May
21
2023
Anu.mn
Мэдээ
АНУ, Хятад, Эмиратад баян гэж тооцогдоход хичнээн мөнгөтэй байх хэрэгтэй вэ
АНУ, Хятад, Эмиратад баян гэж тооцогдоход хичнээн мөнгөтэй байх хэрэгтэй вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ, Хятад, Эмиратад баян гэж тооцогдоход хичнээн мөнгөтэй байх хэрэгтэй вэ
Photo: IStock

Монакод хүн амынх нь 1% болох хамгийн баян хүмүүсийн тоонд багтахын тулд 12.4 сая долларын хөрөнгөтэй байх шаардлагатай байдаг. Харин бусад орнуудад тухайн улсынхаа баячуудын тоонд орохын тулд хэр их мөнгө хэрэгтэй байдаг талаар Business Insider сэтгүүл нйитэлжээ.

Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээний Knight Frank’s Wealth Sizing Model-оос саяхан, дэлхийн 25 оронд, тухайн улсынхаа "Баян 1%"-д багтахын тулд хэр их хөрөнгөтэй байх хэрэгтэйг мэдээлсэн бөгөөд улсынхаа хүн амын дунд эзлэх баян хүмүүсийн хувь, хамгийн их баян хүн амтай гэдгээрээ Монако энэ жагсаалтыг дэлхийд тэргүүлсэн байна.

Хоёрт, тус улсын “Баян 1%”-д багтахын тулд 6.6 сая доллар шаардлагатай байдаг гэсэнШвейцарь улс оржээ.

Гуравт, Австрали 5,5 сая ам.доллар. Харин Шинэ Зеланд 5,2 сая ам.доллар, АНУ 5,1 сая ам.доллар, Их Британи 3,3 сая ам.долларын хөрөнгөтэй байх хэрэгтэй гэдэг нь харагдсанаар удаалсан байна.

Ази тивд үүнтэй төстэй жагсаалтыг Сингапур тэргүүлж байгаа бөгөөд хамгийн баян 1%-д багтахын тулд 3.5 сая долларын хөрөнгөтэй байх шаардлагатай байна. Хонконг 3.4 сая доллараар удаалж, Японд 1.7 сая доллар, эх газрын Хятадад 960 мянган ам.доллар “Баян 1%”-д багтахад шаардлагатай байдаг нь харагджээ.

Харин Ойрхи Дорнодод, Арабын Нэгдсэн Эмират Улс энэ жагсаалтыг тэргүүлж байна. Тэнд 1.6 сая доллартай бол улсынхаа хамгийн баян хүмүүсийн 1%-д багтна.

Латин Америкийн хувьд, жагсаалтыг Бразил улс тэргүүлж, “Баян 1%”-д багтахад ердөө 430,000 доллар хэрэгтэй.

Монако жижиг боловч саятнаар дүүрэн улс. Монако улсын газар нутаг, ердөө 0.78 хавтгай дөрвөлжин миль (2 км2), дэлхийн хамгийн жижиг улсаас хоёрт ордог жижиг бие даасан улс юм. Энэ европын улс, гурван талаараа Франц, нэг талаараа Газар дундын тэнгистэй хиллэдэг. Хэдийгээр жижиг ч, хүн ам нь шигүү,12-р сарын байдлаар Монакогийн хүн ам 39,000 орчим хүн байв. Газар дундын тэнгисийн таатай уур амьсгалтай, олон тооны содон сайхан арга хэмжээ, үйл явдлууд зохион байгуулагдаж байдаг, мөн татварын хэмжээ бага, тэр дундаа орлогын албан татваргүй зэрэг нь, тус улсыг дэлхийн хамгийн баян хүмүүсийн анклав болгосон. НҮБ-ын мэдээлснээр, 2021 онд Монако улсын, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийд хамгийн өндөр буюу 234,317 ам.доллар байсан бөгөөд Лихтенштейн 169,260 ам.доллар, Люксембург 133,745 ам.доллар, Бермудын аралууд 112,652 ам.доллар байв. Урьдчилсан тооцоогоор 2026 он гэхэд, Монако 30 сая доллараас дээш хөрөнгөтэй 255 хүнтэй, нэг сая доллараас дээш хөрөнгөтэй 40 мянга орчим хүнтэй болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.