August
15
2024
Anu.mn
Мэдээ
Нью Йорк дахь моднууд агаарыг цэвэршүүлэх биш, харин агаарыг бохирдуулдаг бодис ялгаруулж ...
Нью Йорк дахь моднууд агаарыг цэвэршүүлэх биш, харин агаарыг бохирдуулдаг бодис ялгаруулж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью Йорк дахь моднууд агаарыг цэвэршүүлэх биш, харин агаарыг бохирдуулдаг бодис ялгаруулж байна
Photo: Unsplash

Эрдэмтэд Нью-Йоркийн ихэнх моднууд агаарын чанарыг улам дордуулж байна гэж үзсэнийг New York Post сонинд мэдээлжээ.

Шинэ судалгаагаар, Нью-Йорк хотын 7 сая модны ихэнх нь "дэгдэмхий бодис" ялгаруулдаг болох нь харагдсан бөгөөд агаарын чанарт сайнаар нөлөөлөхөөс илүү, ялангуяа халуун үед ялгаруулсан хий нь хор хөнөөлтэй бодис болж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Колумбын их сургуулийн Ламонт-Дохерти дэлхийн ажиглалтын төвийн атмосферийн химич Ройсин Комман, “Бид бүгд мод тарихын төлөө байдаг. Гэхдээ бид болгоомжтой байхгүй бол, моднууд агаарын чанарыг улам дордуулж болзошгүй байна." гэж бичсэн байна.

Аюултай хольц

Асуудалтай моддод, царс ба ликвидамбар моднууд орж байна. Тэд изопрен хэмээх химийн бодисыг их хэмжээгээр үйлдвэрлэдэг байна. Орон нутгийн Колумбын Уур амьсгалын сургуулийн ахлах зохиолч Дандан Вэй, "Мод агаарт байгаа зүйлсэд нөлөөлдөггүй гэж бодох шалтгаан байхгүй. Үүнээс өмнө бидэнд энэ талаас ойлгоход туслах хэрэгсэл байгаагүй." гэжээ. Энэхүү нэгдэл нь, автомашинаас ялгардаг азотын ислийн бохирдол, барилга байгууламжаас ялгардаг хийтэй харилцан үйлчилдэг. Энэ нь, амьсгалын замын өвчний гол хүчин зүйл болдог байна.

Хэрэв Нью-Йорк хот эдгээр модыг тогтмол тарьсаар байвал Манхэттэн дэх изопрены түвшин 140 орчим хувиар, озон 30% нэмэгдэх ажээ.

Халууны нөлөө

Квинс хотод изопрен болон озон хоёулаа дөрөв дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж судлаачид тэмдэглэжээ. Агч модноос 800 дахин их изопрен ялгаруулдаг царс мод нь агаарын температур +32 ºС хүрэх үед илүү их хэмжээгээр ялгаруулдаг. Царс мод хотын модны 37%-ийг эзэлдэг бол амбра мод 17%-ийг эзэлдэг. Сансрын хиймэл дагуулаас авсан зургийг, Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хэлтсийн мэдээлэлтэй нэгтгэн шинжилснээр, халуун өдрүүдэд озон үүсэхэд тус моднууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ.

Гэхдээ эмпирик байдлаар моднууд буруутай биш, харин тэдгээрийн органик ялгаруулалт холилдож байгаа агаар дах хольц буруутай гэж үзэж байна.

"Хэрэв бид, азотын ислийн ялгаруулалтыг мэдэгдэхүйц бууруулвал мод тарих нь асуудал учруулахгүй . Бид мод агаарыг бохирдуулдаг гэсэн санааг илэрхийлэхийг хүсэхгүй байна. Машинаас ялгардаг хийтэй исэлдсэнээс энэ зүйл болж байна" гэж Вэй дүгнэжээ.

Хотын утаа болон хүний ​​гараар үүсгэгдсэн бохирдуулагчаас ялгарах азотын ислийг бууруулах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч байгааг судлаачид тэмдэглэж байна. Гэвч бодит сайжруулалтыг харахын тулд 80 орчим жил шаардлагатай.

"Шуурхай шийдэл харагдахгүй байна" гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.