July
2
2023
Anu.mn
Мэдээ
iPhone, хэрэглэгчид нь түүнийг нүдэндээ хэт ойртуулахаас сэргийлэх функц нэмнэ
iPhone, хэрэглэгчид нь түүнийг нүдэндээ хэт ойртуулахаас сэргийлэх функц нэмнэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
iPhone, хэрэглэгчид нь түүнийг нүдэндээ хэт ойртуулахаас сэргийлэх функц нэмнэ
Photo: IStock

Apple удахгүй iPhone-д зориулсан iOS 17-ийн шинэчлэлтдээ, дэлгэц нь таны нүдэнд хэт ойр байх үед дохио өгөх шинэ хэрэгслийг гаргаж буйгаа  танилцуулж байна гэж DailyMail мэдээллээ.

TikTok-ыг гүйлгэж үзэх, мэдээлэл унших эсвэл тоглоом тоглох үедээ олонхи хүмүүс утсандаа хэт их автдаг. Судалгаанаас үзэхэд дэлгэцийг хэт ойроос, удаанаар харах нь миопи буюу хараа муудах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Apple шинэ функцийг гаргаж байгаа аж.

Энэхүү, “Screen Distance" хэмээх хэрэгсэл нь таны iPhone-г таны нүүртэй хэр ойр байгааг хянаж, хэт ойрхон байвал танд мэдэгдэж дохио өгнө.

Шинэ функцийг хэрхэн идэвхжүүлэх вэ

"Төхөөрөмжийг харах зайг нэмэгдүүлэх нь хүүхдүүдэд ойрын хараа муудах эрсдлийг бууруулж, насанд хүрсэн хэрэглэгчдийн дижитал технологийг ашиглах үеийн нүдний ядаргаа багасгах боломжийг олгоно" гэж Apple энэ сарын эхээр, Калифорниа мужийн Купертино хотод болсон Apple WWDC 2023 арга хэмжээний үеэр тайлбарласан байна.

Энэхүү шинэ хэрэгсэл нь TrueDepth камерыг ашиглах бөгөөд энэ нь таны нүүрэн дээр олон мянган үл үзэгдэх цэгүүдийг тусгаж, тэдгээрийг шинжилж таны нүүр ба утасны хоорондын зайг гаргах болно.

"Screen Distance in Screen Time нь TrueDepth камерын тусламжтайгаар, төхөөрөмжийг нүүрнээсээ 30 см-ээс багагүй зайд удаанаар байлгахыг сануулдаг". Энэ функц хараахан гараагүй байгаа ч, 9-р сард гарах гэж байгаа iOS 17-ийн шинэчлэлт дээр гарч ирнэ.

Энэ функцийг Тохиргооны апп, дараа нь Дэлгэцийн цагийг нээснээр ашиглах юм. "Хэрэглээг хязгаарлах" хэсэгт "Дэлгэцийн зай", "Үргэлжлүүлэх" болон "Дэлгэцийн зайг асаах" товчийг дарах үед таны iPhone функцийг тайлбарлах болно. Мөн энэ функц нь TrueDepth камерыг ашигладаг тул зөвхөн iPhone XS болон шинэ загваруудад ашиглах боломжтой.

Screen Distance нь iOS 17-с хүлээгдэж байгаа шинэ ганц зүйл биш юм. Бусад гайхалтай функцуудэд, таны дуртай хараалын үгсийг санаж автоматаар засах сайжруулсан систем, дуут санамж, таныг зорьсон газартаа аюулгүй хүрч ирснийг гэр бүлийнхэнд тань мэдэгдэх функцууд орно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.