June
8
2024
Anu.mn
Мэдээ
Олон нийтийн сүлжээнд мөнгө олох зорилгоор хүүхдийнхээ зураг, бичлэг тавьдаг блогчидын хүү ...
Олон нийтийн сүлжээнд мөнгө олох зорилгоор хүүхдийнхээ зураг, бичлэг тавьдаг блогчидын хүүхдүүд сэтгэл зүйгээрээ хохирдог
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Олон нийтийн сүлжээнд мөнгө олох зорилгоор хүүхдийнхээ зураг, бичлэг тавьдаг блогчидын хүүхдүүд сэтгэл зүйгээрээ хохирдог
Photo: iStock.com/Mikhail Seleznev

Эцэг эхийнхээ блогийн од болж байсан анхны "сошиал медиа хүүхдүүд" одоо насанд хүрцгээж, тэдний олонх нь хүүхдийг интернетийн орон зайд оруулахаас хамгаалах хууль батлахыг шаардаж байна. Эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ зураг, видео, хувийн нууцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мөнгө олох зорилгоор цацах нь, хүүхдүүдийн сэтгэхүйг гэмтээх үр дагавартай байдаг гэж CNN мэдээлэв.

Кэм Барретт анхны сарын тэмдэг ирсэн огноогоо яг таг мэддэг. Энэ тухай ээж нь фэйсбүүк хуудсаараа мэдээлж байжээ. Тэр, “Би дөрөвдүгээр ангид сурдаг, 9 настай байсан. 2009 оны 9-р сарын 9-ний өдрийг мартаж чаддаггүй. Энэ өдөр ээж маань фэйсбүүктээ “Бурхан минь, миний охин өнөөдөр эмэгтэй хүн болчихлоо. Анхны сарын тэмдэг нь ирсэн" гэж бичсэн. Би найзууд, тэдний эцэг эхээс ичиж,надад маш эвгүй санагдсан." гэж дурссан байдаг. Барретын бага нас нийгмийн сүлжээний эрин үетэй давхцсан. Ээж нь MySpace болон Facebook-т дуртай нэгэн байсан бөгөөд охиныхоо хувийн амьдралын талаар хэт дэлгэрэнгүй бичдэг, мөн хувийн амьдралынх нь олон мөчүүдийг нийтэлдэг байжээ.

Барретт, миний уурлах, баярлах, өвдөх, бүр намайг өргөж авснаа хүртэл, бүхий л зүйлийг маань, ямар ч зүйлийг орхигдуулахгүй, хориглох зүйлгүй ээж бичдэг байсан. Гэхдээ, ээжийнх нь постууд олны танил болсны ачаар, Деми Ловатогийн тоглолтын эхний эгнээний тасалбар зэрэг, олон алдартнуудаас урамшуулал авч байснаа нуусангүй. Гэвч энэ нь, Барреттын хүүхэд насанд маш их нөлөөлсөн гэж үздэг. Дунд сургуульд байхад нь, эдгээр мэдээллүүд нь дээрэлхүүлэх шалтгаан болж, сэтгэл санааны айдастай болж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсэж байсан, заримдаа зурагаа авахуулахгүйн тулд өрөөндөө нуугддаг байснаа ярьжээ.

Өдгөө 25 настай Барретт, эцэг эх нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүхдийнхээ зураг, видео, хувийн нууцыг нь постлож мөнгө олдог аргаас хамгаалах хууль гаргахыг хууль тогтоогчдод уриалж буй хөдөлгөөний гишүүн юм. Уг хөдөлгөөнд нэгдсэн залуучууд, мэдээллийн хэрэгслийн золиос болсон хүүхдүүдэд санхүүгийн нөхөн олговор олгох, насанд хүрсэн хойноо өөртэй нь холбоотой зохисгүй контентыг устгах эрхтэй болгохыг зорьж байна. Баррет 240,000 TikTok дагагчтайгаа, гэр бүлийн видео бичлэгийн мөлжлөгт хүүхдийг өртүүлдэг асуудал, тэр дундаа хүүхдийн хувийн мэдээллийг нийтлэх эсэх талаархи үзэл бодол, мөн өөрт нь тохиолдож байсан таагүй зүйлээ бичиж, хэлэлцдэг. Түүнийг 12 настай байхад нь нэгэн эр фэйсбүүкээр түүнд хувийн зурвас илгээж, түүнийг дугуйгаар явж байхад нь гэрт нь хүртэл дагаж явснаа, мөн хаана амьдардагийг нь хүртэл ээжийнх нь постноос мэддэг болсон гэж бичсэн байжээ. Энэ явдал түүнийг айлгаж, танихгүй хүмүүс бүгд, түүний алхам бүрийг харж байгаа мэт сэтгэгдэл төрдөг байснаа бичжээ.

