June
17
2022
Anu.mn
Мэдээ
NBA-ийн финал: Голден Стэйт Варриорс баг Бостон Селтиксийг багийг 4-2-оор хожиж, найман жи ...
NBA-ийн финал: Голден Стэйт Варриорс баг Бостон Селтиксийг багийг 4-2-оор хожиж, найман жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа түрүүллээ.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
NBA-ийн финал: Голден Стэйт Варриорс баг Бостон Селтиксийг багийг 4-2-оор хожиж, найман жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа түрүүллээ.
WTOP

Голден Стэйт Варриорс 8 жилийн хугацаанд дөрөв дэх, 2018 оноос хойш анх удаа NBA-ын аварга боллоо.

Өнөөдөр, Бостон хотод болсон зургаа дахь тоглолтод Варриорс 103:90-ийн харьцаатай хожиж, цувралыг 4:2-оор дуусгасан байна. 2019-20 оны улиралыг 15-50 гэсэн маш муу амжилтаар дуусгаж байсан баг хоёрхон жилийн хугацаанд лигийн хамгийн муу багуудаас аварга болсон анхны баг болж байна.

"Курригүйгээр ийм зүйл болохгүй"
Улирлын хоёр удаа хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Стивен Курри анх удаа NBA-ийн финалын MVP боллоо. 34 настай холбогч зургаан тоглолтод 31.2 оноо дунджилж, өнөөдрийн ялалт аа байгуулахад 34 оноо, долоон оновчтой дамжуулалт, долоон самбараас бөмбөг авчээ.

Варриорс мөн 2015, 2017, 2018 онуудад аваргалж байсан ч 2016, 2019 оны шигшээ тоглолтуудад хожигдож байсан ба сүүлийн хоёр улиралд багаа сэргээн босгох явцдаа плей-оффд ч шалгарч чадаагүй юм.

Дөрвөн удаа аварга болоход нь хамгаалалтын гол тоглогч Дрэймонд Грийн мөн маш чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй.

Image

Эх сурвалж: bbc.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.