Олон хүмүүс коллежид суралцахыг мөрөөддөг ч, оюутны өрийн дарамтаас айдаг. Шинэ судалгаагаар, Америкийн коллеж төгсөгчдийн 30 орчим хувь нь коллеж төгссөнийхөө дараа сурсан зардлаа нөхөх чинээний хангалттай мөнгө олохгүй байгааг харуулсан үр дүн гарсан гэж Fortune мэдээлэв.
Мэргэшлээс их зүйл шалтгаална
Foundation for Research on Equal Opportunity –оос саяхан гаргасан тайланд, ихэнх тохиолдолд хүмүүсийн дээд боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж нь, сонгосон мэргэжлээс нь ихээхэн хамаарч байгааг дурджээ.
Өндөр цалинтай, төлбөрийн зардлаа нөхдөг мэргэжлүүд:
инженерчлэл;
Мэдээлэл зүй;
сувилахуй;
эдийн засаг,
Жишээлбэл, инженерийн мэргэжилтэй хүн амьдралынхаа туршид боловсролд зарцуулснаасаа илүү 950,000 доллар олох боломжтой. Сувилахуйн мэргэжилтэй хүмүүсийн хувьд ялгаа нь 618,000 доллар байна.
Харин боловсролд зарцуулсан мөнгөөө нөхөж олдоггүй мэргэжлүүд:
сэтгэл судлал;
англи хэл судлал;
хүмүүнлэгийн чиглэлийн ихэнхи мэргэжлүүд.
Дүрслэх урлагийн боловсрол эзэмшсэн хүмүүс амьдралынхаа туршид боловсролдоо зарцуулсан зардлаасаа дунджаар 88 мянган ам.доллараар бага цалин авдаг болох нь харагджээ.
Харин Техникийн боловсрол нь, ерөнхийдөө өндөр цалинтай байна. Мөн мэргэжлийн болон боловсролын цалин орлого, бүс нутаг бүрт харилцан адилгүй байгаа нв харагдсан байна.
Түүнчилэн, дөрвөн жилийн (бакалаврын) хөтөлбөрүүдийн бараг 25% нь сургалтын зардалтай нь харьцуулахад өгөөжгүй байгааг тайланд дурджээ. Хоёр жилийн коллежийн хөтөлбөрүүдийн 43% нь мөн адил байна. Жишээлбэл, Өмнөд Калифорнийн Их Сургуульд драмын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшихэд, 4 жилийн хугацаанд 160,000 гаруй доллар төлдөг. Гэтэл эдгээр төгсөгчид, бакалаврын зэрэг шаарддаггүй театрын ажилын байранд ажилладаг хүмүүсээс жилд 10,000 доллараар бага авдаг байна.
Үүний зэрэгцээ, зарим төрлийн дээд боловсрол өндөр ашигтай байна. Жишээлбэл, Принстоны их сургуулийн компьютерийн инженерийн хөтөлбөрийг төгсөгчид, амьдралынхаа туршид боловсролдоо зарцуулснаасаа долоон сая ам.доллараар илүү орлого олж байгаа нь харагджээ.