September
14
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын хилээр хичнээн мөнгөтэй нэвтэрч болох болон хязгаараас хэтэрвэл юу болдог вэ?
АНУ-ын хилээр хичнээн мөнгөтэй нэвтэрч болох болон хязгаараас хэтэрвэл юу болдог вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын хилээр хичнээн мөнгөтэй нэвтэрч болох болон хязгаараас хэтэрвэл юу болдог вэ?
Photo: Shutterstock

Хүмүүс аялахдаа бэлэн мөнгө авч явах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ Clearitusa-ийн мэдээлснээр АНУ-ын гааль дээр бэлэн мөнгөний хязгаарлалт байдаг бөгөөд ер нь ихэнх улс орнууд хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээг заасан тухай хуультай байдаг байна. АНУ болон бусад улс орнуудын гаалийн бэлэн мөнгөний хязгаарлалтын гол зорилго нь, гэмт хэрэгтнүүдийг барьж илрүүлэх, мөнгө угаах, хар тамхины наймаа зэрэг хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ашиглахаас урьдчилан сэргийлэхэд оршдог.

Харамсалтай нь, их мөнгөтэй явж байгаа аялагчид хууль тогтоомжийг мэдээгүй гэдгээ шалтаг болгодог ч, үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хил дээр таагүй гэнэтийн зүйл тохиолдохоос зайлсхийх хамгийн сайн арга бол хилээр юу авч гарч болох, юуг авч явж болохгүй талаар мэдээлэлтэй байх асуудал юм.

Та хууль ёсоор Америк руу хэр их бэлэн мөнгө авчрах боломжтой вэ?

Хилээр авч явах бэлэн мөнгөний хэмжээ хязгааргүй, гэхдээ 10,000 доллараас дээш мөнгөтэй явж байгаа бол заавал мэдүүлэх ёстой бөгөөд валют, мөнгөн хэрэгслийн олон улсын хөдөлгөөний тухай тайлан (FinCEN 105) бөглөх ёстой.

Энэ нь 10,000 доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө гэсэн үг гэдгийг мэдэх нь маш чухал. Жишээлбэл, евро ихэвчлэн ам.доллараас илүү үнэтэй байдаг. 9,000 евротой хилээр гарах нь АНУ-ын гаалийн хязгаар болох 10,000 доллараас хэтрэх магадлалтай. Мөн Канадын хилээр 10,000 доллараас дээш мөнгөтэй орвол, 10,000 доллар нь 10,000 канад доллараас илүү байдаг гэдгийг мартаж, мэдүүлээгүй бол хоёрдогч аудитад хамрагдаж, торгууль ногдуулах болно.

Түүнчилэн, бусад улс орнууд бэлэн мөнгөтэй ​​аялахтай холбоотой өөр өөр хуультай гэдгийг мэдэх нь мөн чухал, аялж буй улсынхаа хууль тогтоомжийг мэдэх үүрэгтэй. Хөрвүүлэлтийн хувь хэмжээ өдөр бүр өөрчлөгддөг гэдгийг санаарай, тиймээс та орж буй улс орнуудаас хамааран хэр их бэлэн мөнгө авч яваагаа шалгах хэрэгтэй.

Бэлэн мөнгө гэж юуг тооцох вэ?

Зарим аялагчид CBP-ийн бэлэн мөнгө гэж үздэг зүйл нь зөвхөн цаасан мөнгө, зоос гэж боддог. Гэтэл, ямар нэгэн зүйл худалдаж авахад ашиглах боломжтой бүх зүйлийг бэлэн мөнгө гэж үзнэ. Үүнд:

  • Тухайн ямар ч улсын мөнгөн тэмдэгт
  • Алтан зоос (Гаалийн бэлэн мөнгөний хязгаарт тооцогдохгүй, гэхдээ мэдүүлсэн байх ёстой)
  • Аялагчийн чек
  • Мөнгөн шилжүүлэг
  • Хувийн чек, кассын чек, бизнесийн чек
  • Үнэт цаас буюу хувьцаа
  • Эзэмшигчээс өөр хэн нэгэнд хийсэн чек эсвэл мөнгөний захиалга, хязгаарлалтгүйгээр баталгаажуулсан (жишээ нь, зөвхөн хадгаламжийн хувьд)
  • Бүрэн бус чек, мөнгөн гуйвуулга, гарын үсэг зурсан боловч төлбөр авагчийн нэр байхгүй ("To" гэсэн мөр хоосон орхисон)

Эдгээрийн аль нэгийг биедээ давхар авч аялах нь таныг хуулиас чөлөөлөхгүй бөгөөд эрэв та 5,000 долларын үнэт цаас, 6,000 долларын чектэй явж байгаа бол 11,000 долларыг бүхэлд нь мэдүүлэх ёстой. Үүний нэгэн адил, аялах мөнгөө хуваах нь мэдүүлгийн шаардлагаас чөлөөлөхгүй. Хэрэв та 5,000 доллартай, таны хамт явж байгаа хүн 6,000 доллартай байгаа бол 11,000 доллар гэж мэдүүлэх ёстой.

Гааль дээр мөнгөө мэдүүлэхгүй бол яах вэ?

10,000 ам.доллараас дээш үнийн дүнтэй мөнгөн хэрэгслийг мэдүүлээгүй тохиолдолд хураагдах боломжтой. Хэрэв та 10,000 доллараас дээш хэмжээний мэдүүлэггүй бэлэн мөнгөтэй хилээр гарч байгаад баригдвал бараг л хурааж авдаг бөгөөд хэт их бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэхтэй холбоотой өөр бусад шийтгэлүүд ч байдаг. CBP-ийн мэдээлснээр, 500,000 доллар хүртэл торгууль ногдуулах нөхцөл байдал байдаг байна. Хэрэв бэлэн мөнгө хураагдсан бол хуулийн дагуу нарийвчилсан, урт хугацааны мөрдөн байцаалт явуулдаг.

CBP, ачаа тээшнээс бэлэн мөнгө илрүүлэх олон аргатай. Үнэрч нохойнууд цаасан дэвсгэртийг үнэрлэж чаддаг. Мөн ачаа тээш, тээврийн хэрэгслийг сканнердахдаа төрөл бүрийн рентген технологи, шилэн кабель ашигладаг. Бэлэн мөнгө нуух гэж оролдох нь утгагүй асуудал юм. 2018 онд CBP өдөр бүр, дунджаар мэдүүлээгүй 290,411 долларыг хууль бус валютад тооцон хураан авсан гэж тайланд дурдагдсан байдаг. Мөн 2013 онд Канад улсад, валютын ханшийн хэлбэлзлээс болж хүний ​​мөнгийг хурааж авсан тохиолдол гарч байв. Ханш хэлбэлзэж, ам.доллар, канад доллараас хэт давсныг мэдээгүй аялагч мөнгөө мэдүүлээлүйгээс, үнэрч ноход мэдүүлэгдээгүй мөнгийг олсон бөгөөд CBSA түүнээс бүх мөнгийг хураан авчээ.

Эцсийн эцэст ихэнх хүмүүс 10,000 доллараас дээш мөнгөтэй явахгүй байхыг сонгодог. Ямарч тохиолдолд, хүн өөрт байгаа бүх мөнгөн тэмдэгтийнхээ нийт үнэ цэнийг зөв тооцож, хэтэрвэл мэдүүлэх хэрэгтэй байдаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.