Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) гаргасан шинэ тайланд, сүүлийн жилүүдэд 45-64 насны хүмүүсийн цус харвалтаас болсон нас баралт нэмэгдсэн талаар онцлон тэмдэглэснийг Aol нийтэлжээ.
Судалгааны ажиглалтаар, 2002 оноос 2012 он хүртэл буурсан цус харвалтын нас баралтын түвшин 2012-2019 оны хооронд долоон хувиар, харин 2021 он гэхэд 12 хувиар өссөн бөгөөд 2022 онд цус харвалтын нас баралтын түвшин эрэгтэйчүүдийн хувьд 2% буурч, эмэгтэйчүүдэд "их өөрчлөгдөөгүй" байна.
Цус харвалтын эрсдэлт хүчин зүйлүүд:
Шалтгаан №1: Цусны даралт ихсэх эмгэг
Дунд насны хүмүүсийн дунд чихрийн шижин, таргалалт, гиперлипидеми (холестерин өндөр гэгддэг) зэрэг хавсарсан өвчлөл нэмэгджээ. Энэ бүхэн, архи уух, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг муу зуршлууд нь цус харвах эрсдэлт хүчин зүйл болдог. Цаг хугацааны явцад эдгээр нь, атеросклерозын өвчинд хүргэдэг бөгөөд энэ нь, харвалтын нийтлэг шалтгаан болдог.
Жонс Хопкинсийн эрүүл мэндийн төвийн захирал, доктор Мона Бахоут, цусны даралт ихсэх нь "чимээгүй" учраас маш аюултай. Хүмүүс хэтэрхий оройтох хүртлээ цусны даралт ихсдэгээ мэддэггүй гэж бичжээ.
Шалтгаан №2: Эмчийн оройтсон тусламж
Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал үүрэг гүйцэтгэдэг. Дунд насны ихэнхи хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа хойрго байдаг. Мөн, COVID-19 нөлөөлсөн байх магадлалтай: Тархины харвалтын нас баралтын түвшин тахлын эхний жилүүдэд 12% -иар өссөн байна. Гэхдээ, тахлын эхэн үед цус харвалтын нас баралт нэмэгдэж байсан ч, судалгаагаар COVID-ээс өмнө ч, энэ хувь хэмжээ нэмэгдсэн байсан гэж мэргэжилтнүүд үзжээ.
Шалтгаан №3: Цус харвалтын шинж тэмдгийг үл тоомсорлодог
Тархины цус харвалтыг "настай хүний өвчин" гэж андуурдаг. Дунд насныхан цус харвалтын шинж тэмдэг илэрч эхлэхэд үл тоомсорлож, хэтэрхий оройттол эмнэлгийн тусламж авдаггүй нь нөлөөлдөг. Бүх насны хүмүүс цус харвалтын шинж тэмдгийг мэддэг байх нь маш чухал гэжээ.
Эдгээр шинж тэмдэг анзаарагдвал, яаралтай эмчид хандаж цаг алдалгүй эмчлүүлэх нь амь насаа аврахаас гадна,тархинд цус харвах магадлалыг бууруулна гэж зөвлөжээ.