Сенатын Шүүхийн хорооны дарга, дэд ерөнхийлөгч, одоо бүрэн эрхийн дагуу ажиллаж байгаа ерөнхийлөгчийн хувьд, би өөрийн ухамсар, туршлагадаа тулгуурлан холбооны түвшинд цаазаар авах ялын хэрэглээг зогсоох ёстой гэдэгт урьд өмнөхөөсөө илүү итгэлтэй байна." гэж Байден ярьсан байна
Харин Дональд Трамп цаазаар авах ялыг дэмждэг. Тэрээр анхны бүрэн эрхийн хугацаандаа хорин жил завсарласан холбооны цаазаар авах ялыг сэргээж, тухайн үеийн цаазын13 ялыг бүгдийг бүрэн эрхийнхээ сүүлийн зургаан сарын хугацаанд гүйцэтгүүлсэн юм.
Байдены өршөөлд терроризм, үзэн ядалтын сэдэлтэй аллага үйлдсэн хэргээр ял шийтгүүлсэн Холбооны гурван хоригдлол болох 2023 онд Бостоны марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтийн хэргээр ял шийтгүүлсэн Жохар Царнаев, 2015 онд Чарлстон хотод сүмд ирсэн есөн хар арьст хүнийг буудаж хөнөөсөн Диланн Рөүф, 2018 онд Питтсбургийн еврей нийгэмлэгийн төвд байрлах синагогт 11 итгэгчидийн амийг хөнөөсөн Роберт Бауэрс нараас бусад нь бүгд хамрагдна.
Байдены шийдвэр мөн, мужийн шүүхүүдэээс цаазын ял авсан хүмүүст нөлөөлөхгүй. Мужуудад 2,250 орчим цаазын ялтан байдаг гэж Цаазын ялын мэдээллийн төвөөс мэдээлэв. Байдены засаг захиргааны үед мужууд 70 гаруй цаазаар авах ялыг хэрэгжүүлсэн байна.
Ерєнхийлєгчид, бvрэн эрхийнхээ тєгсгєлд єршєєл үзүүлдэг. Ардчилсан намынхан, Байденыг эдгээр эрх мэдлээ аль болох өргөнөөр ашиглахыг уриалж байсан. Арванхоёрдугаар сард, Байден коронавирусын тахлаас хойш гэрийн хорионд байсан 1500 хүнд өршөөл үзүүлсэн нь нэг өдрийн дотор өршөөл үзүүлсэн дээд амжилт тогтоосон юм. Ерөнхийлөгч мөн, цэргийн алба хааж байхдаа марихуан хадгалсан хэргээр ял шийтгүүлсэн олон мянган хүн болон ижил хүйстнүүдийн үйлдэлд ял шийтгүүлсэн хүмүүст өршөөл үзүүлжээ. Өршөөл үзүүлэх үед эдгээр хүмүүсийн хэн нь ч шоронд хоригдоогүй байсан юм. Байден 1994 оны гэмт хэргийн тухай хуулийн төслийг дэмжиж байсан бөгөөд цаазын ял оноох гэмт хэргийн жагсаалтыг шинээр 60 нөхцөлөөр өргөжүүлж байв. Өнөөдөр энэ хууль нь, ялангуяа хар арьст эрчүүдийг олноор нь хориход нөлөөлсөн гэж үздэг. Мөн одоо өршөөгдөж буй цаазын ялтнуудын олонх нь түүний заалтын дагуу ял авсан хүмүүс юм.
Гэхдээ Байден, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цаазаар авах ялыг холбооны түвшинд халахаа амлаж, шударга бус ял болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шүүхийн тогтолцоонд санаа зовниж байгаагаа илэрхийлж, дэмжихээ больж байжээ. Харин Байден, сүүлийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр холбооны түвшинд цаазаар авах ялыг халах тухай ярихаа больсон. Гэвч тэрээр, ерөнхийлөгч болсныхоо дараа Хууль зүйн яаманд цаазаар авах ялыг холбооны түвшинд түдгэлзүүлэхийг тушааж, Холбооны прокуроруудыг цаазын ял оноохгүй байхыг шаардаж байв.. Арванхоёрдугаар сард Байден, буу зэвсэг, татварын гэмт хэрэг үйлдсэн хүү Хантераа өршөөхгүй гэж амлаж байсан ч, өршөөл үзүүлсэн билээ.
Дональд Трамп цаазаар авах ялыг дэмждэг бөгөөд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "хар тамхины наймаачид, хүний наймаачид" болон хүүхэд хүчирхийлсэн хүмүүсийг цаазаар авах ёстой гэсэн санал гаргаж, өргөжүүлэхийг уриалж байсан юм.
1973 оноос хойш АНУ-д цаазаар авах ялаар шийтгүүлсэн 200 гаруй хүнийг цагаатгасан тухай Цаазын ялын мэдээллийн төвөөс мэдээллээ. Ихэнхдээ ерөнхийлөгчид хандах нь хоригдлын амиа аврах сүүлчийн үйлдэл юм. Гэхдээ ерөнхийлөгчийн өршөөлийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. АНУ-д цаазаар авах ял авсан хүмүүсийн багахан хэсэг болох холбооны гэмт хэрэг үйлдсэн хүмүүс л ерөнхийлөгчийн өршөөлд найдаж болдог аж.