August
26
2022
Anu.mn
Мэдээ
АНУ-д нэг сарын дотор 1000 жилд 1 удаа тохиолдох 5 байгалийн гамшиг тохиолдов.
АНУ-д нэг сарын дотор 1000 жилд 1 удаа тохиолдох 5 байгалийн гамшиг тохиолдов.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д нэг сарын дотор 1000 жилд 1 удаа тохиолдох 5 байгалийн гамшиг тохиолдов.
Photo: IStock

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр АНУ-д их хэмжээний бороо орох давтамж, эрчим нэмэгдэж байгаа тул Далай, Агаар мандлын Үндэсний Захиргаа (NOAA) тун удахгүй, урьд өмнө нь тогтоож байсан бороо хур тундасны түүхэн мэдээллийг шинэчилж магадгүй гэж FoxWeather мэдээлэв.

7-р сарын 26-нд Сайнт-Луис хотод 24 цагийн дотор 23 см хур тунадас, бороо орж, хотын зарим дүүргээр 30 см давсан нь, бүх цаг үеийн рекордыг эвдсэн байна.

Хоёр хоногийн дараа Кентаккигийн зүүн хэсэгт 25 см бороо орсны улмаас гол мөрний усны түвшин хэдхэн цагийн дотор 60 см-ээр нэмэгдэж, түүхэн дээд рекордоос хамаагүй өндөр түвшинд хүрсэн ба голын сав газрын, голын эргийн ойролцоох байшингууд усанд автаж олон арван хүн нас баржээ.

8-р сарын эхээр Иллинойс мужийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсон бөгөөд цаг уурын радар хур тунадасны хэмжээг хэдхэн цагийн дотор 25-33 см давсан гэж тооцоолсон байна. Мөн энэ үеэр хуурай уур амьсгалтай Death Valley-д гурван цагийн дотор нэг жилд ордог хур тундастай нь тэнцэх хэмжээний бороо орж, үерийн усанд автаж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүх замууд хаагдаж, хэсэгчилсэн эвдрэлүүдэд өртжээ.

Мөн 8-р сарын эхний долоо хоногт Даллас-Форт Ворт олон улсын нисэх онгоцны буудал орчимоор 24 цагийн дотор 30 см бороо орсон бол, мөн Даллас-Форт Уэрт Метроплексэд нэг цагийн дотор 7 см бороо орсноор их хэмжээний үер болсон. Даллас хотын зүүн хэсгийн дүүргүүдээр 38 см-ээс их хур тунадасны хэмжүүр бүхий бороо орсон талаар мэдээллүүд бүртгэгдсэн байна.

Үндэсний цаг уурын алба "1000 жилд 1" тохиолдох боломжтой гэж тооцогддог гамшигт үзэгдлийн ангилалд багтах, гамшгийн хэмжээний энэхүү таван онцгой тохиолдлууд нь бүгд орон нутгийн рекордуудыг давснаар барахгүй бүгд нэг сарын дотор болсон нь цаг уурчидын сэтгэлийг түгшээж байна. Өнгөрсөн жил Айда хар салхинаас болж Нью-Йорк, Нью Жерси мужуудад тохиолдсон үхлийн аюултай үер болон Теннессигийн гамшигт үер нь мөн “1000 жилд 1” тохиолдох нэн ховор үзэгдлийн гамшгийн ангилалд багтаж байгаа юм.

"1000 жилд 1" тохиолдох хэмжээний хур тунадас гэж юу вэ?

"1000 жилд 1" гэсэн энэ нэр томьёо нь мянган жилд нэг л удаа тохиолддог, үүнийг даван туулж чадсан тохиолдолд 3022 он хүртэл аюулгүй байх болно гэсэн ойлголт биш бөгөөд харин дурын аль ч жилд 0.1%-тай тохиолдох боломжтой үзэгдлийг “1000-д 1”, 0.5% магадлалтай үзэгдлийг "500 жилд 1" гэх мэтээр нэрлэж тооцдог байна. Үндэсний Далай, Агаар мандлын газрын Усны урьдчилсан мэдээний алба(The National Oceanic and Atmospheric Administration's Office of Water Forecasting) нь улс орон даяар хур тунадас орсон түүхэн үйл явдлуудыг хянаж, тодорхой хугацаанд (нэг цаг, хэдэн цаг, өдөр гэх мэт) хэр их хур тунадас орох ёстойг цаг уурын дундажтай нь харьцуулан ангилдаг. Жишээлбэл, Death Valley-д (3.8 см-ээс бага) орсон бороо Сайнт-Луис (22 см-ээс дээш)-тэй харьцуулахад, 0.1%-ийн магадлалын босгоо давах хэмжээ нь хамаагүй бага байх юм.

