July
26
2024
Anu.mn
Мэдээ
Ойрын жилүүдэд 8.2 сая хүн муу зуршлаасаа болж нас барна: Эрсдлийг хэрхэн бууруулах вэ
Ойрын жилүүдэд 8.2 сая хүн муу зуршлаасаа болж нас барна: Эрсдлийг хэрхэн бууруулах вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ойрын жилүүдэд 8.2 сая хүн муу зуршлаасаа болж нас барна: Эрсдлийг хэрхэн бууруулах вэ
Photo: Depositphotos

Саяхан Парист болсон, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эмч, эрдэмтэд оролцсон Халдварт бус өвчний эрсдэлийг бууруулах эрүүл мэндийн бага хурлаас, хүмүүс өөрчлөлт хийж, ирээдүйн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхгүй бол ойрын жилүүдэд 8,2 сая хүн өдөр тутмын буруу зуршлаасаа болж амиа алдах болно гэсэн дүгнэлт гаргасныг TSN нийтлэв.

Өдөр тутмын буруу зуршил нь 200 төрлийн хорт хавдар болон бусад олон олон өвчнийг үүсгэдэг. ДЭМБ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уушиг, хөхний хорт хавдар манай гараг дээр хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдар бөгөөд үүнээс, хамгийн их үхэлд хүргэсэн нь уушигны хорт хавдар байжээ. Энэ өвчинийг тамхи татахтай шууд холбоотой, мөн өөр бусад олон өвчний шалтгаан болдог гэж үздэг.

Эрдэмтэд, “Никотин нь хэдийгээр донтуулдаг ч бодис боловч хорт хавдар үүсгэдэггүй, харин тамхи шатах явцдаа үүсгэдэг химийн урвалын улмаас хорт бодис ялгарч, эрүүл мэндийн асуудал үүсдэг. Шатдаг тамхийг татахаа болиход, хорт хавдар хэмээх аймшигтай өвчинөөр оношлогдох магадлал буурдаг. Үүнтэй холбоотойгоор, халдаг электрон тамхи, никотин агуулсан шингэн, шаталтгүй бүтээгдэхүүн гэх, 600 градус ба түүнээс дээш температурт шатдаг ердийн тамхинаас ялгаатай, 350 градус дотор халж уугин бүх хүнд хольцыг хайлуулдаг snus, мөн утаагүй болон зажилдаг тамхи, никотинтой давс, никотины наалт, шахмал, цацагч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн гарсан, гэвч эдгээр нь эрсдэлийг бууруулах ч, аюулгүй гэж ойлгож болохгүй. Тамхичдын 70% нь тамхинаас гарахыг хүсдэг бөгөөд зөвхөн 5% нь л гардаг. Тиймээс тамхины хор хөнөөлийг бууруулах, хор хөнөөлгүй өөр сонголтуудыг эрэлхийлэх чухал байна. Бүтээгдэхүүний чанарын хяналтыг хариуцдаг АНУ-ын засгийн газрын агентлаг FDA-аас, шатдаггүй бүтээгдэхүүнүүд нь, утаат тамхин дах нүүрстөрөгчийн дутуу исэл болон хорт хавдар үүсгэгч бодисууд, акролейн, формальдегид, бензопирен зэрэг янз бүрийн химийн нэгдлүүдийн орц бага, тамхинаас 95% бага хортой бодис агуулдаг болохыг тогтоосон” гэж дүгнэлтдээ дурджээ.

Израилийн онкологич Равен Земликмен, “Бүдүүн гэдэсний хорт хавдар нь, уушигны хорт хавдрын дараа нас баралтаар хоёрдугаарт ордог (2018 онд 860,000 гаруй хүн нас барсан). Омега-3 агуулсан хоол хүнс хэрэглэж хэвших, харин улаан мах, амттан, давс, хийжүүлсэн ундаа, этилийн спиртийн хэрэглээг багасгах хэрэгтэй. Улаан мах хэрэглэх нь хорт хавдраар өвчлөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг, харин загасны махны хэрэглээ бууруулдаг. Энэ нь загасны мах эмчлэх нөлөөтэйд биш, харин загас идэж, махыг орлуулж байгаатай холбоотой” гэж ярьсан байна .

Токиогийн их сургуулийн профессор Цюжи Ясүши, “Эртний Японы "Вашоку" цэсийг эрүүл бус хооллолтын сайн хувилбар юм. Энэ хооллолтын өөх тос, нүүрс ус тэнцвэртэй байдаг. Мөн таргалалтаас хамгаалдгаараа бас ашигтай. Японд, хүн амын дундах илүүдэл жингийн асуудлын хамгийн бага түвшинд бүртгэгддэг. Гэвч, 1947 оноос хойш Японы уламжлалт хоолны цэсэнд мах, өөх тос нэмэгдэж эхэлснээр хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгааг статистик харуулж байгаа юм. 2018 онд 1.3 сая гаруй япон хүн нас барсны 380 мянга орчим нь хорт хавдраар нас баржээ. Мөн Washhoku хоолны дэглэм барьдаг хүмүүсийн хувьд, тус улсын дундаж наслалт эмэгтэйчүүдийн хувьд 87, эрэгтэйчүүдийнх 81 нас байна” гэж хэлсэн үгэндээ дурджээ.

Эрдэмтэд, хортой муу зуршлуудад, нойр дутмаг байх, наранд удаан хугацаанд шарагдах, хамгаалалтгүй секс, экстрим спорт, хэт их дасгал хөдөлгөөн, хөдөлгөөний дутагдал зэргийг оруулсан байна. Эдгээр нь, хүмүүс өөрсдөө өөрчилж болох, дур хүслийн дагуу шийдэж болох асуудлууд юм.

“Нийт нас баралтын 63 хувь нь халдварт бус өвчний улмаас нас барж байгаагийн 9 сая нь 60-аас доош насныхан байна. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, эрүүл мэнддээ анхаарахгүй бол, 10 жилийн дараа гэхэд 8,2 сая хүн ийм өвчнөөр нас барна” гэж Польшийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эдийн засагч Анжей М.Фахл хэлжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.