May
23
2022
Anu.mn
Мэдээ
Хятадын шатрын их мастер Динг Лирен Нэр Дэвшигчдийн Тэмцээнд тоглохоор болов
Хятадын шатрын их мастер Динг Лирен Нэр Дэвшигчдийн Тэмцээнд тоглохоор болов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хятадын шатрын их мастер Динг Лирен Нэр Дэвшигчдийн Тэмцээнд тоглохоор болов

Хятадын шатрын их мастер (GM) Динг Лирен хүлээж байсны дагуу 2022 оны Нэр дэвшигчдийн тэмцээний найм дахь оролцогч боллоо. Хятадын шилдэг их мастер нь Сергей Карякиныг уг тэмцээнд оролцохыг түдгэлзүүлсний дараагаар түүний байран дээр тоглохоор болсон байна. Нэр дэвшигчдийн тэмцээн 6-р сарын 17-нд Мадрид хотод эхлэх бөгөөд ялагч нь дэлхийн аваргад Магнус Карлсентэй тоглох юм.

Нэр дэвшигчдийн тэмцээн Мадрид хотын төвд байх Паласио Сантонагийн үзэсгэлэнт ордонд 6-р сарын 17-нд эхэлнэ. Тус тэмцээнд найман тоглогч өөр өөр арга замаар тэнцсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолтод хожигдсон тоглогч гэдгээрээ Ян Непомнящий, Алиреза Фирузжа, Фабиано Каруана нар Швейцарийн Гранд тэмцээнд оролцсон үзүүлэлтээрээ, Хикару Накамура, Ричард Раппорт нар Гран При-д өрсөлдсөн эрхээрээ авлаа. Теймур Раджабов 2019-2021 оны нэр дэвшигчдийн тэмцээнд оролцоогүй тул wildcard эрхээр тоглохоор болсон бол Харин Ян-Крзиштоф Дуда, Сергей Карякин нар ДАШТ-д оролцох эрхээ авчээ.

Гэсэн хэдий ч Сергей Карякин (болон Сергей Шипов) ФИДЕ-ийн ёс зүйн дүрмийг зөрчсөний улмаас зургаан сар тоглох эрхээ хасуулсан байгаа юм. Карякин олон нийтийн сүлжээгээр Украины эсрэг ОХУ-ын цэргийн ажиллагааг сайшааж, дэмжсэн мэдэгдэл гаргасан нь түүнийг Нэр дэвшигчдийн тэмцээн болон олон улсын тэмцээнүүд оролцох эрхийг хасах шалтгаан болсон юм. Карякины давж заалдах хүсэлтийг ФИДЕ-гийн Ёс зүйн хороо авч хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээжээ .

Карякиныг дэлхийн аварга Магнус Карлсений дараа орох дэлхийн чансааны хамгийн өндөр үнэлгээтэй тоглогч Динг Лирен орлоно. Динг өнгөрсөн сард Хятадад зохиогдсон хэд хэдэн бэлтгэлийн тэмцээнд оролцсоноороо шаардлагатай тоглолтын тоондоо хүрсэн байна.

2021 оны сүүлээр Непомнящийтай хийсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Магнус Карлсен дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин аварга цолоо хамгаалахыг хүсэхгүй байж магадгүй гэх утгатай зүйл хэлж байсан юм. Карлсен 2018 онд Лондонд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Фабиано Каруанатай хийсэн тоглолтын дараа ч мөн адил иймэрхүү зүйл хэлж байжээ.

Дэлхийн аварга шалгаруулах урт удаан, шаргуу бэлтгэл шаарддаг тэмцээний нүсэр тоглолтууд нь Карлсений шатрын спортод дурлах зүйл нь биш, харин үнэндээ хожигдол хүлээх л зүйл гэж болно.

Хэдийгээр Карякин Нэр дэвшигчдийн жагсаалтаас гарсан ч Непомнящий эсвэл Каруана нар, нэр дэвшигчдийн тэмцээнд ялах өндөр магадлалтай бөгөөд Карлсен өмнө нь аварга цолоо хамгаалж тоглосон тоглогчийн эсрэг дахин тоглох шаардлагатай болох юм.

Дэлхийн аварга сүүлийн 10 жилийн хугацаанд зургаа дахь удаагаа дэлхийн аваргын төлөөх тоглолтоо хийхдээ ядарч туйлдсан гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч хэрэв залуу үеийн тоглогч өрсөлдөгчийн болзол хангавал ялангуяа Алиреза Фирузжа өрсөлдөгч болвол, Карлсен аварга цолоо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байх магадлалтай. Гэхдээ бусад өрсөлдөгчидтэй ч сонирхолтой тоглолтуудыг төсөөлж байж болох юм.

Хуваарь

Жагсаалт (сугалсны дараа)

1 GM Дуда, Ян-Крзиштоф
2 GM Динг Лирен
3 GM Каруана, Фабиано
4 GM Раджабов,Теймур
5 GM Фирузжа, Алиреза
6 GM Накамура, Хикару
7 GM Непомнящий, Иан
8 GM Раппорт, Ричард

Формат ба систем:

8 тоглогч хоёр тойргийн системээр (14 тойрог) тоглодог. Ялагч нь 2023 оны FIDE дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Хослолууд

1-р тойрог, 6-р сарын 17

Дуда – Раппорт
Динг Лирен – Непомнящий
Каруана – Накамура
Раджабов – Фирузжа

2-р тойрог, 6-р сарын 18

Раппорт – Фирузжа
Накамура – ​​Раджабов
Непомнящий – Каруана
Дуда – Динг Лирен

Гуравдугаар тойрог, зургадугаар сарын 19

Динг Лирен – Раппорт
Каруана – Дуда
Раджабов – Непомниаччи
Фирузжа – Накамура

4-р тойрог, 6-р сарын 21

Раппорт – Накамура
Непомнящий – Фирузжа
Дуда – Раджабов
Динг Лирен – Каруана

5-р тойрог, 6-р сарын 22

Каруана – Раппорт
Раджабов – Динг Лирен
Фирузжа – Дуда
Накамура – ​​Непомнящий

6-р тойрог, 6-р сарын 23

Раджабов – Раппорт
Фирузжа – Каруана
Накамура – ​​Динг Лирен
Непомнящий – Дуда

7-р тойрог, 6-р сарын 25

Раппорт – Непомнящий
Дуда – Накамура
Динг Лирен – Фирузжа
Каруана – Раджабов

8-р тойрог, 6-р сарын 26

Раппорт – Дуда
Непомнящий – Динг Лирен
Накамура – ​​Каруана
Фирузжа – Раджабов

9-р тойрог, 6-р сарын 27

Фирузжа – Раппорт
Раджабов – Накамура
Каруана – Непомнящий
Динг Лирен – Дуда

10-р тойрог, 6-р сарын 29

Раппорт, Ричард – Динг Лирен
Дуда – Каруана
Непомнящий – Раджабов
Накамура – ​​Фирузжа

11-р тойрог, 6-р сарын 30

Накамура – Раппорт
Фирузжа – Непомнящий
Раджабов – Дуда
Каруана – Динг Лирен

12-р тойрог, 7-р сарын 1

Раппорт – Каруана
Динг Лирен – Раджабов
Дуда – Фирузжа
Непомнящий – Накамура

13-р тойрог, 7-р сарын 3

Непомнящий – Раппорт
Накамура – ​​Дуда
Фирузжа – Динг Лирен
Раджабов – Каруана

14-р тойрог, 7-р сарын 4

Раппорт – Раджабов
Каруана – Фирузжа
Динг Лирен – Накамура
Дуда – Непомнящий

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.