Маш ховор гэж үздэг энэхүү байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж ийнхүү олширч байгааг тооцооллын алдаа гэж эргэлзэж байж болох юм.

АНУ-ын Глобал өөрчлөлтийн судалгааны хөтөлбөр(US Global Change Research Program-USGCRP)-ийн судалгаагаар, АНУ-д ялангуяа улсын зүүн хойд болон баруун дунд хэсгүүдэд, уур амьсгалын өөрчлөлт нь бороо хур тундасны хэмжээг эрчимтэй, давтамжийн олширолтоор эрс нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Далайн дулаан температур нь ууршилт болон агаар дах усны уурын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна дулаан агаар нь илүү ихээр усны уурыг агуулж байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад дэлхийн дулааны температур нэмэгдэхийн хэрээр шуурга улам ихээр агаар дах уур, чийгшилийг агуулж ихээхэн хэмжээний аадар, хүчтэй усархаг бороо ороход хүргэх болно гэж USGCRP мэдэгдэв.

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг(the U.S. Environmental Protection Agency- EPA)-ийн мэдээлснээр, 1996 оноос хойш нэг өдөрт орсон хамгийн их хур тунадастай байх тохиолдол эрс ихэссэн байна. EPA "Нэг өдөр орсон хэт их хур тунадасны тохиолдол 1910-1980-аад оны хооронд нэлээд тогтвортой байсан ч түүнээс хойш мэдэгдэхүйц нэмэгдсэн" гэж нэмж дурджээ.

The National Oceanic and Atmospheric Administration's Office(NOAA) удахгүй дэлхийн дулаарлыг тооцох шалгуурыг гаргах болжээ.

Water Forecasting-ны газрын Ус цаг уурын зураг төслийн судалгааны төв нь олон жилийн турш улсын хэмжээнд хур тунадасны давтамжийн босго хэмжээг судалж, шинэчлэн боловсруулж, интерактив зураглалыг гаргаж ирсэн. Үүгээр судалгаа дууссан бүс нутгийн хур тунадасны давтамжийг тооцоолох боломжийг хэрэглэгчдэд олгосон боловч эдгээр газрын зургийг дахин ойрын жилүүдэд шинэчлэх шаардлагатай болоод байна.

Саяхан батлагдсан Дэд бүтцийн тухай хуульд, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ажиглагдсан хур тунадасны өөрчлөлт, чиг хандлагад цаашид дүн шинжилгээ хийх, хур тунадасны давтамжийн тооцооны үндэсний шинэчлэлд оруулах боломжийг NOAA-д олгох санхүүжилтийг тусгаж өгчээ. Энэ судалгаа аль хэдийн хийгдэж эхэлсэн байна.

Үерийн дээд рекорд нь зуны улиралын борооны рекорд хэмжээтэй ижил биш

Дээр дурдагдсан ховор тохиолддог ч олширсоор буй хур тунадас, үер гэсэн гамшиг дагуулсан байгалийн үзэгдлүүд нь гол анхаарах сэдэв болоод байгаа. NOAA-аас, “1000 жилд 1” хур тунадас болон “1000 жилд 1” үер гэсэн ойлголтууд нь ижил зүйл биш гэдгийг онцлон тайлбарлаcан бөгөөд NOAA эдгээр нэр томъёог сольж хэрэглэж болохгүйг анхааруулаад, NOAA нь хэт их хур тунадас орох магадлалыг тодорхойлох үүрэгтэй, харин USGS үерийн үед ийм магадлалыг тодорхойлох үүрэгтэй гэж ялгаж тайлбарласан байна.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.