May
31
2022
Anu.mn
Мэдээ
Франц “daredevil”, Mont Saint-Michel-д агаарын олсон дээрх алхалтын дээд рекордыг тогтоожэ ...
Франц “daredevil”, Mont Saint-Michel-д агаарын олсон дээрх алхалтын дээд рекордыг тогтоожээ.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Франц “daredevil”, Mont Saint-Michel-д агаарын олсон дээрх алхалтын дээд рекордыг тогтоожээ.

Францын зоригтой олсон дээгүүр явагч Nathan Paulin мягмар гаригт Mont Saint Michel (далайн түрлэгийн арал)-ийн алдарт сүм болон кран хооронд татсан 2200 метрийн урттай (бараг 1,4 миль) олсон дээрх алхалтаа дуусгаж дэлхийн шинэ амжилтыг тогтоосон гэж түүний багийнхан ярьжээ.

28 настай Paulin барианд орохоосоо хэдхэн метрийн өмнө алхалтаа аюулгүй байдлын үүднээс зогсоосон бөгөөд цахилгааны утаснаас болж болиcон гэж түүнийг дагалдан яваа хүмүүс хэлсэн байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Laura Zhang тэр зогсолтын тэмдэгт хүрсэнээр (зайны) рекордыг эвдсэн гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Paulin их үдийн дараахан аюулгүйн шугаманд бэхлэгдэн алхалтаа ойролцоогоор 100 метрийн өндөрт эхэлсэн ба тэрээр 2 см-ийн өргөнтэй олсон дээгүүр хөл нүцгэн явахдаа 2 цаг зарцуулжээ. Paulin 2017 онд Францын өмнөд хэсэгт орших Cirque de Navacelles эгц хавцлын дээгүүр 1662 метр урт замыг туулж, өмнөх дээд амжилтаа тогтоож байжээ.

Image

Mont Saint Michel дахь 1300 жилийн настай Benedictine сүм нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар бөгөөд Францын баруун хойд хэсэг дахь жуулчдын сонирхлыг татдаг томоохон газар юм.

Эх сурвалж: www.f24.my/8eS6

Орчуулсан Б.Мандхай ба Б.Баттуяа (Соёл-Эрдэм Дээд Сургууль, 3B-1)

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.