July
20
2022
Anu.mn
Мэдээ
Магнус Карлсен ирэх жил дэлхийн аварга цолоо хамгаалахгүй.
Магнус Карлсен ирэх жил дэлхийн аварга цолоо хамгаалахгүй.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Магнус Карлсен ирэх жил дэлхийн аварга цолоо хамгаалахгүй.

7-р сарын 20 - Норвегиас төрсөн, Дэлхийн 5н удаагийн аварга Магнус Карлсен(Magnus Carlsen) 2023 оны дэлхийн аваргын тэмцээнд Оросын Ян Непомниаччи(Ian Nepomniachtchi)-гийн эсрэг аварга цолоо хамгаалахгүй гэж лхагва гарагт подкаст хийхдээ мэдэгдэв.
Хэрэв Карлсен аварга цолоо хамгаалахгүй бол Непомниаччи саяхан болсон Нэр дэвшигчдийн тэмцээн(Candidates tournament)-ий 2т орсон, Хятадын Дин Лирен(Ding Liren)-тэй өрсөлдөх магадлалтай байна.

"Надад ирэх Дэлхийн аваргын тэмцээнээс хожих зүйл их байхгүй гэж бодож байна. Ер нь бол аваргын төлөөх тоглолтуудад би тийм ч дуртай биш, хэдийгээр энэ тэмцээн сонирхолтой болно, түүхэнд үлдэх зэрэг олон шалтгаан байгаа ч надад онцгойлох, тоглох хүсэл эрмэлзэл байхгүй байгаа тул би зүгээр л энэ тоглолтонд тоглохгүй" гэж Магнус өөрийн ивээн тэтгэгч Unibet-ийн подкаст дээр хэлжээ.

"Миний эцсийн нь дүгнэлт хэвээрээ байна. Энэ нь надад хэлэхэд амар байгаа бөгөөд сүүлийн тоглолтоос өмнө нэлээд эртнээс хойш, удаан хугацаанд, би нэг жил гаруй хугацааны турш маш их бодсон ..." гэж Непомниаччиг нэг ч хожигдолгүйгээр өмнө хожсон Карлсен хэлээд үргэлжлүүлэн "Би багийнхаа хүмүүстэй, FIDE-тэй ярилцсан, Иантай ч бас ярьсан. Эндээс дүгнэхэд, маш энгийн зүйл бол миний хувьд өөр тоглолт хийх хүсэл эрмэлзэлгүй байна." гэж хэлсэн байна. Тэрээр арав гаруй жил дэлхийн шилдэг тоглогч болоод байгаа юм.

Карлсен өмнө нь түүний дараагийн өрсөлдөгч нь дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Иран гаралтай Франц өсвөр насны Алиреза Фирузжа(Alireza Firouzja) биш л бол дэлхийн аваргаас татгалзахад бэлэн байна гэж хэлж байсан.

Харин Непомниаччигийн хувьд энэ сарын эхээр Мадридад болсон дэлхийн аваргад Нэр дэвшигчдийн тэмцээнд түрүүлснээр Магнустай дахин тулаан зохион байгуулах боломжтой болсон. Лирен нь нэр дэвшигчдийн тэмцээний 2-р байрын төлөө АНУ-ын YouTuber Хикару Накамураг сүүлийн тойрогт гоц мөргөж хожсон ба хэрэв Магнус шийдвэрээ өөрчлөхгүй бол Дэлхий аваргын төлөө 2023 онд тоглох боломж түүнд олдож байгаа юм.

Эх сурвалж: reuters.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.