June
13
2024
Anu.mn
Мэдээ
Америкчууд хямд орон сууцанд амьдарч, амьжиргааны зардлаа хэмнэхийн тулд, ажилдаа явах зам ...
Америкчууд хямд орон сууцанд амьдарч, амьжиргааны зардлаа хэмнэхийн тулд, ажилдаа явах замдаа 5 цаг зарцуулж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкчууд хямд орон сууцанд амьдарч, амьжиргааны зардлаа хэмнэхийн тулд, ажилдаа явах замдаа 5 цаг зарцуулж байна
Photo: iStock.com/AzmanL

Америкчууд өдөрт 5 цагийг ажилд явах замдаа зарцуулдаг. Энэ хандлага Нью-Йорк, Финикс, Вашингтон ДС зэрэг АНУ-ын олон үнэтэй хотод ажиглагдаж байна гэж Insider мэдээлэв.

The Wall Street Journal сэтгүүлд анх нийтлэгдсэн шинэ судалгаа, олон хүмүүс ажилдаа явах замдаа олон цаг зарцуулж байгааг харуулжээ. Тэд нэг талдаа 120 гаруй км замыг туулж, бараг таван цагийг замд зарцуулдаг байна. Гэтэл ийм маягаар ажиллахад бэлэн хүмүүс улам олширсоор байгаа ажээ.

Царт тахлын дараа ажилдаа явахдаа их цаг зарцуулдаг америкчуудын тоо эрс нэмэгджээ. Стэнфордын их сургуулийн эдийн засагч Ник Блум, Алекс Финан нар, тахал өвчнөөс хойш дор хаяж нэг талдаа 70 миль явдаг ажил эрхэлдэг хүмүүс 32 хувиар өссөн нь нийт авто машины зорчилтын 2.9 хувийг эзэлж байна. Тэдний замдаа зарцуулах хугацаа бараг таван цаг үргэлжилдэг, зарим нь өглөөний 3 цагт ажилдаа явдаг болохыг тогтоожээ.

Тус улсын 10 том хотод сүүлийн хэдэн жилд 65 км-ээс хол замд зорчих тээврийн хэрэгслийн эзлэх хувь, 18,5% болж нэмэгдсэнийг эдийн засагчид онцолж байна. Блум, Финан нар 2019 оны 11-р сараас 2020 оны 2-р сар, 2023 оны 11-р сараас 2024 оны 2-р сар хүртэлх мэдээллүүдийг харьцуулсан бөгөөд 7-10 цагийн хооронд зорчих хөдөлгөөн нь хотын төвөөс гадна эхэлж, хотын төвд дуусдаг болохыг тогтоожээ. Мөн, хүмүүс оффист ажиллах нь багассанаар, ихэнх нь хотоос захын хорооллууд руу нүүсэн. Тиймээс хол ажиллах нь түгээмэл болсон гэжээ. WFH Research-ийн судалгаа, тахлын дараа гэрээсээ ажилладаг хүмүүсийн тоо ойролцоогоор тав дахин нэмэгдсэн болохыг харуулжээ.

Ажил хол байх болон гэрээсээ ажиллах нь замын хөдөлгөөнийг шууд бусаар бууруулдаг бөгөөд Стэнфордын их сургуулийн эдийн засагчид, энэ хугацаанд тахлын өмнөхтэй харьцуулахад замын хөдөлгөөний хурд 10 орчим хувиар өссөн гэжээ.

Зарим хотуудад улам олон хүмүүс, хол ажиллахыг сонгох болсон. Нью-Йорк хотод 1.9% -иас 3.6% болж өссөн. Лос-Анжелест гэрээсээ багадаа 55 км-ээс дээш зайд ажиллагсад 20%-иар, Вашингтон ДС хотын захын хорооллуудад амьдардаг ажиллагсдын тоо 100%-иар тус тус нэмэгдсэн байна. Аризона мужийн Финикс хотод шинэ оршин суугчдын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, үүний үр дүнд сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ нэмэгдсээр байгаа бөгөөд ажил гэр хоёрын хоорондын зай нь хол хүмүүс 57 хувиар нэмэгджээ.

Тус улсын хамгийн өндөр өртөгтэй зарим хотуудад, ажилдаа явахдаа урт зам туулдаг хүмүүсийн өсөлт нь зайнаас ажиллах боломжтой болсонтой холбоотой юм. COVID-19 тахалын хорионы үед сая сая хүмүүс давчуу орон сууцны байрууддаа ажиллах болсон нь илүү том орон сууцны эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлсэн бөгөөд хот суурин газруудад энэ хэрэгцээг хангахуйц том орон сууц хангалтгүй байсан тул, тахлын үеэр бага насны хүүхэдтэй олон гэр бүл хотоос гарчээ. Мэдээллээс харахад, 30-34 насны хүмүүсийн гэрээсээ ажилдаа явах хугацаа тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Гэрээсээ ажилладаг хүмүүс ихэвчлэн мэргэжлийн хүмүүс, менежерүүд бөгөөд 20-50 насны, хүүхэдтэй, өндөр цалинтай ажилтнууд байдаг байна.

Мөн хотын төвийн орон сууцны үнэ өсөж байгаа нь, олон айл өрхийг хотын захын алслагдсан дүүрэг рүү нүүхээс өөр аргагүйд хүргэж байгаа ажээ.

Юутай ч, гэрээсээ хол ажилладаг хүмүүс өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Делавэр мужийн Вилмингтон хотод амьдардаг 38 настай түргэн тусламжийн тасгийн техникч Кайл Райс, ажилдаа Нью-Йорк хот руу хоёр цаг явдаг. Үүнд сард 1510 доллар зарцуулдаг ч, зургаан оронтой тоогоор илэрхийлэгддэг цалин авдаг тул, амьжиргааны өртөг бага Делавэрт амьдрах нь илүү дээр байна гэж ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.