Гэр бүлээрээ хамт, нэг төрлийн хоол идчихээд, зөвхөн нэг нь хордлогод өртөж, бусад нь зүгээр өнгөрдөгтохиолдлууд байдаг. Саяхны шинэ судалгаагаар үүний нэг шалтгааныг тодруулсан байна.
Дьюкийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, хамгийн аюултай нянгийн нэг болох E. coli-ийг эсэргүүцэх чадвар нь тухайн хүний ДНХ-ээс шалтгаална гэсэн дүгнэлт гарсныг Journal of Infectious Diseases сэтгүүлд нийтэлжээ.
Дьюкийн их сургуулийн туслах профессор, судалгааны хамтран зохиогч Эфраим Цалик, , "Ийм хүмүүс, гэдэсний савханцар, тэр ч бүү хэл, идэвхитэй халдвартай байсан ч бие нь өвддөггүй, хариу үйлдэл үзүүлдэг” гэж бичжээ.
Бактериас хамгаалахад ямар генүүд оролцож болохыг илүү сайн ойлгохын тулд судлаачид, сайн дурын, эрүүл 30 хүнээс цусны дээж авч, дараа нь E. coli агуулсан зутан идүүлсэн байна. Хэдэн өдрийн дараа, зургаан хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн бол бусад зургаан хүнд халдварын шинж тэмдэг илрээгүй. Харин үлдсэн 18 хүнд хөнгөн буюу дунд зэргийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд эрдэмтэд шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн генийн илэрхийллийг хүнд өвчтэй хүмүүсийнхтэй харьцуулж үзэхэд, дархлааны 29 генийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ялгаа байгааг олж мэджээ. Эдгээр ялгааг хараад хэн нь өвдөх эрсдэлтэй, хэн нь өвдөхгүйг урьдчилан таамаглах боломжтой нь харагдсан байна.
Энэ нь амьсгалын замын вируст халдвар, түүний дотор коронавирусын халдварын үед ажиглагдаж байсантай төстэй байв. Судалгааны багийнхан амьсгалын замын вирусыг судлахдаа, мөн энэ аргыг ашигласан бөгөөд эрдэмтэд эдгээр туршилтаар, хүмүүсийн 50 орчим хувийнх нь дархлааны систем ямар ч өвчний шинж тэмдэггүйгээр вирусыг даван туулж чаддаг болохыг тогтоожээ.
Судлаач Цалик, “Зарим генүүд нь гэдэсний савханцар болон амьсгалын замын вирусын аль алиных нь эмгэг төрүүлэгч нөлөөллөөс сэргийлдэг бол зарим нь илүү нарийн үзүүлэлттэй бөгөөд нянгийн эсрэг тусгайлан чиглэгддэг нь харагдсан. Энэ нь нян, вирүсийн омог бүр өөрийн гэсэн дархлааны гентэй байдаг тул хоол хүнснээс хорддоггүй хүнийг, томуу, коронавируст тэсвэртэй гэж хэлж болохгүй” гэсэн байна .
Питтсбургийн их сургуулийн хүний генетикийн тэнхимийн эрхлэгч, профессор Дитрих Стефан, "Шинэ судалгаа үнэхээр сонирхол татаж байна. Гэхдээ цөөн хүнийг хамруулсан, тиймээс илүү том судалгаа явуулах шаардлагатай. Олон зуун өвчтөн дээр үзэж нотлохыг хүсч байна. Энэ нь, зарим хүмүүсийн дархлааны систем нь тодорхой халдвараас хамгаалж чадна гэдгийг харуулсан. Халдварт тэсвэртэй генийг тодорхойлох энэ асуудал нэг л өдөр, ямар нэг халдварт өвчний дэгдэлтийн үед, хүмүүс эрсдэлтэй эсэхээ тодорхойлуулах шинжилгээнд орж шийдүүлэхэд хүргэх гайхалтай боломжийг нээх юм. Мөн эмч нар, шинж тэмдэггүй хүмүүст урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг шийдэхэд тусална” гэж бичжээ.
Хэрэв та E. coli-ээр бохирдсон хоол идсэн гэж сэжиглэж байгаа бол дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй.
Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл та даруй эмчид хандах хэрэгтэй. Эмнэлгийн тусламжийг эрт авах нь маш чухал юм.