Унтахынхаа өмнө олон нийтийн сүлжээг үзэж сонирхох нь бидний ихэнх нь салахыг хүсдэг муу зуршил. Гэтэл энэ нь, бидний мэдэх зөвхөн унтах горимыг алдагдуулаад зогсохгүй орны дулаан, чийглэг орчинд байгаа утас нь нян үржих таатай орчин болдог гэж судлаачид анхааруулсан бөгөөд эдгээр бактери нь хүмүүст тууралт, уушгины хатгалгаа, тэр ч байтугай сепсис үүсгэдэг гэж Daily Mail бичжээ.
MattressNextDay-ийн ивээн тэтгэсэн судалгаагаар, таны утсанд ихэвчлэн жоомны баасанд байдаг хортой нянгуудагуулагдаж байж болзошгүй байна. Орны тань дулаан чийглэг орчин нь энэ эмгэг төрүүлэгчид үржиж, тархахад тохиромжтой петрийн таваг болдог гэдгийг эрдэмтэд анхааруулж буй бөгөөд хүн өдөрт дунджаар 2617 удаа утсандаа хүрдэг, тиймээс маш хурдан эрүүл ахуйн шаардлага хангахаа больдог гэсэн дүгнэлт нь гайхах зүйл биш юм. Ухаалаг утасны товчлуурууд нь жорлонгийн суултуураас 10 дахин их бактери агуулдаг болохыг өмнөх судалгаанууд харуулжээ. Төхөөрөмжүүдэд яг ямар төрлийн бактериуд байгааг мэдэхийн тулд эрдэмтэд арван ухаалаг утас, арван ухаалаг цагнаас арчдас авч, лабораторид ургуулж үзэхэд, ухаалаг утас нь хамгийн бохир төхөөрөмж болох нь тогтоогдсон бөгөөд телевизийн удирдлагаас ч илүү нянтай байжээ.
Утас, бугуйн цаг, фитнесс бугуйвчин дээрх хамгийн түгээмэл бактери бол жоомны ялгадасанд байдаг Pseudomonas aeruginosa байсан бөгөөд найман жоом тутмын нэг нь энэхүү аюултай нянг тээдэг болохыг өмнөх судалгаанууд харуулжээ.
MattressNextDay-аас явуулсан судалгаагаар, 575 насанд хүрсэн судалгаанд оролцогчдын 74% нь толгойнхоо ойролцоо юм уу дэрэн доороо утсаа тавьж унтдаг болохыг тогтоожээ. Судлаачид, гар утсанд амьдардаг хортой бактериудад хүн өртөж болзошгүйг анхааруулав. Pseudomonas aeruginosa нь чийглэг, дулаан орчинд ургадаг. Хүн өдөрт дунджаар 700 мл хөлс ялгаруулдаг бөгөөд орны температур ихэвчлэн 20 ° C хүрдэг. Энэ нь бактери үржих таатай орчинг бүрдүүлдэг. Pseudomonas aeruginosa нь эрүүл хүмүүст хор хөнөөлгүй боловч зарим тохиолдолд эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг. Бактеритай харьцах нь нүдний халдвар, арьсны тууралт, батга, суулгалт, толгой өвдөх болон бусад эмгэгийг үүсгэдэг, Дархлаа султай хүмүүсийн хувьд үр дагавар нь бүр ч аймшигтай байж болно. Pseudomonas aeruginosa нь, уушгины хатгалгаа, шээсний замын халдвар, тэр ч байтугай сепсис зэрэг хэд хэдэн халдварыг үүсгэдэг. Эмнэлгийн нөхцөлд жоомоор дамждаг энэ нян нь бие султай өвчтөнүүдийн дунд халдварын гол шалтгаан болдог. Мөн хамгийн муу нь,энэ нян, бактерийн эсрэг эмэнд тэсвэртэй гэдгээрээ алдартай бөгөөд халдварыг эмчлэхэд улам хэцүү болгодог гэжээ.
"MatrasNextDay" компанийн нойрны мэргэжилтэн, гүйцэтгэх захирал Мартин Сили, "Таны ор нь хортой нянгийн петрийн таваг биш, харин амрах газар байх ёстой" гэж сануулсан байна.. Халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд хэд хэдэн энгийн алхамуудыг хийж болно. Утсаа спирттэй салфетка эсвэл хэт ягаан туяаны ариутгагчаар тогтмол цэвэрлэх нь халдварыг бууруулахад маш үр дүнтэй байдаг. Японы Нарита олон улсын нисэх онгоцны буудал "ухаалаг гар утасны ариун цэврийн цаас"-ыг нэвтрүүлэх туршилт хийж байна. Эдгээр ариутгагч цаасыг энгийн жорлонгийн цаасны хажууд байрлуулж, гар утасныхаа нянг устгахад ашиглахыг зөвлөж байна.
Харамсалтай нь,төхөөрөмжүүдийг халдваргүйжүүлэх нь хэдийгээр амархан байгаа ч, хүмүүсийн 51% нь гар утсаа хэзээ ч цэвэрлэж байгаагүй нь судалгаагаар тогтоогджээ.
Мөн, хортой нянд өртөхөөс хамгаалах өөр нэг энгийн арга бол, гар утсаа нүүрэндээ хэт ойртуулахаас сэргийлэн, утсаа орноосоо хол байлгах эсвэл унтахынхаа өмнө утсаа ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.
"Эрүүл ахуйн эдгээр энгийн дүрмийг хэрэгжүүлснээр бид, "жоом" бактеритай нэг оронд биш, унтаж амарч чадна" гэж Сили зөвлөжээ.