October
4
2022
Anu.mn
Мэдээ
Google Translate Хятадад ажиллахаа больжээ
Google Translate Хятадад ажиллахаа больжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Google Translate Хятадад ажиллахаа больжээ
Photo: IStock

10-р сарын 3-нд Google, хэрэглээний түвшин бага байгаа учираас эх газрын Хятад дахь Google Translate-ийг хаасан гэж мэдэгдсэнийг CNBC мэдээлэв.

Энэ алхам нь, дэлхийн хоёр дахь том эдийн засагт үлдсэн сүүлчийн бүтээгдэхүүний нэгийг дуусгавар болгов.

Эх газрын Хятадад зориулсан Google Translate вэбсайт нь хэрэглэгчдийг уг үйлчилгээний Хонг Конг хувилбар руу дамжуулдаг. Гэхдээ үүнийг эх газрын Хятадаас авах боломжгүй болжээ.

Google мэдэгдэлдээ "Бид эх газрын Хятад дахь Google Translate-ийн хэрэглээ бага байгаа тул зогсоож байна" гэжээ.

Google нь Хятадын зах зээлтэй хурцадмал харилцаатай байсан. Америкийн технологийн аварга компани 2010 онд, хятадын засгийн газраас интернэтэд хатуу цензур тавьсаны улмаас хайлтын системээ Хятадаас гаргаж байв. Түүний Google Maps, Gmail зэрэг бусад үйлчилгээг Хятадын засгийн газар мөн хориглосон байна.

Үүний үр дүнд хайлтын систем Baidu болон сошиал медиа, тоглоомын аварга Tencent зэрэг орон нутгийн өрсөлдөгчид хайлтаас эхлээд орчуулга хүртэл Хятадын интернет орчинд ноёрхох болсон.

Google одоогоор Хятадад маш хязгаарлагдмал оролцоотой байна. Ухаалаг утас зэрэг зарим тоног төхөөрөмжийг Хятадад үйлдвэрлэдэг. Гэвч өнгөрсөн сард Google компани Pixel ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийн зарим хэсгийг Вьетнам руу шилжүүлсэн гэж The New York Times мэдээлжээ.

Тус компани, Google Play-г Хятадад хориглосон байгаа ч Google Play дэлгүүрт ашиглах боломжтой Android үйлдлийн системдээ зориулсан программыг хятад хөгжүүлэгчидээр бүтээлгэхээр оролдож байна.

2018 онд Google, хайлтын системээ Хятадад дахин нэвтрүүлэхийг оролдсон ч ажилчид болон улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул уг төслөө орхисон байна.

Америкийн бизнес эрхлэгчид АНУ, Хятадын хооронд үргэлжилж буй технологийн хурцадмал байдлын төв цэгт ороод байна. Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг салбаруудын технологид Хятад улс нэвтрэх боломжтой байгаа нь Вашингтоныг санаа зовоход хүргэж байна.

8-р сард, АНУ-ын чип үйлдвэрлэгч Nvidia компаниас зарим эд ангиудыг Хятадад худалдахыг Вашингтоноос хязгаарлана гэж буйг мэдэгдсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.