2023 оны 2-р сард болсон сонсголын үеэр Баррет, Вашингтон мужийн хууль тогтоогчдыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн бичлэгт, насанд хүрээгүй хүүхдүүдийг оролцуулахаас хамгаалах хууль батлахыг нулимс дуслуулан уриалж хэлсэн үгэндээ, 15 настайдаа автомашины осолд орсон байх үед нь, ээж нь охиндоо туслахын оронд бичлэг хийж байсныг, мөн ахлах сургуульд сурч байхдаа стафильтийн халдвар авч эмнэлэгт хэвтэхэд нь, охиныхоо биеийн байдлын талаар хэтрүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсанаас, математикийн багш нь түүнийг шоолж, халдвартай охиноос хол байхыг хүүхдүүдэд анхааруулснаас гадуурхагдаж, доромжлуулан, эцэст нь сургуулиа хаяж байсан гээд, би та бүхнийг энэ үеийн хүүхдүүдийн авралын дуу хоолой болооч гэж гуйж байна. Өөрөө үүсгээгүй дижитал ул мөр таныг насан туршид чинь дагаж, ямар ч сонголтгүй болох ямар байдгийг би өөрийн биеэр мэднэ. Ээжтэйгээ бараг харилцаагүй болсон. 1990-ээд оны сүүлээс 2010-аад оны эхэн үед төрсөн Z үеийнхэн сошиал медиагүй ертөнцийг огт мэдэхгүй. Харин насанд хүрснээр, хүүхэд насаа цахимаар баримтжуулах нь ямархуу сөрөг үр дагавартай болохыг одоо л ойлгож байна. Хүүхдийн эрхийг хамгаалагчид, эцэг эхчүүд хүүхдийнхээ бие даасан байдлыг хүндэтгэж, өөрсдийн цахим ул мөрийг хянах боломжийг хүүхдэдээ олгох нь чухал байна. Хамгийн их санаа зовоодог зүйл бол, гэр бүлийн блогчид болон YouTube, TikTok зэрэг платформ дээр, дагагчид болон орлого хайж байгаа нөлөөлөгчид юм. Тэд гэр бүлийнхээ хамгийн нууцлаг мөчүүдийг онлайнаар баримтжуулж, гэр бүлийн хувийн амьдралаа реалити шоу болгон хувиргадаг. Саяхныг хүртэл ямар ч мужид хүүхдийн хувийн нууц, санхүүгийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль байгаагүй. Гэвч байдал өөрчлөгдөж эхэлж байна.Иллинойс муж өнгөрсөн жилээс, эцэг эхчүүдийн нөлөөлөлд өртсөн хүүхдүүдэд нөхөн олговор олгохыг шаарддаг хууль баталсан. Уг хуульд, эцэг эхчүүд бичлэгтээ оруулсан насанд хүрээгүй хүүхдүүдэд нөхөн олговор олгохын тулд, контентоос олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг 18 нас хүрэхэд нь хүүхдэд өгөх боломж олгох итгэмжлэгдсэн дундын дансанд байршуулах ёстой гэсэн заалтууд орсон. Бусад хэд хэдэн мужууд үүнтэй төстэй хуулийн талаар судалж, жүжигчин хүүхдийн эрхийг зохицуулдаг хуультай төстэй шинэ хууль гаргахаар хөөцөлдөж байна гэж ярьжээ.

