August
7
2024
Anu.mn
Мэдээ
АНУ, уналтад орсон орон нутагт суурьшсан тохиолдолд “ногоон карт” олгох, шинэ цагаачлалын ...
АНУ, уналтад орсон орон нутагт суурьшсан тохиолдолд “ногоон карт” олгох, шинэ цагаачлалын хөтөлбөр хэлэлцэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ, уналтад орсон орон нутагт суурьшсан тохиолдолд “ногоон карт” олгох, шинэ цагаачлалын хөтөлбөр хэлэлцэж байна
Photo: Depositphotos

АНУ-ын Хотын дарга нарын бага хурлаас “орон нутагт амьдрах цагаачдад виз” олгох асуудлыг дэмжсэн бөгөөд энэхүү инноваци нь, чадварлаг цагаачдыг суурьшуулан тухайн нутгийг хөдөлмөрийн шинэ нөөцөөр хангах, уналтад ороод байгаа орон нутагт суурьшуулах зорилготой гэж Reason бичжээ.

Америкийн төв хэсэгт хүн амын тоо буурч, эдийн засаг нь унаснаас болж зарим шинжээчид болон албаны хүмүүс, орон нутгийн оршин суух виз олгох санал гарган хэлэлцэж буй бөгөөд тэд уналт, зогсонги байдалд орсон бүс нутгуудад өндөр ур чадвартай цагаачдыг татахыг зорьж байна. 7-р сарын 6-7-ны өдрүүдэд АНУ-ын Хотын дарга нарын бага хурлаас (30,000 ба түүнээс дээш хүн амтай хотуудыг төлөөлдөг хотын дарга нар болон бусад сонгогдсон албан тушаалтнуудаас бүрдсэн нам бус байгууллага), холбооны хууль тогтоогчдод хандан, өндөр ур чадвартай цагаачдыг, шилжилт хөдөлгөөний улмаас хүн ам нь сийрэгжсэн, эдийн засгийн уналттай бүс нутгууд руу татах зорилгоор "төвийн бүсийн нутгуудын виз" гаргахыг уриалав.

Тогтоолыг дэмжсэн Кливленд хотын дарга Жастин Биб, “Бид Конгрессоос Кливленд болон бусад хотуудад инноваци, эдийн засгийг сэргээх, ажлын байр бий болгох зорилгоор төвийн бүсийн визний хөтөлбөр батлахыг хүсч байна гэсэн бол бусад хотын дарга нар "ийм виз" нь, цагаачидаар олон гарааны бизнесүүдийг бий болгуулж, шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж олгох. Мөн 2010-аад оны хүн амын өсөлт нь "улсын түүхэн дэх хамгийн удаан өсөлт” байсан". Энэ нь эдийн засгийн өсөлт, хотын санхүү, орон сууцны зах зээл болон эрүүл мэндийн салбаруудыг унагаж байна. Одоогийн цагаачлалын систем нь, чадварлаг хүмүүс, бизнес эрхэлдэг цагаачдыг дэндүү бага хүлээн авч байна, мөн зөвхөн томоохон хотууд руу хэт чиглэгддэг учраас амжилтгүй болж байна" гэж тогтоолдоо дурджээ.

Хоёр намын төрийн бодлогын байгууллага болох Эдийн засгийн инновацийн группээс (EIG) 2019 онд төвийн бүсийн хотуудын визний хөтөлбөрийг санал болгож байсан. Үүнд,"Эрх бүхий мужууд хөтөлбөрт оролцохыг зөвшөөрөх ёстой. Харин виз мэдүүлэгч нь, суурьшихыг хүссэн бүс нутгаа сонгон өргөдөл гаргах боломжтой гэсэн хоёр талын зөвшөөрөл дээр үндэслэнэ. Виз эзэмшигчид, сонгосон бүс нутагтаа тодорхой хугацаанд оршин суух шаардлагатай боловч мөн зайнаас ажиллах боломжтой байна. Энэхүү хөтөлбөр нь жилд хамгийн багадаа 100,000 визний эрхтэй байх ба тус бүр нь гурван жилийн хугацаанд хүчинтэй, мөн нэмж гурван жилээр сунгах боломжтой. Энэхүү визийг эзэмшигчид АНУ-д оршин суух эрхээ хурдан авах боломжтой болно гэсэн нөхцөлүүдтэй байна. Мөн EIG-ийн тогтоолд, ийм виз авагчдын нэлээд хэсэг нь тухайн орон нутгийн байнгын оршин суугч болж үлддэг нь харагддаг. Үүнтэй төстэй хөтөлбөр Канадад хэрэгжидэг бөгөөд Канадын цагаачид, тухайн заагдсан бүсэд үлдэж амьдрах болон 5 жил оршин суух хувь дунджаар 85% байгаа юм.

Төвийн бүсэд суурьших виз болон бусад орон нутгийн зөвшөөрөл дээр суурилсан виз нь өөр бусад цагаачлалын системийн саналуудыг бодвол, илүү их олон нийтийн дэмжлэг авдаг. “Public Opinion Strategies” болон “Америкчуудын хөгжил цэцэглэлтийн төлөөх” либертари бүлгийн өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгаар, сонгогчдын дөрөвний гурав орчим нь, “хүн ам нь цөөрч буй хот, суурингуудад өндөр ур чадвартай цагаачдыг татах боломж олгохыг” дэмжинэ гэж хариулжээ. Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Конгресст, мужийн визний хуулийн төслийг удаа дараа оруулж байв.

Өнгөрсөн жил Бүгд найрамдах намын хоёр амбан захирагч болох Индианагийн Эрик Холкомб, Ютагийн Спенсер Кокс нар, "манай улсын цагаачлалын хямралыг шийдвэрлэх" арга замын хүрээнд, мужаас ивээн тэтгэдэг визийг санал болгосон бөгөөд ийм зам нь "мужуудад шинэ оршин суугчдыг татах динамик арга болох болно" гэж уриалжээ.

Мужийн захирагчид, "Хар тамхины бүлэглэл, террористуудад нэрвэгдсэн дэлхийн улс орнуудын хилийн аюулгүй байдлын асуудал үндэсний хэмжээнд тулгамдаж байгаа ч, мужууд, орон нутгийнхаа хэрэгцээний хүрээнд цагаачдыг хүлээн авах боломжтой байх ёстой” гэж үзэж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.