Нэгдсэн Үндэстний Байгууллагаас, дэлхийн улс орнуудаар ажиллаж, амьдарч байгаа цагаачдын мөнгөн гуйвуулгатай холбоотой баримтуудыг дэлгэсэн бөгөөд энэ нь бага боловч дэлхийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна гэж дүгнэжээ.
6-р сарын 16-ны өдрийг "Олон улсын гэр бүлийн мөнгөн гуйвуулгын өдөр" болгон, цагаачдын эх орондоо байгаа гэр бүл, нийгэмдээ оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тэмдэглэдэг.
1. Дэлхийн 9 дэх хүн бүр, цагаачдын эх орондоо илгээсэн мөнгөн тусламжийн дэмжлэгтэй амьдардаг
Одоогийн байдлаар дэлхийн нэг тэрбум орчим хүн буюу долоон хүн тутмын нэг нь мөнгө шилжүүлэх, хүлээн авах замаар ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлэхтэй холбогдож байна. Дэлхий дээр 800 сая хүн буюу есөн хүн тутмын нэг нь, гадаадад цагаачилсан гэр бүлийн гишүүдийнхээ илгээсэн мөнгийг авч амьдардаг.
2. Цагаачдын эх орондоо илгээдэг мөнгө тэдний олсон орлогын дөнгөж 15% л байдаг
Цагаач ажилчид дунджаар сардаа эсвэл хоёр удаа гэртээ 200-300 доллар илгээдэг бөгөөд энэ нь тэдний цалингийн ердөө 15 хувь юм. Үлдсэн 85% нь ажиллаж буй улсад нь үлддэг бөгөөд тухайн улсын эдийн засагт эргэлдэж, мөн тодорхой хувийг нь хадгалдаг.
3. Мөнгө шилжүүлэх нь хямд биш хэвээр байна
Олон улсын мөнгөн гуйвуулга нь ихээхэн үнэтэй гүйлгээ юм. Дэлхий даяар дунджаар валют хөрвүүлэлт болон хураамж нь, нийт илгээсэн үнийн дүнгийн 7 хувийг эзэлдэг. Технологийн инноваци, ялангуяа мобайл технологи, дижиталчлал, блокчэйн зэрэг нь зохицуулалтын орчинтой хослуулан зах зээлийг үндсээр нь өөрчилж чадна.
4. Цуглуулсан мөнгө нь олон сая ядуу хүмүүст туслахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хэдийгээр илгээсэн мөнгө нь цагаачдын хүлээн авагч орнуудад олсон мөнгөний дөнгөж 15 хувийг эзэлдэг ч, эх орныхоо өрхийн нийт орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Иймээс энэ мөнгө сая сая гэр бүлийг аврах тусламж болж байна. Олон улсын Хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн (IFAD) ерөнхийлөгч Гилберт Ф.Хунгбо, “Үүнийг гэр рүүгээ илгээсэн мөнгөний хэмжээнд биш, харин хүмүүсийн амьдралд үзүүлэх нөлөөллийн хэмжээнд авч үзэх нь зөв. Цагаач бүрийн гэр рүү илгээдэг багахан хэмжээний 200 эсвэл 300 доллар нь, гэр бүлийн орлогынх нь 60 орчим хувийг эзэлдэг. Энэ нь тэдний амьдрал, амьдарч буй нийгэмд асар их өөрчлөлт авчирдаг.” гэж онцолсон байна.
Цагаачдын илгээсэн мөнгөний 75% нь хоол хүнс, эмнэлгийн хэрэгцээ, сургуулийн төлбөр эсвэл орон сууцны зардал зэрэг үндсэн хэрэгцээнд зарцуулагддаг. Харин 25 орчим хувь нь жилд 100 гаруй тэрбум доллар болдог. Үүнийг, орлого бий болгох, ажлын байр бий болгох, эдийн засгийг өөрчлөх, ялангуяа хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа эрхлэхэд зарцуулах эсвэл хөрөнгө оруулалт хийхэд зарцуулдаг нь харагдсан байна.Нэмж дурдахад, хямралын үед цагаачид, илүү их мөнгө гэртээ илгээдэг нь харагджээ.
5. Мөнгө гуйвуулга нь, SDG-ийн үзүүлэлтийн дор хаяж 7 пунктыг хангахад тусалдаг
Цагаачид гэртээ илгээсэн мөнгө, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт (SDG) тусгагдсан, ядуурлыг арилгах; өлсгөлөнг шийдэх; эрүүл мэнд, сайн сайхан байдал; чанартай боловсрол; цэвэр ус, ариун цэврийн байгууламж; зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт; тэгш бус байдлыг бууруулах зэрэг хэд хэдэн зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал: Хэрэв одоогийн чиг хандлага үргэлжилбэл, 2030 он хүртэл ойролцоогоор 8.5 их наяд долларыг цагаачдаас хөгжиж буй орнууд болох эх орон руугаа шилжүүлэх болно. Үүнээс 2 их наяд гаруй ам.доллар хуримтлагдна, эсвэл хөрөнгө оруулалт хийгднэ. Энэ бол тогтвортой хөгжлийн гол үзүүлэлт юм.
6. Илгээсэн мөнгөний тал нь, дэлхийн хамгийн ядуу хүмүүс амьдардаг хөдөө орон нутагт шууд очдог
Дэлхийн хэмжээн дэх мөнгөн гуйвуулгын тал орчим хувь нь дэлхийн хүнсний хомсдолтой ядуусын дөрөвний гурав нь амьдардаг хөдөө орон нутагт очдог. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, ирэх таван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд хөдөө орон нутагт хуримтлагдсан хөрөнгө оруулалтын урсгал нэг их наяд долларт хүрнэ.
7. Мөнгө гуйвуулга нь олон улсын тусламжаас гурав дахин чухал бөгөөд хэмжээ нь өссөөр байна
Мөнгө гуйвуулга нь хөгжлийн албан ёсны тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нийлүүлснээс гурав дахин их хэмжээний хувийн хөрөнгийн эх үүсвэр юм. 2018 онд 200 сая гаруй цагаачид мөнгөн гуйвуулгаас хамааралтай улс орнууд руу 689 тэрбум доллар илгээжээ. Үүний 529 тэрбум ам.доллар нь хөгжиж буй орнууд руу орсон байна.