September
13
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-д байр, байшин ипотекийн зээлээр аваад, зээлээ хүндрэлгүйгээр төлж чадах эсэхээ тодорх ...
АНУ-д байр, байшин ипотекийн зээлээр аваад, зээлээ хүндрэлгүйгээр төлж чадах эсэхээ тодорхойлох таван арга
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д байр, байшин ипотекийн зээлээр аваад, зээлээ хүндрэлгүйгээр төлж чадах эсэхээ тодорхойлох таван арга
Photo: IStock

Нэгэн залуу хос 730 мянган доллараар байшин худалдаж авсан боловч, одоо тэд шөнө тайван унтаж чадахгүй байгаа гэсэн ярилцлага өгсөнтэй холбоотойгоор хүмүүст, байшин худалдаж авахад бэлэн байгаа эсэхээ мэдэхэд нь туслах зорилгоор 5 асуултад хариулах аргыг Yahoo нийтэлжээ.

Хувийн санхүүгийн зөвлөх, сэтгэл судлал, технологийн чиглэлээр ажилладаг Рамит Сети, хүн бүр байшин худалдаж авах боломжтой гэдэгт итгэдэггүй. Тиймээс ч, "Би чамд баян болохыг заана" хэмээх YouTube суваг дээрээ, сарын 1800 долларын түрээсээ 4150 долларын зээлийн төлбөрөөр сольсон Сиэтл хотын Жонатан, Шалом хоёрын, нөхөр Жонатан нь бараг шөнө унтаж чадахаа больсон мөн хосууд тавилга худалдаж авах эсэх зэргээр байнгын маргаантай байх болсон гэж ярьсан ярилцлагыг нийтэлсэн бөгөөд залуу хос төлбөрийн боломжоосоо илүү үл хөдлөх хөрөнгийн маркетинг дээр тулгуурлан байшин худалдаж авах чиг хандлагыг дагасан нь харагдсан. Үүнтэй ижил алдаа гаргахгүйн тулд хүмүүс байр орон сууц худалдан авахаасаа өмнө дараах 5 асуултанд хариулж бодолтой хандахыг зөвлөсөн байна.

1.Та уг байшинд 10-аас дээш жил амьдрах уу?

Орон сууцаа өөрийн болгож авах нь урт хугацааны процесс. Учир нь, энэ худалдан авалт нь өндөр үнэтэй, тиймээс зээлээ төлөхөд ихээхэн цаг хугацаа шаардагддаг. Түүнээс гадна, чухал боловч ихэвчлэн үл тоомсорлодог, үл хөдлөх хөрөнгийн хаалтын зардал, орон сууцаа тохижуулах зардал, нүүх зардал зэрэг зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй бусад олон зардлууд гарч ирдэг гэдгийг санах хэрэгтэй.

2. Таны сарын байрны зээлийн төлбөр болон байртай холбоотой бусад зардал нийтдээ сарын нийт орлогын тань 28 хувиас бага байна уу?

Олонхи зээлдүүлэгчид, зээлийн сарын төлбөр нь таны сарын нийт орлогын 28% ба түүнээс бага байвал ипотекийн зээлийг боломжийн гэж үздэг. Үүнийг " front-end ratio " гэж нэрлэдэг. Гэхдээ 28% -иас бага байгаа нь, зээлийн төлөлтийн баталгаа биш, төсвөөс тань хэтрэх магадлалтай. Зээлдүүлэгчийн тооцоонд, өртэй холбоогүй амьжиргааны зардлуудыг оруулдаггүй. Тиймээс, ипотекийн зээл таны нийт төсөвт нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд өөрөө тооцоолоорой.

3. Урьдчилгааны 20%-ийг цуглуулсан уу?

"Хэрэв та урьдчилгаа 20% хуримтлуулж амжаагүй бол та байшин худалдаж авахад бэлэн биш байна". Энэ үзүүлэлт нь, хувийн моргейжийн даатгал (PMI) татгалзах эсэх, мөн таныг мөнгөнд хэмнэлттэй ханддаг эсэхийг харуулдаг. Та 20% -иас хамаагүй бага хуримтлалтай байсан ч ипотекийн зээлд хамрагдах боломжтой, гэхдээ урьдчилгаа төлбөрт зориулж хэдий чинээ их мөнгө хуримтлуулсан байна, төдий чинээ таны зээлийн нөхцөл илүү сайн байх болно.

4. Байшингийн тань үнэлгээ буурвал яах вэ?

Сетигийн хамгийн хэрэгтэй зөвлөгөөнүүдийн нэг бол, таны байшингийн үнэ цэнэ өснө гэж битгий бод. Холбооны орон сууцны санхүүжилтийн агентлагийн мэдээлснээр орон сууцны үнэ жилд дунджаар 4.3% -иар өсч байна. Гэхдээ өсөлт нь үргэлж шугаман байдаггүй бөгөөд зах зээлийн таамаглах боломжгүй чиг хандлага (зээлийн хүүгийн өсөлт эсвэл орон нутгийн зах зээл дээр хямд үнэтэй орон сууц олшрох гэх мэт) нь борлуулалтыг хүндрүүлдэг.

5. Та худалдан авалтдаа сэтгэл хангалуун байна уу?

Эцэст нь, хэрэв та айж байгаа бол энэ үйл явцыг зогсоохыг Сети зөвлөжээ. Байр, байшинтай болох хүсэл тань таны дүгнэлтийг бүдгэрүүлж, сэтгэл санааны болон санхүүгийн байдлаа тодорхойлоход саад болж тодорхой хэмжээний гэмшилд хүргэж болзошгүй юм. Хэрэв та өөрт болон таны гэр бүлд олон эерэг үр өгөөжтэй санхүүгийн ухаалаг алхамаас өөр ямар нэг шалтгаанаар үүнийг хийхийг хүсч байвал бүү хий.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.