1960-аад оны дундуур эрдэмтэд, анхны, ер бусын, амьтан, хүмүүст хоёуланд нь нөлөөлж болзошгүй коронавирусыг (HCoV-229E) илрүүлсэн ч, дэлхий дээр үүнээс илүү олон муу өвчнүүдийг үзэж, даван туулсаар ирсэн хэмээн хожмын аюулыг нь тоогоогүй ажээ. Энэ талаар ВВС дэлгэрэнгүй мэдээлэв.
Гэтэл нөхцөл байдал удалгүй өөрчлөгдөж эхлэн, бета-коронавирус C-MERS-CoV-с гаралтай, B-SARS-CoV бета-коронавирусаар үүсгэгдсэн амьсгалын замын цочмог хам шинжийн анхны тохиолдол 2002 онд бүртгэгдэж, 2015 онд Ойрхи Дорнодод амьсгалын замын хам шинжийн дэгдэлт гарч, 2019 оны сүүлээр дэлхий нийт SARS-CoV-2-тэй танилцаж, 2020 оны хавраас дэлхий нийтийг хамарсан, амь насанд аюултай цар тахалын хэмжээнд хүрч бараг 3 жил үргэлжилсэн юм. Хэдийгээр тахалыг зогсоож чадсан хэдий ч, эрдэмтэд ирээдүйд, эрт орой хэзээ ч юм гарч ирэх нь тодорхой гэдэгт эргэлздэггүй, энэхүү нэн тааламжгүй вирусын дараагийн гишүүн гарч ирэх үеийг урьчилан харах зорилгоор судалгаа хийжээ.
Ливерпүүлийн эрдэмтэд, дараагийн вирус хэзээ гарч ирэх, ямар амьтан вирус тархахад тусалж болохыг урьдчилан таамаглахаар, хиймэл оюун ухааныг программчилсан бөгөөд судалгаанд оролцсон вирус судлаач доктор Маркус Благроув, "Бид шинэ үеийн коронавирус хаанаас гарч болохыг мэдэх судалгааны явцад, тэдний үүсэх арга замуудын нэг нь бол, одоо байгаа хоёр вирусын РНХ дахин нэгдэх буюу энэхүү хоёр өөр төрөл нь нэг эсийг халдварлуулж, охин вирус гэж нэрлэгддэг вирусыг үүсгэснээр шинэ омог үүсдэг болохыг тодруулсан. Мөн, шинээр гарах вирусын тээгч болон хоорондын холбоо нь, SARS-CoV-2-оос илүү аймшигтай зүйлийг үүсгэх чадвартай, өмнөх тооцооллоос хэдэн арав дахин их байх магадлалтай гэж дүгнэжээ.
Урд нь, зөвхөн дөрвөн төрлийн (32 ба 68 төрлийн коронавирус тээж чаддаг, азийн дал модны civet болон тахан хоншоорт сарьсан багваахай) хөхтөн амьтад (хүнийг тооцохгүй) нэгэн зэрэг SARS-CoV-2 болон бусад төрлийн коронавирусыг хамтад нь тээдэг гэж үздэг байсан бол, харин хиймэл оюун ухаан, 126 боломжит тээгч байж болохыг илрүүлсэн байна. Хиймэл оюун ухааны боловсруулсан алгоритм нь, SARS-CoV-2 нь, энгийн зараа, Европын туулай, тэр ч байтугай тэмээ зэрэг олон амьтдын вирусуудтай дахин нэгдэх чадвартай гэсэн таамаг гаргав.
Сүүлийн үед коронавирус нь хүн төрөлхтний номер нэг дайсан байсан. Гэсэн ч, энэ вирусын хор хөнөөлгүй олон хэлбэрүүд бидний дунд байсаар байгаа бөгөөд бидний олонх нь эдгээр коронавирусын халдваруудын аль нэг хэлбэрээр өвдөж, хамрын ханиад маягаар хөнгөн тусаад өнгөрсөн гэж мэргэжилтнүүд үзэж бөгөөд Коронавирус нь, альфа, бета, гамма, дельта гэсэн зөвхөн дөрвөн төрөлтэй. Эдгээрээс зөвхөн эхний хоёр нь хүнд халдварлах боломжтой бөгөөд зөвхөн бета-коронавирус нь амьсгалын замын цочмог хам шинжийн SARS-ийг үүсгэдэг. Эдгээр вирус нь, нам гүм байх, РНХ-г байнга хоорондоо солилцох дургүй байдаг. Тэд сонгосон эзнийхээ дархлааны системийн мастер түлхүүрүүдийг илүү сайн сонгохын тулд генийн кодоо өөрчилөхөөс гадна, байнга шинэ эзэн хайж байдаг. SARS-CoV-2 хаанаас гарсныг хараахан олж чадаагүй байгаа нь, эдгээр бүх вирусын өөрчлөлт, мутацийг хянахад маш хэцүү байна. Гэсэн хэдий ч, үржлийн гол газар нь, гайхалтай уян хатан дархлаатай учираас удаан хугацаанд өвдөхгүй харин тэднийг холилдох, мутацлагдах боломжийг олгодог, вирус тээгч хэвээр байгаа сарьсан багваахай гэдэг дээр ихэнхи эрдэмтэд санал нийлж байна. Вирус мутацид орсон тохиолдолд хүнд халдварлах нь цаг хугацааны асуудал болдог. Коронавирус тээгч гэгдсэн амьтдаас айж цэрвэх, тэдэнд хандах хандлагаа өөрчлөх ёсгүйг мөн судлаачид сануулсан байна.
“Вирусыг тооцоолох технологи нь, онолын хувьд эмгэг төрүүлэгч бичил биетүүд мутацид орохыг хянах боломжийг олгодог. Хэрэв бид эдгээр вирусыг урьдчилан тодорхойлж чадвал, вирусыг хүнд халдварлахаас сэргийлэх эм, вакциныг урьдчилан боловсруулах цаг гарна" гэж доктор Благров бичжээ.