АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно. Урд өмнөх ерөнхийлөгчдийн тангараг өргөх ёслолуудаас онцгой, мартагдашгүй зарим ёслолуудын талаар ВВС нийтэлжээ.
1789 оны 4-р сарын 30-ны өглөө, нарны эхний туяатай зэрэгцэн, ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэрийн үүдэнд олон хүн цугларч, үд дундын үед, Америкт үйлдвэрлэсэн бор урт хүрэм, цагаан торгон оймс, мөнгөн гархитай гутал өмссөн Вашингтон цугласан олны хамт Холбооны танхимд ирж, барилгын өмнө цугларсан олны өмнөерөнхийлөгчийн тангарагаа өргөжээ. Харин 5-р сарын 7-нд, тус улсын анхны ерөнхийлөгчийн хүндэтгэлийн үдэшлэг болсон байна.
АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн сонгуульд хоёр удаа ялалт байгуулж байсан юм. Тэрээр,умардууд өмнөдийнхнийг ялах нь тодорхой болсон үед буюу 1865 оны 3-р сарын 4-нд хоёр дахь тангарагаа өргөсөн. Тэр үед АНУ-д боолчлолыг бүрэн устгахад хэдхэн хоног үлдээд байжээ. Линкольн хэлсэн үгэндээ,умардынханыг ялагдсан хүмүүст хэт хатуу хандахгүй байхыг уриалаад, "Чи, шүүгдэхгүйн тулд бусдыг битгий шүү" гэж Библийн сайн мэдээний мөрүүдийг эш татсан байна. Сар гаруйн дараа буюу 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд Линкольн хүнд шархдаж, маргааш өглөө нь нас баржээ. Түүний алуурчин Жон Уилкс Бут, хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолд оролцож байсан нь хожим тодорхой болсон юм.
Үүнтэй төстэй хувь тавилан 25 дахь ерөнхийлөгч Уильям МакКинлиг хүлээж байв. 1901 оны 9-р сарын 6-нд тэрээр хоёр дахь тангараг өргөснөөсөө хойш, зургаан сарын дараа Нью-Йоркийн Баффало хотод буудуулж шархдан, 9-р сарын 14-нд шархны халуунаар нас баржээ. Түүний алуурчин, анархист Леон Голгош, аравдугаар сарын 29-нд цахилгаан сандал дээр цаазлуулжээ.
28 дахь Ерөнхийлөгч Вудро Вилсон бол энх тайвны төлөө тууштай тэмцэгч байсан хүн юм. Гэвч нөхцөл байдлын улмаас ерөнхийлөгчийн хувьд, дэлхийн нэгдүгээр дайнд Их Британи, Францын талд орох шаардлагатай болсонбөгөөд түүний, “Бүгд, дайн эхэлсэн шалтгааныг хайгаад олохгүй байна. Тэдний хайлт дэмий хоосон. Дайн ямар нэг ганц шалтгаанаар эхлээгүй, харин бүх шалтгаануудын улмаас дайн эхэлсэн." гэж хэлсэн нь түүхэнд үлджээ.
Франклин Рузвельт хүнд хэцүү үед засгийн эрхэнд гарсан бөгөөд түүний тангараг өргөх ёслол 1933 оны 3-р сарын 4-нд, АНУ-ын их хямралынүед болсон юм. Түүний тангараг өргөх үедээ хэлсэн үг нь, Америкийн түүхэн дэх хамгийн алдартай үгсийн нэг болон үлджээ. Тэрээр, "Бидний цорын ганц айх зүйл бол, ухрахыг довтлох болгон хувиргах хүчин чармайлтыг саатуулдаг, цөхрөнгөө барсан, болгоомжгүй, үндэслэлгүй айдас юм гэдэгт хатуу итгэлтэй байгаагаа юуны түрүүнд хэлье." гэж хэлсэн байдаг. Рузвельт 2-оос дээш удаа сонгогдсон цорын ганц ерөнхийлөгч юм. Түүний сүүлчийн дөрөв дэх тангараг өргөх ёслол 1945 оны нэгдүгээр сарын 20-нд болсон бөгөөдгурван сар хүрэхгүй хугацааны дараа буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд нас баржээ.
АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган, хувь хүний эрх чөлөөний талаарх өөрийн итгэл үнэмшлийг тусгасан бодлого баримталдаг гэдгээрээ алдартай. Түүнийг засгийн эрхэнд байх хугацаанд АНУ-д инфляци, ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйц буурч, харин батлан хамгаалахын зардлыг эрс нэмэгдүүлж байв. Рейганы эдийн засгийн бодлогод, "Рейганомик" гэсэн нэр томьёо хүртэл бий.
Тангараг өргөх ёслолын үдэшлэгүүд
Анхны үдэшлэгийг Жорж Вашингтонд хүндэтгэл үзүүлэн хийжээ. Дараа нь Жеймс Мэдисон, Эндрю Жексон, Уильям Харрисон, Захари Тейлор, Жеймс Бьюкенан, Улисс С. Грант, Абрахам Линкольн нарт зориулан зохион байгуулагдаж байв.
Гэхдээ энэ уламжлал бүх ерөнхийлөгчидөд таалагдаагүй нь, үдэшлэгийг хувийн болон улс төрийн шалтгаанаар,1853 онд Франклин Пирс, хүү нь саяхан нас барсны улмаас, 1913 онд Вудро Вилсон, хэтэрхий үнэтэй гэж үзсэнээс, 1921 онд Уоррен Хардинг, илүү даруухан амьдрах хэрэгтэй гэдгийг улс даяар харуулахыг хүссэн зэргээс болж цуцалж байснаас харагддаг.
Хүндэтгэлийн үдэшлэгийг 1949 онд, Харри Трумэн албан ёсоор дахин сэргээсэн бөгөөд үүнээс хойш үдэшлэгийннэр хүнд улам өссөөр байна. 1953 онд Дуайт Эйзенхауэрын тангарагийн ёслолд зориулан хоёр үдэшлэг зохион байгуулж байсан бол, 1961 онд Жон Кеннедигийн тангараг өргөх ёслолын үеэр бүр таван үдэшлэг зохиож байв.
Барак Обамагийн тангараг өргөх ёслолын хүндэтгэлийн үдэшлэгийн тухайд, 2009 онд албан ёсны 10, албан бус 121 үдэшлэг зохиогдож байжээ.