October
31
2024
Anu.mn
Мэдээ
Шивээс хүний дархлаа болон биед маш хачирхалтай нөлөө үзүүлдэг
Шивээс хүний дархлаа болон биед маш хачирхалтай нөлөө үзүүлдэг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Шивээс хүний дархлаа болон биед маш хачирхалтай нөлөө үзүүлдэг
Photo: IStock

Шивээс хийхийн тулд арьсанд бэхээр дүүргэсэн зүү хийх үед хүний биеийн дархлааны систем зохих хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд эрдэмтэд, хүний биед ямар нөлөө үзүүлдгийг судалсан талаар The Atlantic мэдээлэв.

Шивээс хийх арга олон мянган жилийн туршид бараг өөрчлөгдөөгүй. Гэхдээ юунаас болж хурдан бүдгэрдэг, зарим нь яагаад арилдаггүй, гэрэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг зэрэг нь тайлбарлагдаагүй байгаа юм. Гэсэн хэдий ч хамгийн хачирхалтай бөгөөд хамгийн бага ойлгогдсон нууцуудын нэг бол, бидний дархлааны систем тэднийг устгахын тулд чадах бүхнээ хийдэг байхад, шивээс хэрхэн тогтож, бие махбодийн хамгийн чухал үйл ажиллагааны нэгийг давж гардаг вэ гэсэн асуудал юм. Риверсайд дахь Калифорнийн их сургуулийн вирус судлаач Жулиет Моррисон, “Арьсан дээр шивээс хийлгэх үед бие нь үүнийг халдлага гэж үздэг. Арьс нь дархлааны тогтолцооны "анхны саад" бөгөөд хурдан үйлчилдэг хамгаалалтын эсүүдээр дүүрэн байдаг бөгөөд энэ нь гэмтсэн тохиолдолд идэвхжиж эхэлдэг. Эдгээр эсүүдийн үндсэн ажил бол гадны аливаа зүйлийг илрүүлж, устгах явдал бөгөөд ингэснээр эдгэрэх үйл явцыг эхлүүлдэг гэсэн байна.

Ямар нэг шалтгааны улмаас бэх арьс руу орж ирэхээс бусад тохиолдолд түлэгдэлт эдгэрч, сорви арилан, хайрст үлд унах зэргээр арьсны эдгэрэх үйл явц ихэвчлэн сайн явагддаг зохилдлогоотой. Харин шивээсний пигментийн ширхэгүүд нь эсийн хувьд том хэмжээтэй учираас задлахад хэцүү байдаг учираас эмгэг төрүүлэгч бичил биетүүд, эсийн хог хаягдал болон бусад хог хаягдлыг залгидаг арьсанд амьдардаг макрофаг гэх мэт дархлааны эсүүд, зажилдаг хувилбар болж хувирдаг бөгөөд бэх нь макрофагуудын дотор суурьшиж, задрахгүйгээр макрофагуудын гэдэснээс арьсан дээр харагдаж байдаг байна.

Францын Марсель-Люминий Дархлаа судлалын төвийн дархлаа судлаач Сандрин Хенри болон түүний хамтрагчид, эсүүд үхсэн ч, макрофаг задарч, ялгарсан пигментийг ойролцоох өөр макрофаг тэр даруй авч, залгидаг учираас шивээс тогтдог гэж тайлбарлажээ.

Техасын их сургуулийн Анагаах ухааны салбарын Галвестоны үндэсний лабораторийн дархлаа судлаач Гэри Кобингер, “Цаг хугацаа өнгөрөхөд бэх нь эсээс эс рүү шилжихэд шивээсний ирмэг нь бага зэрэг бүдгэрч болно. Зарим пигмент нь тунгалгийн зангилаа руу шилжиж болно. Гэхдээ ерөнхийдөө бэх нь макрофаг дотор үлддэг тул тухайн хэсэгтээ л үлддэг. Залгих, регургитаци болон дахин залгих гэсэн энэ эцэс төгсгөлгүй мөчлөг нь лазераар шивээсийг арилгахыг маш хэцүү болгодог” гэсэн байна.

Эрдэмтэд, макрофагууд бэх залгих, бэхээр дүүрэх нь ямар үр дагавартайг хараахан мэдэхгүй байна. Бэхтэй макрофаг нь эмгэг төрүүлэгч гэх мэт илүү аюултай бодисыг шингээх чадвар багатай байдаг. Өнгөрсөн жил хэвлэгдсэн нэгэн судалгаагаар шивээсний пигмент нь макрофагуудын уураг болон бусад эсүүдэд илгээдэг дохиог өөрчилдөг болохыг тогтоожээ. Шинэ шивээс нь үрэвсэх, халдвар авах эсвэл харшил үүсгэх тохиолдолд эс нь гадны биетэд хэт их эсвэл дутуу хариу үйлдэл үзүүлж, дархлааны системийг сулруулах магадлалтай байдаггэжээ.

Дархлаанд үзүүлэх нөлөө

Шивээсний халдвар нь ховор, нийт тохиолдлын 5-6% -д тохиолддог бөгөөд ихэнхдээ бактерийн гаралтай байдаг. Гэвч маш ховор тохиолдлуудад боди арт сонирхогчид гепатит С зэрэг аюултай вирусээр халдварласан байдаг. Дархлааны систем нь олон талт бөгөөд эсүүдээр байнга дүүрч, ноцтой халдлага тохиолдвол бэхээр эзлэгдсэн эсүүд аюулыг зогсоохын тулд нэмэлт хүч дуудах боломжтой байдаг байна. Нэмж дурдахад, дархлааны систем нь бэх идэх дуртай эсүүд биш юм. Хэдэн жилийн өмнө Австралийн Мельбурн их сургуулийн дархлаа судлаач Женнифер Жунау тэргүүтэй судлаачдын баг, хулгана, макака сармагчингуудад шивээсний бэхийг вакцины нэгдэлтэй хольж тарихад, бэх дархлааны эсийг бүхэлд нь дарангуйлж, устгаж байна гэсэн нотолгоо гараагүй, мөнвакцины үр нөлөөг өөрчлөөгүй байна. Буэнос-Айресийн арьсны эмч Мария Даниэла Хермида, “Хэрэв таны бие шивээс хийлгэхийг тэсвэрлэдэг бол таны дархлаа дасан зохицсон гэсэн үг” гэж бичжээ.

Шивээсний дархлааны зарим нөлөөг ойлгохын тулд Алабамагийн их сургуулийн антропологич Кристофер Линн,дэлхийн улсууд дах маш их шивээстэй олон хүмүүсийг судалжээ. Тэд, шивээс хийлгэдэг хүмүүсийн цусан дахь дархлааны молекулууд, тэр дундаа эсрэгбие нь ховор шивээс хийлгэдэг хүмүүстэй харьцуулахад (ядаж богино хугацаанд) өндөр байдаг болохыг тогтоосон бөгөөд ойр ойрхон шивээс хийлгэх нь дархлааны системийг тогтмол, бага эрчимээр дасгалжуулж, хамгаалалтын арсеналын зарим хэсгийг илүү сайн хэлбэрт байлгадаг байж болох юм гэсэн ч, эсрэг биеийн идэвхжил нь шивээсний шууд үр дүн гэдгийг баталж чадаагүй ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.