АНУ-ын иргэншилээ авсан цагаачид, 2024 оны арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй болжээ. Холбооны засгийн газар иргэний харъяаллын өргөдлийг сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай боловсруулж байгаа тул иргэний харьяалалтай иргэдийн тоо нэмэгдэж байна гэж PEW судалгааны төвөөсмэдээлжээ.
АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллийн төвийн мэдээлснээр, иргэний харьяалалтай 24 сая орчим цагаач, иргэншилтэй иргэн санал өгөх эрхтэй байгаа нь АНУ-ын нийт сонгогчдын 10 орчим хувийг эзэлж байна.
Сүүлийн хэдэн арван жилд иргэншил авсан хүмүүсийн тоо тогтмол өсч байна. Зөвхөн 2012-2022 оны хооронд тэдний тоо 18 саяас 23.8 сая болж 32 хувиар өссөн байна. Харин энэ хугацаанд АНУ-д төрсөн насанд хүрэгчдийн тоо 8%-иар нэмэгдэж, 202 саяас 217 сая гаруй болжээ. Сонгуулийн эрхтэй иргэдийн ихэнх нь АНУ-д 20 гаруй жил амьдарсан байна
Иргэншил авсан цагаачдын дөрөвний гурав орчим (73%) нь АНУ-д хорь гаруй жил, 20 хувь нь 11-20 жил амьдарсан байгаа бол харьцангуй цөөн 8% нь 10 орчим жил амьдарсан хүмүүс байна. Энэ загвар нь АНУ-ын иргэн болоход урт үйл явц, хугацаа шаардагддагийг харуулдаг. Цагаачид АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугч болохын тулд, иргэншил авах хүсэлт гаргахаасаа өмнө дор хаяж таван жил амьдарсан байх ёстой байдаг. Мөн иргэншил авах боломжтой болоход дунджаар хэдэн жил шаардагдах нь тэдний төрсөн улс орноос хамаардаг байна.
Санал өгөх эрхтэй иргэдийн талаас илүү хувь нь (55%) Калифорниа, Флорида, Нью-Йорк, Техас гэсэн дөрвөн мужид амьдардаг. Эдгээр дөрвөн муж нь сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн тоогоор тус улсын хамгийн олон хүн амтай муж юм. Тэд АНУ-ын нийт сонгогчдын гуравны нэгийг (32%) бүрдүүлдэг.
Калифорниа муж улсын хамгийн олон насанд хүрсэн иргэншилтэй буюу 5.6 сая иргэнтэй.13 мужууд болон Колумбийн дүүрэгт харьяалагдах иргэд нийт сонгуулийн эрх бүхий иргэдийн 10 орчим хувийг бүрдүүлдэг. Сонгогчдын дийлэнх хувийг иргэншилтэй цагаачид бүрдүүлдэг мужууд бол Калифорниа (21%), Нью Жерси (19%), Нью-Йорк (19%), Флорида (17%) юм. Эхний гурван муж нь Ардчилсан намын уламжлалтай, харин сүүлийнх нь Бүгд найрамдахчуудын бүс юм. Баруун Виржиниа, Миссисипи мужуудад иргэншсэн иргэд сонгогчдын хамгийн бага хувийг бүрдүүлдэг буюу муж бүрийн сонгогчдын 1 орчим хувийг эзэлдэг байна.
2024 оны сонгууль маргаантай болж болзошгүй зарим мужуудад цагаач иргэдийн эзлэх хувь ихээхэн ялгаатай байна. Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Пенсильвани, Висконсин мужууд ихээхэн хэлбэлзэлтэйд тооцогддог. Невада, Аризона мужид харъяалал авсан иргэд тус бүр 14% ба 9% -ийг эзэлдэг бол, Жоржиа, Пенсильвани, Мичиган мужид 7% ба 5% орчим байна. Висконсин мужид иргэншсэн иргэд сонгогчдын ердөө 3 хувийг бүрдүүлдэг.
АНУ-ын иргэншил авсан цагаачид гарал үүслийн хувьд, ихэнхи нь Мексик, Энэтхэг, Хятад, Филиппин, Вьетнам юм. АНУ-д иргэншил авсан цагаачдын 3.7 сая нь (15%) нь мексикчүүд. Эхний тавд Энэтхэг (8%), Хятад (7%), Филиппин (6%), Вьетнам (4%) ордог. 1965 оноос хойш АНУ-д ирсэн цагаачдын дөрөвний нэг орчим нь Мексикээс, дөрөвний нэг орчим нь Азиас ирсэн бөгөөд хамгийн олон нь Хятад, Энэтхэг, Филиппинээс ирсэн байна. Өөрөөр хэлбэл, санал өгөх эрхтэй цагаачдын ихэнх нь Испани эсвэл Ази хүмүүс. Эдгээр хүмүүс сүүлийн жилүүдэд олширчээ. 2022 оны байдлаар санал өгөх эрхтэй цагаачдын хамгийн том хувийг (34%) испани гаралтай насанд хүрэгчид эзэлж байна. 2018 онд 7,5 сая байсан иргэншилтэй насанд хүрэгч испаничууд 8,1 сая орчим болжээ.
2022 оны байдлаар санал өгөх эрхтэй 10 цагаач тутмын гурав нь (31%) нь Ази хүн байжээ. Одоо 7.5 сая орчим байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс хагас сая орчимоор өссөн байна.
Санал өгөх эрхтэй цагаан арьст цагаачдын тоо, эзлэх хувь 2018-2022 оны хооронд харьцангуй тогтвортой буюу 4.9 сая орчим буюу нийт цагаачдын 21% байв.
Тус улсын 2.5 сая хар арьст цагаачид, 2022 оны байдлаар цагаач сонгогчдын 11 хувийг эзэлж байна.
Иргэншил авсан цагаач сонгогчид нь АНУ-д төрсөн сонгогчдоос хүн ам зүйн хувьд хэд хэдэн байдлаар ялгаатай байдаг. Тэд ихэвчилэн бакалаврын зэрэгтэй, бага зэрэг өндөр орлоготой өрхөд амьдардаг, англи хэлний түвшин доогуур байх магадлалтай.
Нас: Эрх бүхий арван цагаачдын зургаа нь (58%) нь 50 ба түүнээс дээш насныхан байдаг бол АНУ-д төрсөн сонгогчдын 46 хувь нь байна. Мөн санал өгөх эрхтэй цагаачдын дөнгөж 8% нь 30-аас доош насныхан байгаа бол,энэ насны ангилалд сонгогчдын 22% нь АНУ-д төрсөн байна.
Боловсрол: Санал өгөх эрхтэй иргэдийн 39% нь бакалавр болон дээд боловсролтой бол АНУ-д төрсөн сонгогчдын 36% нь байна. Тэд, АНУ-д төрсөн иргэдээс ялгаатай нь коллеж төгсөх, мэргэжлийн доогуур зэрэг авах магадлал нь бага байдаг.
Гэр бүлийн орлого: Сонгох эрхтэй цагаач иргэдийн гэр бүлийн дундаж орлого 92,870 доллар байгаа бол АНУ-д төрсөн сонгогчдынх 84,000 орчим доллар байна.
Англи хэлний мэдлэг: Сонгох эрхтэй цагаачдын 37% нь англиар тийм ч сайн ярьдаггүй гэж хариулсан нь, АНУ-д төрсөн сонгогчдын 2% -иас хамаагүй өндөр байна.