June
21
2024
Anu.mn
Мэдээ
Хамелеон зарчим: Эрдэмтэд, хүмүүс стрессээс болж яагаад бууралтдаг болохыг тайлбарлав
Хамелеон зарчим: Эрдэмтэд, хүмүүс стрессээс болж яагаад бууралтдаг болохыг тайлбарлав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хамелеон зарчим: Эрдэмтэд, хүмүүс стрессээс болж  яагаад бууралтдаг болохыг тайлбарлав
Photo: Shutterstock

Бууралтах нь хүний биеийн хөгшрөлтөөс гадна стресстэй холбоотой гэдгийг хүн бүр мэднэ. Мөн хүмүүс амсаж байсан айдас, цочролоо "Би бараг бууралтах шахсан" гэж илэрхийлж байдаг. Харин саяхан Харвардын их сургуулийн хэсэг эрдэмтэд стресс болон үс бууралталт хоёрын хамаарлыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чаджээ. Энэ тухай ВВС нийтлэв.

Эрдэмтэд хүмүүсийн үс бууралтахыг, Хамелеон хэмээх амьтны өнгөө өөрчилдөг зарчимтай бараг ижил гэж үзжээ. Энэ нь, амьтан аюулд орж стресстэх үед тохиолддог бөгөөд хамелеон аюулд орох үедээ, хар саарал пигментийг ихээр ялгаруулж өнгө нь хувирдаг байна.

Хүний хувьд бидний үсний өнгийг хариуцдаг механизм нь, мезенхимийн үүдэл эсээс (MeSC) үүсдэг. Тэд үсний уутанцар руу шилждэг меланоцитуудыг ялгаруулж, тэнд бидний үсийг ​​буддаг пигмент меланиныг үүсгэдэг. Энэ үйл явц хэвийн нөхцөлд огт зогсдоггүй. Үүнийг, үсийг зориуд өөр өнгөөр ​​будсан жишээн дээр тодорхой харж болно. Будсан үс ургахдаа, тухайн хүнд байгалиас заяасан өнгөөөрөө л ургадаг.

Харин бие махбод сөрөг сэтгэл хөдлөлийн цочролыг мэдрэх үед, энэ үйл явцын системийн үйл ажиллагаа доголдож, бидний үсний уутанцар саарал пигментээр дүүрдгээс бууралтдаг байна.

Өвдөлт ба айдас

Туршилтын үед хархнуудыг, бие махбодийн өвдөлтөөс үүдэлтэй стрессийг мэдрэхээс өөр аргагүй байдалд оруулахад, өвдөлт нь fight or flight буюу “тэмц эсвэл зугт“ гэж нэрлэгддэг хэт цочролын хариу урвалыг өдөөсөн. Энэ нөлөөлөл нь харханд нейротрансмиттерийн норэпинефриний үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн. Энэхүү норэпинефрин нь анхаарал, үйл ажиллагааны түлхэцийг нэмэгдүүлэх үүрэгтэй бөгөөд MeSC-тэй холбоотой байдаг. Харх өвдөлтийг мэдэрмэгц норэпинефрин ялгарч, меланоцитын үүдэл эсүүд хурдацтай үржиж, шилжиж, шавхагдаж эхлэн, хязгаарлагдмал нөөцтэй MeSC-ийн нийлүүлэлт багассан. Бие махбодид MeSC багасахад, үсний пигментацид оролцдог чанартай меланоцитуудын оролцоо буурц буй нь харагджээ.

Амьтнаас ялгаатай нь, хүн бие махбодийн өвдөлтөөс гадна сэтгэлийн зовлон, хүчтэй сэтгэл хөдлөлийн цочрол, удаан хугацааны гүн гүнзгий сэтгэл гутралыг мэдрэх чадвартай байдаг. Тиймээс бидний үсний пигментацийн үйл явц тасалдах асуудал байнга тохиолдох боломжтой байдаг. Дайны үеэр 20 настай залуус бүрэн бууралтаж байсан түүхүүд олон байдаг. Жишээ нь,Элем Климовын алдарт "Ирээд хараарай" кино, киноны гол баатар беларусь хүү, фашистуудын яргалал, шийтгэлийн ажиллагааны гэрч болж цочиролд орон, хоёр хоногийн дотор буурал өвгөн болж хувирсан тухай өгүүлдэг. 

Харин ахимаг насны хүмүүсийн бууралталтын хувьд, хүний нас ахих тусам MeSC нь байгалийн жамаар шавхагдаж дуусдагаас бууралтдаг. Ховор тохиолдолд зарим хүмүүс эрт бууралтдагийг удамшлын урьдал нөхцөлөөр тайлбарлажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.