July
18
2024
Anu.mn
Мэдээ
Эрдэмтэд зөвхөн нэг нөхцөлд, тамхичдын уушиг бүрэн сэргэж чадна гэдгийг нотолсон байна
Эрдэмтэд зөвхөн нэг нөхцөлд, тамхичдын уушиг бүрэн сэргэж чадна гэдгийг нотолсон байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эрдэмтэд зөвхөн нэг нөхцөлд, тамхичдын уушиг бүрэн сэргэж чадна гэдгийг нотолсон байна
Photo: Depositphotos

Эрдэмтэд хүний уушиг нь, хүн тамхинаас гарсан тохиолдолд тамхинаас үүдэлтэй хорт хавдар үүсгэгч мутацийг эмчлэх бараг ид шидийн чадвартай гэж мэдэгдсэнийг BBC нийтлэв.

Урд нь, уушигны хорт хавдар үүсгэдэг мутаци нь хүн тамхиа хаясан ч уушгинд үлддэг гэж үздэг байсан бол, харин Nature сэтгүүлд хэвлэгдсэн саяхны судалгааны гайхалтай үр дүн нь, тамхичдын уушгинд бүрэн бүтэн үлдсэн цөөхөн эсүүд нь уушгийг бүрэн сэргээх чадвартай болохыг харуулсан байна. Энэ үр дүн, 40 жилийн турш өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан, тамхиа хаясан хүмүүс дээр ч ажиглагджээ . Тамхинд агуулагдах химийн бодисууд уушгины эсийн ДНХ-г устгаж, улмаар мутацид орж, аажмаар хорт хавдар үүсгэдэг, мөн тамхичдын амьсгалын замын эрхтэнүүдээс авсан ихэнх эсүүд тамхины нөлөөн дор мутацид орж, 10 мянга хүртэлх генетикийн өөрчлөлтийг агуулдаг болох нь тогтоогджээ.

Лондонгийн их сургуулийн коллежийн (UCL) судлаач доктор Кейт Гоуэрс, "Энэхүү мутацлал нь, цаг нь болоход дэлбэрэхээ хүлээж буй цагтай тэсрэх бөмбөгтэй адил юм" гэж ярьжээ. Гэхдээ гайхалтай нь, уушигны эсийн багахан хэсэг нь гэмтдэггүй болох нь харагдсан бөгөөд эдгээр эсүүд тамхинаас үүдэлтэй генийн мутациас хэрхэн зайлсхийдэг нь тодорхойгүй "цөмийн бункерт байгаа" юм шиг байдалд байдаг.

Харин хүн тамхинаас гарах үед эдгээр эсүүд ургаж, уушигны гэмтсэн эсүүдийг сэргээж эхэлдэг байна. Тамхинаас гарсан хүмүүсийн уушгины эсийн 40 хүртэлх хувь нь тамхи татдаггүй хүмүүсийнхтэй яг адилхан харагддаг бөгөөд Сэнгерийн хүрээлэнгийн судлаач Питер Кэмпбелл, "Бид энэ нээлтэд ямар ч бэлтгэлгүй байсан. Амьсгалын замыг ямар нэгэн байдлаар ид шидээр сэргээдэг тодорхой тооны эсүүд байна.

Гайхамшигтай жишээ бол, 40 жилийн дараа тамхинаас гарсан өвчтөнүүдийн уушигны эдгээр эсүүд, уушгийг нөхөн төлжүүлж эхэлсэн" гэж ВВС-д ярилцлага өгчээ. Тамхи татдаг хүмүүсийн уушиг тамхиа хаясаны дараа хэр зэрэг сэргэдэг талаар хараахан судлагдаагүй байсан. Энэ судалгаагаар, амьсгалын замын гол эрхтэнүүдэд анхаарлаа төвлөрүүлж, харин бие махбодид хүчилтөрөгч тараахад оролцдог уушигны бичил харуурын бүтэц болох цулцангийн хэсгийг тусгайлан судлаагүй юм. Их Британид жил бүр 47 мянга орчим уушигны хорт хавдар оношлогддог. Тэдний бараг дөрөвний гурав нь тамхитай холбоотой байдаг. ОХУ-д Эрүүл мэндийн яамны Радиологийн үндэсний эмнэлгийн төвийн мэдээлснээр ийм төрлийн өвчний 62 мянга гаруй тохиолдол илэрсэн байна. Орос улсад жилд 50 мянга орчим хүн уушигны хорт хавдраар нас бардаг байна. “Мөн энэхүү судалгаагаар, тамхинаас гарсан хүмүүс тамхи татаагүй эхний өдрөөсөө уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлээ бууруулах нь харагдсан.

Энэ үр дүн үнэхээр урам зориг өгч байна. Тамхинаас гарсан хүмүүсийн уушгины эсүүд цаашид гэмтэхээ болихын зэрэгцээ, эрүүл эсүүд нь урд нь тамхинаас болж гэмтсэн эсүүдийг нөхөн сэргээх боломжтой болох нь үнэхээр гайхамшиг юм" гэж Хавдар судлалын мэргэжилтэн доктор Рэйчел Оррит ярьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.