September
10
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-д ямархуу хүн, яаж, хэрхэн саятан болдгийг харуулах судалгаа хийжээ
АНУ-д ямархуу хүн, яаж, хэрхэн саятан болдгийг харуулах судалгаа хийжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д ямархуу хүн, яаж, хэрхэн саятан болдгийг харуулах судалгаа хийжээ
Photo: IStock

Америкчуудын маш цөөн хувь буюу цөөхөн хүмүүс, баяжихад хэрэгтэй бүх зүйл өөрт нь байдаг, саятан болох боломж бий гэж боддог ч, саятан болоход өндөр орлого эсвэл гэр бүл нь баян байх хэрэгтэй гэсэн үзэл бодолд бүрэн автсан байдаг. Ramsey Solutions-ийн хийсэн саятнуудын үндэсний судалгаа эдгээр ойлголтыг буруу гэдгийг нотолсон байна. 

Энэхүү урьд өмнө нь хийгдэж байсан судалгаануудаас хамгийн том, статистикийн хувьд хамгийн чухал Ramsey Solutions компанийн судалгаа, 10,000 гаруй америк саятнуудыг хамруулсан бөгөөд тэдний санхүүгийн амжилтанд нөлөөлсөн хөрөнгө санхүү болон мөнгөнд хандах хандлагын талаарх ойлголтыг тодорхой харуулсан гэж үзэж байна.

Яаж сая доллартай болсон бэ? гэсэн асуултад эдгээр хүмүүсийн ихэнх нь, тогтмол хөрөнгө оруулалт хийх, өр үүсгэхгүй байх болон мөнгөний ухаалаг, зохистой зарцуулалтын үр дүн гэж хариулж байсан бөгөөд хөрөнгөжсөн шалтгаанаа, сугалаанд хожсон, өв залгамжилсан эсвэл зургаан оронтой тоогоор хэмжигдэх орлоготой болсонтой холбоотой гэх хариулт бараг байгаагүй ажээ.

Судалгаанаас харахад 10 саятан тутмын 8 нь, компанийнхаа 401(k) тэтгэврийн хадгаламжид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэхүү энгийн алхам нь тэдний санхүүгийн амжилтын үндэс болсон байна. Зөвхөн энэ ч биш. судалгаанд хамрагдсан дөрвөн хүн тутмын гурав нь компанийн төлөвлөгөөнөөс гадуур хөрөнгө оруулалт хийсэн байна.

Гэхдээ тэд зөвхөн нэг компанид хөрөнгө оруулалт хийх ч юм уу, эсвэл "алдаж болохгүй боломж" гэж үзсэн зүйлүүд дээр мөнгөө эрсдэлд оруулдаггүй. Уг судалгаанд хамрагдсан саятнуудын хэн нь ч, нэг компанид хөрөнгө оруулалт хийх нь тэдний санхүүгийн амжилтанд чухал хүчин зүйл болсон гэж хэлээгүй байна. Дөрвөн саятан тутмын гурав нь (75%) нь тэдний амжилтын шалтгаан нь удаан хугацааны туршид тогтмол, тогтвортой хөрөнгө оруулалт хийсэн явдал гэж хариулжээ. Тиймээс нэг шөнийн дотор сая саяар нь хийдэг программист сод залуугийн түүх бол дүрэм биш харин онцгой тохиолдол юм.

Саятнууд мөнгөтэй болж мөнгөнд санаа зовохоо больсон ч, зардлаа хянуур зохицуулдаг. Судалгаанд хамрагдагсдын 94% нь орлогоосоо бага мөнгө зарцуулдаг гэж хариулсан бөгөөд саятнуудын бараг дөрөвний гурав нь амьдралдаа зээлийн картын өртэй байгаагүй! гэсэн байна. Ихэнхи нь, ресторанд сард 200 доллар дотор зарцуулдаг гэжээ. Саятнуудын 93% нь дэлгүүр хэсэхдээ купоныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн ашигладаг. Өр төлбөрөөс зайлсхийж, зардлаа хянаж чадвал дансан дах мөнгөө өсгөж чадна гэж зөвлөж байсан байна.

Саятнуудын цөөхөн хэсэг л хөрөнгөө өвлөж авсан байдаг. АНУ-ын саятнуудын дийлэнх нь (79%) эцэг эх болон гэр бүлийн бусад гишүүдээс өв залгамжлал огт аваагүй гэжээ. 5 саятан тутмын 1 нь, (21%) их биш өв залгамжлал авч байсан гэсэн бол ердөө 3% нь, 1 сая доллар ба түүнээс дээш өв хөрөнгө өвлөж авсан гэсэн байна. Мөн ихэнх саятнууд мөнгөнд умбаж өсөөгүй, 10 саятан тутмын 8 нь дундаж болон түүнээс доош орлоготой гэр бүлээс гаралтай, ердөө хоёр хувь нь өндөр орлоготой гэр бүлээс гаралтай гэж хариулжээ.

Баян хүмүүсийн авч байсан цалингийн хэмжээ бидний боддог шиг их биш байв. Судалгаанд хамрагдсан саятнуудын дийлэнх нь өндөр цалинтай, өндөр түвшний ажил эрхэлдэггүй байсан, дөнгөж 15% нь дэд ерөнхийлөгч, топ менежер (Гүйцэтгэх захирал, санхүүгийн захирал, гүйцэтгэх захирал гэх мэт) зэрэг албан тушаал хашиж байсан, 93% нь баялгаа өндөр цалингаар бус шаргуу хөдөлмөрөөр олж авсан гэж хариулжээ. Зөвхөн 31% нь, карьерынхаа туршид жилд дунджаар 100,000 долларын цалин авч байсан гэсэн байна.

Сонирхолтой нь, саятнууд элит сургуульд сураагүй, бараг гуравны хоёр нь (62%) улсын сургууль төгссөн бол ердөө 8% нь хувийн нэр хүндтэй сургууль төгссөн, 88 хувь нь коллеж төгссөн, талаас илүү хувь нь (52%) магистр, докторын зэрэг хамгаалсан нь харагджээ.

Ерөнхийдөө энэ судалгаа нь, ердийн америкчууд болон саятнуудын мөнгийг хэрхэн олдог, хэрхэн зарцуулдаг хоёрын хооронд ихээхэн ялгаа байгааг харуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан саятнуудын дийлэнх нь урт хугацааны хөрөнгө оруулалтаар мөнгөө олсон гэж байв. Харин зарцуулалтын тухайд саятнууд, худалдан авах хэрэгцээт зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж хяналттай зарцуулдаг мөнгө хэмнэх нийтлэг аргыг ашигладагаа ярьсан бол, оролцогчдын 85% нь худалдан авах зүйлээ бичиж худалдан авалт хийх нь, хяналттай, найдвартай байдаг гэж хариулсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.