March
21
2024
Anu.mn
Мэдээ
Ядуу хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлж, баячуудад илүү өндөр татвар ногдуулах Байдены Засг ...
Ядуу хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлж, баячуудад илүү өндөр татвар ногдуулах Байдены Засгийн газрын 2025 оны төсөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ядуу хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлж, баячуудад илүү өндөр татвар ногдуулах Байдены Засгийн газрын 2025 оны төсөв
Photo: iStock

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, 2025 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг (2024 оны 10-р сарын 1-нд эхэлнэ) танилцууллаа. Төсөлд бага орлоготой болон өндөр настай америкчуудад татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан бөгөөд Байден, эдгээр тэтгэмжийг корпорацууд болон АНУ-ын чинээлэг оршин суугчдын татварыг нэмэгдүүлэх замаар шийдэхээр төлөвлөж байна.

Төлөөлөгчдийн танхим дах Бүгд найрамдах намын хяналт, нөлөөлөл дор, 2025 оны ерөнхийлөгчийн санал болгосон энэхүү төсөв, энэ форматаараа батлагдах нь эргэлзээтэй байгаа юм. Гэсэн ч, эдгээр төсвийн саналуудаа Байден, тэргүүлэх чиглэлийнхээ утга учир болгож байгаа бөгөөд Ерөнхийлөгч ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд ялвал татварын эдгээр өөрчлөлтөө хэрэгжүүлэх болно.

  • Хүүхдийн татварын хөнгөлөлт

Байдены төсөв, Хүүхдийн Татварыг (Child Tax Credit – CTC), COVID-19 үеийн форматаар буцаан олголт хийхийг санал болгож байна.

CTC нь, татварын шинэ хөнгөлөлт биш бөгөөд 1990-ээд оноос хойш хэрэгжиж ирсэн. 2021 онд цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн тул зээлийн дээд хэмжээг 2000 доллараас 3600 ам.доллар болгон нэмэгдүүлсэн.Гэр бүлүүдэд зургаан сарын турш сар бүр, CTC-ийн талыг нь олгосон бөгөөд сар бүр нэг хүүхдэд 300 доллар хүртэл олгож байсан.

2022 онд, CTC тахлын өмнөх түвшин 2000 ам.доллар болсон ч, 2025 оны төсвийн төсөлдөө Байден үүнийг дахин 3600 доллар болгохыг санал болгожээ.

  • Бага, дунд орлоготой ажилчдад татварын хөнгөлөлт үзүүлэх

Байден, орлогын татварын хөнгөлөлтийг (EITC) өргөжүүлэхийг хүсч байна. Энэхүү татварын хөнгөлөлт нь жилд 64,000 доллараас доош орлоготой ажилчдад зориулагдна. Түүний санал болгосноор өндөр настан, хүүхэдгүй иргэд олноор зээл авах боломжтой болно.

Одоогийн байдлаар EITC нь, голчлон хүүхэдтэй гэр бүлд чиглэдэг. Харин хүүхэдгүй хүмүүс EITC-д хамрагдах боломжтой боловч, дээд тал нь 600 доллараар хязгаарлагддаг. Мөн гурван хүүхэдтэй гэр бүл 7430 ам.доллар авах боломжтой.

Байден, хүүхэдгүй бага цалинтай ажилчдыг болон өндөр настай америкчуудыг хамруулахын тулд EITC-ийг өргөжүүлэхийг санал болгож байна. Цагаан ордон, үүнийг хэргжүүлснээр 19 сая хүний ​​татварыг дунджаар 800 доллараар бууруулна гэж мэдэгджээ.

  • Байдены шинэ төсөвийн нэмэлт саналууд

Ерөнхийлөгчийн санал:

  • Жилийн орлого нь 200,000 доллараас бага гэр бүлд зориулсан шинэ хөтөлбөрийг бий болгосноор, хүүхэд төрснөөс цэцэрлэгийн нас хүртлэх хугацаанд хангалттай асрамжийн зардал хүртэх боломжтой. Цагаан ордон, ихэнх гэр бүлд өдөрт 10 орчим долларын цалин олгох бөгөөд энэ хөтөлбөр нь 16 сая гаруй хүүхдийн эцэг эхчүүдэд тусална гэж мэдэгджээ.
  • Дөрвөн настай хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургуулийн өмнөх боловсрол олгох.
  • Анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүст 10,000 долларын татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  • Affordable Care Act’s-р дамжуулан эрүүл мэндийн даатгал авдаг хүмүүст эрүүл мэндийн татварын байнгын өргөтгөсөн хөнгөлөлт үзүүлэх.
  • Эдгээр төслүүдийг, чинээлэг америкчууд болон өндөр орлоготой корпорациудын татварыг нэмэгдүүлэх замаар санхүүжүүлнэ гэж Цагаан ордон мэдэгдэв. Байдены засаг захиргаа 400,000 доллараас доош орлоготой хэнээс ч өндөр татвар авахгүй гэж онцлон тэмдэглэжээ.
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.