Алан Скотт нь, анагаах ухаанд анх удаа ботокс хэрэглэж байсан хүн бөгөөд бидний мэдэх үрчлээний эсрэг тарилгын хэмжээнд биш, харин нүдний эмгэг судлалын салбарт хэрэглэж байсан хүн юм. Энэ тухай Сноб нийтэлжээ.
1960-аад онд Алан Скотт, Калифорниа мужийн Сан Франциско дахь Смит-Кеттлвелл нүдний хүрээлэнд ботоксыг судалж байхдаа, энэ бодис нь булчинд ер бусын саажилт үүсгэдэг болохыг анзаарч, энэхүү хорт бодисын сайжруулсан найрлага нь strabismus болон блефароспазмыг эмчлэхэд тусална гэж үзэн гэж санал болгожээ.
Тэрээр эмийн томъёог бүтээж, 1989 онд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) зөвшөөрлийг нь авсан. Тэр үедботоксыг Oculinum гэж нэрлэдэг байв.
Гэтэл, эмчийн өвчтөнүүд Oculinum нь, strabismus-ийг эмчилдэг төдийгүй нүдний эргэн тойрон дахь үрчлээсийг арилгадаг болохыг анзаарсан. 1991 онд Allergan эмийн компани Скоттын зохион бүтээсэн жорыг худалдан авч, ботокс үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2002 онд уг бодисыг гоо сайхны салбарт ашиглах зөвшөөрлийг авсан байна. Тэр үеэс ботокс маш их алдаршиж, сая сая хүмүүс залуужуулах үр нөлөөг нь хүртжээ. Үүнээс гадна мигрень зэрэг янз бүрийн өвчнийг эмчлэх, мөн хөлрөлтийг багасгахад хэрэглэдэг болсон байна.
Алан Скотт, “Амьдрал бол оньсого. Болж буй бүх зүйл гайхалтай. Үрчлээний эсрэг хэрэглэх нь сонирхолтой ч, багахан хөнгөмсөг асуудал" гэж өөрийн бүтээсэн бүтээгдэхүүнийх нь зориулалт хэрхэн өөрчлөгдсөн тухай ярьсан байдаг. Мөн тэрээр, "Чи ямар нэгэн зүйл бүтээснийхээ дараа, дараа нь юу болохыг хэзээ ч мэдэхгүй" гэж хошигнодог байжээ.
Ботокс бол ботулиний токсин дээр үндэслэсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь Clostridium botulinu бактериар үүсгэгддэг хорт бодис бөгөөд булчингийн саажилтад хүргэдэг, үхэлд ч хүргэх чадвартай. Дэлхийн 2-р дайны үед ботулиний хорыг биологийн зэвсэг болгон ашиглах боломжийг судалж байжээ.