August
17
2024
Anu.mn
Мэдээ
Хуванцар савтай ус цусны даралтыг өсгөдөг
Хуванцар савтай ус цусны даралтыг өсгөдөг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хуванцар савтай ус цусны даралтыг  өсгөдөг
Photo by Waldemar on Unsplash

Хуванцар савтай ус уух нь таны эрүүл мэндэд хортой, харин цоргоны ус тустай гэж NewYorkPost мэдээлэв.

Microplastics сэтгүүлд саяхан хэвлэгдсэн судалгаагаар, хуванцар савнаас ус уухад, микропластикууд цусанд орж цусны даралтыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Микропластик нь бидний хоол хүнс, усны дийлэнх хэсэг савлагдсан байдаг хуванцар савны жижиг хэсгүүд юм. Эдгээр нь гэдэс, уушигны эсээр нэвчин цусны урсгал болон биеийн бусад эд эсэд нэвтэрдэг. 2018 онд хийгдсэн судалгаагаар, зүрхний эрүүл мэнд, дааврын тэнцвэргүй байдал, тэр байтугай хорт хавдартай холбоотой микропластикийн хордлого нь, эрүүл мэндийн системд 289 тэрбум долларын хохирол учруулсан гэсэн дүгнэлт гарчээ.

Нэгэн шинэ судалгааг Австри улсын Danube Private University-н Анагаах ухааны факультетийн хэсэг эрдэмтэд хийсэн бөгөөд оролцогчидыг хоёр долоо хоногийн турш хуванцар болон шилэн савнаас шингэн уулгахгүй, зөвхөн крантны ус уулгахад цусны даралт нь мэдэгдэхүйц буурч байгаа нь харагдсан байна.

Судалгааны багийнхан, “Гайхалтай чиг хандлагууд ажиглагдсан. Хуванцар савны хэрэглээг багасгах нь, цусны даралт ихсэх нийтлэг өвчнийг бууруулж болохыг харуулсан анхны судалгаа бөгөөд цусны урсгал дахь хуванцар хэсгүүдийн хэмжээ багассантай холбоотой. Цусны урсгалд агуулагдах хуванцар хэсгүүд нь цусны даралтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Бид хуванцар саванд савласан ундаанаас зайлсхийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж тэмдэглэжээ.

Өмнөх судалгаагаар эрдэмтэд, хүмүүс долоо хоногт 5 грамм микропластик хэрэглэдэг болохыг тогтоожээ. Энэ нь ойролцоогоор зээлийн картын жин юм. Сонирхолтой нь,шилэн лонхтой шингэнээс ч микропластик илэрсэн байна.

Уг судалгаанд оролцогчдын цусны даралтыг судалгааны эхэнд болон судалгааны турш өдөр бүр хэмжиж байсан бөгөөд хоёр долоо хоногийн дараах үр дүн, диастолын даралт "их хэмжээгээр буурсан" болохыг харуулж байжээ.

Мөн усны талаархи тусдаа судалгаанаас үзэхэд, цоргоны усыг буцалгаж, шүүхэд микропластик болон нанопластикийн агуулагдах хэмжээ бараг 90%-иар буурдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.