November
2
2024
Anu.mn
Мэдээ
Самсонит чемоданыг 40км-ийн өндрөөс унагахад эвдрээгүй байна
Самсонит чемоданыг 40км-ийн өндрөөс унагахад эвдрээгүй байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Самсонит чемоданыг 40км-ийн өндрөөс унагахад эвдрээгүй байна
Photo: Archangel80889 | Dreamstime.com

Ачаа тээшний цүнх, чемодан үйлдвэрлэгч Samsonite компани, Дэлхийн гадаргаас дээш 30 гаруй км-ийн өндөрт бүтээгдэхүүнээ хөөргөдөг Маркетингийн сансрын агентлаг "Sent Into Space"-ын тусламжтай, хамгийн хөнгөн, удаан эдэлгээтэй чемодан болох Proxis Global Carry-on Spinner загвараа 40 км өндрийн агаарын давхрагаасчулуурхаг уулын энгэрт унагуулж шалгажээ. Энэ даалгавар нь чемоданы их биеийн бат бөх байдлыг шалгах явдал байсан гэж Travel + Leisure сэтгүүлд бичжээ.

Чемоданыг 130,000 фут (40 км) өндрөөс унагасан бөгөөд энэ нь хэдийгээр 80 км-ийн өндөрт эхэлдэг сансар огторгуйн давхарга биш ч, зорчигчдын нисэх онгоц нисдэг өндрөөс 4 дахин их юм. Унагасны дараа агаар мандалыг нэвтлэн, Невада мужид уулын энгэрт унахдаа чемоданы их бие, дугуй нь хүртэл гэмтэлгүй үлдэж, туршилтыг амжилттай давжээ.

“Энэ төсөл нь гайхалтай байсан. Зөвхөн нэг объектыг сансраас унагах тухай биш, харин дэлхийн хамгийн өндөр цэгээс хэт уналтын туршилтыг явуулсан сорилт байсан” гэж Sent Into Space компанийн Төсөл, бизнес хөгжлийн менежер, доктор Крис Роуз ярьжээ

Үйлчлүүлэгчидийн тавьдаг нөхцлөөр, чемодан нь хүчний нөлөөлөлд өртсөний дараа хэлбэрээ сэргээх чадвартай, олон давхаргатай, нимгэн хөнгөн материалаар хийгдсэн, ямар ч гадны нөлөөнд өртөхөд бөх байх ёстой байдаг.

Тус компани нь 1910 оноос хойш удаан эдэлгээтэй бөх чемодан үйлдвэрлэж байна. Одоо арилжааны сансрын аялал хийх боломж ойрхон байгаа тул, тус брэнд оддын аялалд бэлтгэж байгаа ажээ. Туршилтын багийнханчемоданы жинд санаа зовж, унах эсэхэд нь эргэлзэж байсан бөгөөд "Sent Into Space" компанийн инженерүүд,чемоданыг стратос мандалд хүргэхийн тулд хязгаарлагдмал нөөц болох гелий биш, харин сэргээгдэх устөрөгчийн хий ашигладаг орчин үеийн бөмбөлөгт сансрын хөлөг ашигласан байна. Мөн тэд, "Хамгийн чухал нь, бид сансарт юу ч үлдээгээгүй, дэлхий дээр ч бас юу ч үлдээгээгүй маань сайн хэрэг” гэж онцлон тэмдэглэжээ.

Өмнөх хөөргөлтийн нэгэн адил Sent Into Space багийнхан, Proxis-ийг 4K камерын систем, самбар дээрх компьютерээр тоноглож, хиймэл дагуулын болон радио холбооны чадавхийг ашиглан Proxis-ийн уналтын зам, түүний дамжин өнгөрч буй агаар мандлын нөхцөл байдлыг сайтар хянаж байв. Стратосферт амжилттай хүрсний дараа Proxis-ыг эхлээд шүхрийн системийг ашиглан хяналттай хурдтайгаар гаргаж, дараа нь чөлөөтэй унагахадгазрыг их биеэрээ болон дугуйнуудаараа мөргөж хажуулдан унажээ.

Чемодан унасан газар руу доктор Рөүз болон түүний багийнхан шөнөжингөө явж хүрсэн бөгөөд туршилтын үр дүнд чемоданы цохилтод хамгийн их өртсөн хэсгүүд ямар ч гэмтэлгүй байжээ. Тэд, Самсонит нь ирээдүйн сансрын жуулчдын, галактикийн аялалдаа итгэлтэйгээр авч явах ачаа тээшний брэнд болно гэж найдаж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.