Хиймэл оюун ухааны (AI) хурдацтай хөгжил нь, хөдөлмөрийн зах зээлийг маш их өөрчилж байгаа тул бид эдгээр өөрчлөлтүүдийн гүн гүнзгий байдлыг одоо л ойлгож эхэлж байна гэж, Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гейтс аймшигтай таамаглал дэвшүүлсэн бол, мөн Жейсон Диган, одоо байгаа тоо томшгүй олон мэргэжлээс ердөө гурав нь л хиймэл оюун ухааны хувьсгалыг даван туулж чадна. Бид дэлхийн эдгээр өөрчлөлтөд бэлэн үү гэдэг асуулт гарч ирж байна гэж бичжээ.
Технологийн инновацийг дэмжигч Билл Гейтс, “Хөдөлмөрийн зах зээл эрс өөрчилөгднө, эрчим хүч, биологи, хиймэл оюун ухааны програмчлалын салбарууд л тогтвортой хэвээр үлднэ” гэжээ.
"Хиймэл оюун ухаан нь бидний ажлын цагийг багасгаж, илүү бүтээлч, утга учиртай ажлуудад анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно. Хиймэл оюун ухаан асар хурдтай хөгжиж байгаа бөгөөд эдгээр чадварыг эзэмшсэн хүмүүс илүү сайн ажлын байртай болно " гэж Гейтс тайлбарлаад, код бичих ур чадвар, дижитал бичиг үсэг эзэмшихийн чухлыг, мөн эдгээр чадварыг эзэмшсэн хүмүүс илүү сайн ажлын байртай болно гэдгийг онцолсон байна.
Дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөөс гадна Гейтс, хиймэл оюун ухааны боловсролд үзүүлэх нөлөөг өөдрөгөөр харж байгаа бөгөөд "Ойрын таваас арван жилийн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамж нь бидний заах, сурах арга барилд хувьсгал хийх болно. Хиймэл оюун ухаан бидний амьдралд улам бүр нэмэгдэж байгаа нь ёс зүй, нийгмийн чухал асуултуудыг бий болгож байна. Машинууд илүү их үүрэг хариуцлага хүлээхийн хэрээр, хиймэл оюун ухааны ашиг тусыг нийгэм даяар жигд хуваарилах асуудал маш чухал. Хиймэл оюун ухаан ашиглаж чаддаг хүмүүс болон ашиглаж чаддаггүй хүмүүсийн хоорондын ялгаа нэмэгдэхээс сэргийлэхийн тулд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолжээ.
AI болон ажлын байрны ирээдүйн тухай яриа дөнгөж эхэлж байна. Билл Гейтсийн энэхүү таамаглал нь, хиймэл оюун ухааны хүчийг хэрхэн ашиглах болон эрсдэлийг тооцох талаар бодоход түлхэж байгаа бөгөөд хиймэл оюун ухаан үргэлжлэн хөгжихийн хэрээр бидний боловсрол, хөдөлмөрийн зах зээл, ёс суртахууны засаглалын стратеги зэрэгцэн хөгжих ёстойг харуулж байгаа юм.
Эцсийн эцэст, хиймэл оюун ухааныг хуваагдал, тодорхойгүй байдлын эх үүсвэр биш харин хүчирхэгжүүлэх, ахиц дэвшил гаргах хэрэгсэл болгох явдал бөгөөд асуудлыг идэвхтэй шийдэж, хиймэл оюун ухааны боломжуудыг ашигласнаар бид технологи, хүн төрөлхтөн хоёр зохицон орших ирээдүйг бүтээж чадах юм.