Мөнгөний асуудлууд

Гэр бүлийн видео бичлэг нь ашигтай юу? Influencer Marketing Hub-ийг үүсгэн байгуулагч Вернер Гейзер, “YouTube-ийн нөлөөлөгчид 1000 үзэлт тутамд ойролцоогоор 18 доллар олох боломжтой. Энэ тоо асар их дагагчтай нөлөөлөгчдийн хувьд өндөр байдаг. 2022 онд АНУ-дахь YouTube-ийн контент бүтээгчдийн дундаж орлого долоо хоногт ойролцоогоор 1154 доллар байсан” гэж 1-р сард нийтэлсэн мэдээлэлдээ дурджээ.

Вашингтоны их сургуулийн 2-р курсын оюутан, 19 настай Крис МакКарти олон нийтийн сүлжээгээр хүүхдийн зураг, бичлэгээр мөнгө олох явдалтай тэмцэхийн тулд "Quit Clicking Kids" байгууллагыг үүсгэн байгуулжээ. Тэрээр, гэр бүлийн блог хөтлөгчдийн зарим хүүхдүүд, босс эцэг эхийнхээ хамт дуусашгүй зураг авалтын дунд амьдардаг. Харин жүжигчин хүүхдүүд орой нь гэртээ харьж, тоглолт хийх шаардлагагүй гэдгээ мэддэг бол, блогчидын хүүхдүүд, гэрийнхээ камер дор амьдарч, зураг авалтын талбайд өдөржингөө ажиллахтай адил амьдарч байна, Гэр бүлийн блог хөтлөгчид, кино үйлдвэрлэлийнхэнтэй адил зохицуулагдах ёстой. Калифорнийн хуулиар, жүжигчин хүүдүүдийн нийт орлогын 15 хувийг хүү өндөртэй санд хадгалахыг шаарддаг. Үүнтэй адил байх ёстой. Мөн эцэг эхчүүдэд, “Бусад хүмүүс өөрт нь юу хийгээсэй гэж хүсч байна, яг түүн шигээ бусдад ханд” гэдэг алтан дүрмийг баримтлахыг зөвлөөд, хэрэв таны хүүхэд олон нийтийн сүлжээнд, ‘Өө, чи мэднэ дээ, манай ээж өчигдөр ажил дээрээ хамт ажилладаг хүнтэйгээ муудалцсан’, "Өө, ээж маань ажилаа хийж чадаагүй учраас ажлаасаа халагдаж магадгүй болсон", "Өө, аав маань бааранд хэтэрхий их цаг зарцуулдаг учраас ээж, аав хоёр таарахгүй байгаа" гэх мэтийн пост тавьдаг бол яах вэ? Энэ бол хэтэрхий хувийн гадны хүмүүс мэдэх эрхгүй зүйл биз дээ" гэж бичжээ.

Юутай ч, олон мужууд хүүхдүүдийг нөлөөлөгчөөс хамгаалах арга хэмжээг авч эхэлж байна. Зарим мужууд инфлюнсер-хүүхдүүдийн гэр бүлийг нягтлан судалж байна. 7-р сард хүчин төгөлдөр болох Иллинойс мужийн хуулиар, гэр бүлийн контент бүтээгчид орлогынхоо тодорхой хэсгийг хүүхдүүддээ зориулж дундын хугацаат дансанд байршуулахыг шаарддаг болно. Мөн насанд хүрээгүй байхад нь олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн постуудыг, насанд хүрсэн хойноо устгах эрхтэй болох юм. Калифорниа, Жоржиа, Миссури, Охайо, Миннесота, Аризона мужуудын хууль тогтоогчид, энэ асуудлыг хэлэлцэж байна.

Алабамагийн их сургуулийн туслах профессор Жессика Мэддокс ,“Сошиал медиа нь, ажлын мөн чанарыг өөрчилсөн бөгөөд үүний үр дүнд хүүхдийн хөдөлмөрийн мөн чанарыг ч мөн өөрчилсөн. Хүүхдэд эцэг эхийнхээ видео бичлэг дээр гарах нь хөгжилтэй байж болох ч, ялангуяа нялх, бага хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэр хол, өргөн тархаж болохыг ойлгох чадваргүй байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ үзүүлснийхээ төлөө мөнгө олж байгаа тохиолдолд, тухайн хүүхэд үндсэндээ тодорхой хэмжээний ажил хийдэг гэсэн үг юм” гэж онцоллоо.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.