May
31
2022
Anu.mn
Мэдээ
Цар тахалтай холбоотой Азиудын эсрэг хүчирхийллийн улмаас АНУ даяарх Хятад хорооллууд илүү ...
Цар тахалтай холбоотой Азиудын эсрэг хүчирхийллийн улмаас АНУ даяарх Хятад хорооллууд илүү нягтарч, их хөл хөдөлгөөнтэй эрч хүчтэй болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цар тахалтай холбоотой Азиудын эсрэг хүчирхийллийн улмаас АНУ даяарх Хятад хорооллууд илүү нягтарч, их хөл хөдөлгөөнтэй эрч хүчтэй болжээ

4 сарын сүүлээр Сан-Францискогийн хятад хороололд, “ААРI” нийгэмлэгээс ази болон номхон далайн орнуудаас гаралтай 12 энгийн америкчуудын дүр төрхийг харуулсан хар цагаан фото ханын зургийг анх удаа банкны барилгын ханан дээр байрлуулжээ. Дараа нь, “Неон хэзээ ч ийм гэрэл гэгээтэй байгаагүй” орчин үеийн урлагийн үзэсгэлэн Чайнатаунд анх удаа зохион байгуулагдаж, арслан, луугийн бүжиг, загварын шоу зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа явагдаж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хятад хорооллуудын урлаг соёлын байгууллагууд, Хойд америк даяар хэдэн арван жилийн турш өөрсдийн хороолол, өв соёл, зан заншил, хоолны бизнесээ таниулах арга хэмжээ явуулж ирсэн байдаг. Гэтэл цар тахалтай холбоотойгоор Азиудын эсрэг арьс өнгөөр гадуурхах үзэл үүсч, урьд өмнө байгаагүй гэнэтийн цохилттой учирсан бөгөөд энэ хандлага улам эрчимжин үргэлжилсээр байгаа юм. Энэхүү арга хэмжээнд оролцсон нийт ази гаралтай залуус, “Азиудын эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх хүсэлтэй байна”, мөн “Чайнатауныг жуулчидын сонирхол татах үзвэр үзүүлбэрийн хэмжээнд авч үздэгээс биш, олон нийтийн үзэл бодол, дуу хоолой, нийгмийн нэг хэсэг гэж үзэхгүй байна” гэцгээж байлаа хэмээн Collaborative-н салбарын Сан-Франциско дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал Дженни Лунг ярьжээ.

Image

Нью Йоркд ирэх сард, Think!Chinatown хэмээн нэрлэгдэж өргөнөөр тэмдэглэгдэх болсон зуны шөнийн зах нээгднэ. Өнгөрсөн жил азиудыг ам хэлээр доромжлон гадуурхах, бие мах бодийн гэмтэл учируулах асуудлууд олширсонтой холбоотой бие биедээ туслах, шударга ёсонд суурилсан сайн санааны Neighborhoods Now-д нэгдэж байна гэж Think! Chinatown-г үүсгэн байгуулагч, захирал Инь Конг хэлжээ.

Ванкуверын Чайнатаунд цар тахалд буруутгасан балмад үйлдлүүд гарч байдлыг хурцатгасаар байна. Ямартай ч, урд нь төлөвлөсөн соёлын төслүүдээ эхлүүлж чадсан. Энэ ажлыг бид цар тахал гараагүй, асуудал үүсээгүй ч байсан хийх байсан гэж Ванкуверын хятад хорооллын Фондын удирдагч Кэрол Ли ярьжээ.

Америкийн хятад хорооллууд хэдийд, хаана бий болов?
АНУ-н хотуудаар, идэвхитэй нь цөөхөн 50 хүрэхгүй хятад хороолол байдаг бөгөөд ихэнхи нь19-р зуунд хятад ажилчид алт олборлох эсвэл төмөр замд ажиллахаар ирж суурьших үедээ, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс өөрсдийгөө хамгаалах үүднээс хамт амьдарч эхэлснээр олон тооны хятад хороолол үүсчээ. Явцын дунд зарим нь уусч алга болсон байдаг.

Image

Эх сурвалж: www.usatoday.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.